Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.05

Сэтгvvлчийн эрх, ХМХ-ийн өмч хөрөнгө халдлагад өртсөөр байна.

Улсын нэр / Сэдэв : Монгол улс
Он сар өдөр: 2006.04.19
Эх сурвалж:”Глоб Интернэшнл” ТББ
Хvний нэр : Г. Дэлгэр, Ш.Ариунцэцэг
Зөрчлийн хэлбэр : Халдлага

“Эрvvл нийгэм-иргэний хөдөлгөөн”,“Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Монголын газар шороо” зэрэг иргэний нийгмийн хөдөлгөөнvvд жагсаал цуглаан зохион байгуулахдаа оюутнуудыг мөнгөөр хөлсөлж оролцуулж байгаа мэдээллийг 2006 оны 4-р сарын 19-ний өдөр олон нийтэд хvргэхээр ММ агентлагийн сурвалжлагч Ш.Ариунцэцэг, зураглаач Г.Дэлгэр нар 1000 оюутны байрны гадаа зураг авах vед, оюутнууд эсэргvvцэж улмаар 15000 ам.долларын vнэтэй телевизийн камерыг эвдсэн байна.
“Бид зарим нэг оюутнаас ярилцлага авсан. Нэрээ хэлэхийг хvсээгvй ч 5000 төгрөг авч жагсаалд оролцож байгаагаа бидэнд хэлсэн оюутны ярилцлагын дvрс бий. Автобус дотор сууж байсан оюутнуудын зургийг авах vед оюутнууд дургvйцэж камерыг булаан авахаар манай зураглаачийг тал талаас бvчин ноцолдсоор камерыг эвдэж хаясан юм. Мөн энэ vеэр сурвалжлага хийхээр очсон UBS телевизийн сурвалжлах хэсгийнхэн сурвалжлагч, зураглаач, жолооч 3 залуу уг байдлыг хараад камераа машинд vлдээн гартаа чулуу барьж манай зураглаач бид хоёрыг хамгаалахаар гvйж ирснээр хөөрсөн оюутнууд биднийг орхисон юм. Бид цагдаагийн газарт буруутай эзнийг олж, хохирлыг барагдуулж өгөхийг хvссэн өргөдөл бичиж өгсөн байгаа “гэж сурвалжлагч Ш. Ариунцэцэг “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульчид ярив.
Энэ хэргийг харьяаллын дагуу хэрэг бvртгэлт хийж байгаа Баянзvрх дvvргийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бvртгэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.Батхуягтай 2006.оны 4 сарын 20-ний өдөр “Глоб Интэрнэшнл” ын хуульч уулзахад тэрээр “Бид хохирогчийн гаргасан өргөдлийн дагуу хэргийг шалгаж тодруулжэ байна. Одоохондоо эрvvгийн хэрэг vvсгээгvй, хохирогч нар өөрсдөө ирж мэдvvлгээ өгөх шаардлагатай байна. Хэргийг хурдан шалгаж дуусгахын тулд хохирогчийн мэдvvлгийг даруйхан авахаар бид хоёр ч удаа утсаар холбогдсон ” гэв.
Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дугаар зvйлд “Өөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн тохиолдолд хариуцлага хvлээлгэхээр заасан. Сэтгvvлчийн мэргэжлийн эрхийг зөрчиж видео камерийг нь эвдэлсэн явдал дээрх эрvvгийн хуулинд заасан гэмт хэргийн бvрэлдхvvн хангасан байхыг vгvйсгэхгvй.
Сvvлийн жилvvдэд ажил vvргээ гvйцэтгэж яваа сэтгvvлчдийн мэргэжлийн эрхэнд халдах, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчийг эвдэж сvйтгэх явдал / 2004 оны сонгуулийн vеэр ТВ-9 хувийн телевизийн камер, мөн ТВ-5 телевизийн 2 камерыг бухимдсан этгээд эвдсэн / хэд хэдэн удаа удаа гарсан “Глоб Интернэшнл” ТББ санаа тvгшиж 2006 оны 4-р сарын 25-ны өдөр хэвлэлийн мэдэгдэл гаргасан юм.
Хэвлэлийн мэдэгдэлд” Сэтгvvлчийн мэдээлэл хайх, боловсруулах, тvгээх vйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох нь олон нийтийн vнэн бодитой мэдээлэл хvлээн авах эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.
Монгол Улсын Yндсэн Хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хэлбэрэлтгvй биелvvлэх нь эрх мэдэлтнvvдийн төр, иргэдийнхээ өмнө хvлээсэн vvрэг бөгөөд хуулиа дээдлэн хvндэтгэж, сэтгvvлчдийг олон нийтэд мэдээлэл тvгээх vндсэн vvрэгт саад болсон гэм буруутай этгээдvvдийг олж илрvvлэн хариуцлага хvлээлгэхийг” Глоб Интернэшнл ТББ шаардсан юм.



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.