Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.08

Сэтгvvлчийн vйл ажиллагаанд саад учруулав

Улсын нэр: Монгол
Мэдээ илгээсэн огноо: 2006.05.08
Мэдээллийн эх сурвалж : Глоб Интернэшнл ТББ
Хvний нэр: Б.Ууганбаяр, М.Батдорж, Л.Баянбат
Зөрчлийн хэлбэр: Мэдээлэл хайх, олж, авах, тvгээхэд саад хийх

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших Сvхбаатарын талбайд дөрөвдvгээр сарын 5-наас эхлэн эсэргvvцлийн суулт хийгээд байгаа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид болон САПУ худалдааны төвд гарсан тvймэрт эд хөрөнгөө алдсан хохирогч нарын өлсгөлөнд оролцогч нарыг 2006 оны тавдугаар сарын 8-ны vvрээр 4 цаг 45 минутад цагдаагийн хvчээр тараажээ. Энэ vйл ажиллагааг сурвалжлахаар очсон Ийгль телевизийн сурвалжлагчийг хамгаалалтад зогсч байсан цагдаагийн ажилтнууд “Зөвшөөрлийн бичиг авчир” хэмээн нэхжээ. Сэтгvvлч М.Батдорж “Бидэнд зөвшөөрөл авч байх цаг алга. Ер нь Сvхбаатарын талбайд сурвалжлага хийхэд ямарч зөвшөөрөл авах ёсгvй” гээд дотогш нэвтрэх гэхэд цагдаагийн ажилтнууд хориглож, ноцолджээ. Энэ завсар Ийгль телевизийнхэн нэг камераа дотогш оруулж амжсан бөгөөд нөгөө камераа оруулах гэж оролдох vеэр камер нь цохигдож эвдэрсэн байна. Тvvнчлэн сэтгvvлч М.Батдоржийг заамдаж аваад хамгаалалтын бvсийн гадна гаргах гэж оролджээ. Нэгэнт дотогш нэвтэрсэн сурвалжлагчийг зураг авахуулахгvй гэж энгийн хувцастай цагдаагийн ажилтнууд дөрөв, таваараа өмнө нь эгнэн зогсож камерийг нь халхалж, дуранг нь алгаараа хааж арагш нь хvчтэй тvлхэж байжээ. Энэ завсар сурвалжлагч нар руу бусад цагдаагийн ажилтнууд “Чи ямар санаатай цагдаатай маргалдах гээд байна вэ” гэж өдөөн хатгасан vгсийг хэлж байжээ. Энэ байдлыг тэнд байсан дээд тушаалын офицерvvдэд мэдэгдсэн боловч ямарч тайлбар өгөхгvй булзааруулсан байна. Цагдаагийн ерөнхий газрын хэв журам хамгаалах газрын дарга хурандаа А.Даваахvvд хандаж учрыг нь тодруулахад “Манай ажилтнууд Ийгль телевизийнхэн сурвалжлага хийнэ гээд байна, яах вэ гэж надаас асуусан. Би оруул гэж хэлсэн. Ингэж маргалдаж, ноцолдсон талаар тэд нар ямар нэгэн юм хэлээгvй” гэж хэллээ.

Хуульчийн тайлбар:

1. Сурвалжлагчаас цагдаагийн алба хаагч сурвалжлага хийх зөвшөөрөл хэн нэгнээс авах тухай шаардлага тавьсан байна. Сэтгvvлч нь олон нийтийг vйл явдлын тухай vнэн бодитой мэдээллээр хангах vvрэгтэй. Энэ vvргээ гvйцэтгэж явахад хэн нэгэн нь саад хийж болохгvй. Гэхдээ Монгол Улсын аль нэг хууль тогтоомжоор ямар нэгэн нууцад хамаарах болон эсвэлТухайн vед болж байсан vйл явдал нь

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:163647 
 Энэ сард:12761 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.