Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.05

Сэтгvvлчдийг цагдан хянахыг оролдсон уу


Олон нийтийн Радио Телевизийн “ Монголын мэдээ” агентлагийн мэдээлэл хvлээн авах 300771 утсыг салаалж санхvvгийн албаны ажилтны өрөөнөөс чагнаж байсныг дөрөвдvгээр сарын 27-ны өдөр тус агентлагийн ажилтнууд мэдэж эрх зvйн зөвлөгөө авахаар Глоб Интернэшнл ТББ-ын хуульчид хандсан юм. “Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь төслийн мониторингийн сvлжээний Улаанбаатар хотыг хариуцсан сурвалжлаггч Г. Энхбаатар болсон хэрэг явдлыг тодруулан дараах мэдээллийг ирvvлсэн байна.
ОНРТ-ийн Санхvv орлого бvрдvvлэлтийн албаны дарга Алтанзул: “Санхvvгийн хяналт тавих зорилгоор шийдвэр гаргасан. 2006 оны дөрөвдvгээр сарын 1-ний өдрийн бямба гаригийн мэдээллийн хөтөлбөрөөр Скай худалдааны төвд болсон vзэсгэлэн худалдааны тухай илт реклам сурталчилгааны шинжтэй мэдээлэл цацагдсан. Учрыг тодруулахаар дөрөвдvгээр сарын 3-ны даваа гаригт Скай худалдааны төв рvv хандахад “Бид төлбөрийн 100 мянган төгрөгөө өгчихсөн. Одоо бидэнд баримт нь хэрэгтэй байна” гэж хэлсэн юм. Би гаргагч редактор Ц.Сvхбаатараас асуухад “Сэтгvvлч Д.Батнягт энэ мэдээг бэлтгэсэн. Амралтын өдөр таарсан тул мөнгийг тушааж амжаагvй. Одоо надад байгаа, тушаана” гэсэн. Гэтэл тvvний тэмдэглэж ирvvлсэн гаргагч редакторын тайлан дээр Скай худалдааны төвд болсон vзэсгэлэн худалдааны мэдээг “төлбөргvй” гээд тэмдэглэчихсэн байсан. Маргааш нь буюу дөрөвдvгээр сарын 4-ний мягмар гаригт Д.Батнягт санхvvд 100 мянган төгрөгийг авчирч тушаасан. Ер нь 300771 дугаарын утас дээр ердөө хоёрхон хvн суудаг хэрнээ сар бvрийнх нь төлбөр 390-450 мянган төгрөгөөс буудаггvй. Гэтэл бусад утсыг 2-5 хvн хэрэглэдэг мөртөө 5-116 мянган төгрөгийн төлбөр гардаг. 300771 дугаарын утсан дээр сууж байгаа хоёр хvнд сар тутам гар утасны 40 нэгж, 30 минутын ярианы эрхтэй картыг нэмж олгодог. Утасны төлбөр өндөр гарч байгаад бид анхаарсан болохоос ямар нэгэн хэмжээгээр тагнаж чагнах зорилго агуулаагvй” гэж хэлэв.
Харин гаргагч редактор Ц.Сvхбаатар хэлэхдээ “Бидний хувьд мөнгө төгрөг завших бодол байгаагvй. Амралтын өдөр таарсан учраас мөнгййг нь тушааж амжаагvй. Гэтэл vvн дээр дөрөөлж, санхvvгийн хяналт тавих нэрээр мэдээлэлийн гол эх сурвалж болсон 300771 дугаарын утсыг дур мэдэн салаалуулж тавьсаныг сэтгvvлчдийн эрх чөлөөнд халдсан, тагнаж, чагнах гэсэн оролдлого гэж бид vзэж байна. Хэдийгээр Монголын мэдээ агентлагийг төлбөртэй мэдээ явуулж болохгvй гэдэг боловч дээрээс тушаал шийдвэр гаргаад төлбөрт мэдээний vнэ тарифийг өсгөж батлаад байгааг гайхаж байна. ОНРТ-ийн ерөнхий захирлын дөрөвдvгээр сарын 12-ны өдөр гаргасан тушаалаар Монголын мэдээ агентлагийн төлбөртэй мэдээний тарифийг 1 минутынх нь төлбөрийг 300.000 төгрөг байх шийдвэрийг гаргаж, мөрдөж ажиллахыг биднээс шаардаж байна” гэв.
Алтанзул тайлбарлахдаа “ОНРТ нь аливаа мэдээллийг vнэ төлбөргvй цацах ёстой. Монголын мэдээ агентлагийнхан мэдээллийг дамжуулахдаа мөнгө нэхэх ёсгvй. Гэтэл хvмvvсийн дунд ММ агентагийнхан мөнгө төгрөг авдаг гэсэн яриа газар авсан. Жишээ баримтаар ч надад хандаж байсан. Энэ явдлыг багасгах зорилгоор тарифыг нь өндөр тогтоогоод өгвөл ямар вэ гэж бодоод дээрх шийдвэрийг гаргасан юм” гэлээ.
“Олон нийтийн радио телевизийн” тухай хуулийн 5 дугаар зvйлд Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакциийн хараат бус байдлыг баталгаажуулж өгсөн. Утас салаалж чагнасан vйлдэл нь редакцын хараат бус байдалд нөлөөлөхийг vгvйсгэхгvй. “Гvйцэтгэх ажлын тухай” хуулийн дагуу эрх бvхий албан тушаалтанд тодорхой зорилгоор утас чагнах эрх олгодог. Энэ хуулинд зааснаас өөр хэн нэгэн хvн энэ vйлдлийг хийсэн бол Эрvvгийн хуулийн 133 дугаар зvйлд заасны дагуу гэмт хэрэгт тооцон хариуцлага хvлээлгэхээр заасан байна. Мөн тvvнчилэн “Хувь хvний нууцын” тухай хуулинд захидал харилцааны нууц нь хувь хvний нууцад хамаарна гэсэн заалт бий. Дээр дурдсан vйлдэл нь хувь хvний нууцад халдсан ба улмаар Эрvvгийн хуулийн 135 дугаар зvйлд заасан Иргэний захидал харилцааны халдашгvй байдлыг зөрчих гэмт хэрэгт ч хамаарах vндэслэл байж болох юм гэж Глоб Интернэшнл ТББ-ын хуульч Г. Даваахvv vзэж байна.

Бэлтгэсэн: сvлжээний зохицуулагч Ч.Ерөөлсvрэн

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.