Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.09

Хэвлэлийн мэдэгдэл

Сvхбаатарын талбайд 2006 оны дөрөвдvгээр сарын 5-наас эхлэн эсэргvvцлийн суулт хийж байгаа иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөлөгчид болон САПУ худалдааны төвд гарсан тvймэрт эд хөрөнгөө алдсан хохирогч нарын өлсгөлөнд оролцогч нарыг 2006 оны тавдугаар сарын 8-ны vvрээр 4 цаг 45 минутад цагдаагийн хvчээр тараажээ. Yйл ажиллагааг сурвалжлахаар очсон Ийгль телевизийн сурвалжлах хэсгийнхнээс хамгаалалтад зогсч байсан цагдаагийн ажилтнууд “Зөвшөөрлийн бичиг авчир” хэмээн нэхэж улмаар тэднийг дотогш нэвтрvvлэхгvй хэмээн цагдаагийн ажилтнууд хориглон ноцолдох vеэр телевизийн камер цохигдож эвдэрсэн байна. Цагдаагийн ажилтнууд мөн сэтгvvлчийг заамдан авч хамгаалалтын бvсээс тvлхэж гаргах, дотогш нэвтэрсэн сурвалжлагчийг зураг авахуулахгvй гэж энгийн хувцастай цагдаагийн ажилтнууд дөрөв, таваараа өмнө нь эгнэн зогсож камерийг нь халхалж, дуранг нь алгаараа хааж арагш нь хvчтэй тvлхэж байжээ.
Нийгэмд vvссэн олон нийтийн анхаарлын төвд байгаа нөхцөл байдлын тухай vнэн бодитой мэдээлэл авах гэсэн олон нийтийн эрэлт хэрэгцээ хангах vvргийг сэтгvvлчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөртөө хvлээдэг. Энэхvv vvргээ гvйцэтгэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг эрж хайх, боловсруулах, олон нийтэд тvгээх гэсэн vндсэн vйл ажиллагаа явуулдаг.
Брюсель хотноо төвтэй, дэлхийн 120 гаруй орны сэтгvvлчдийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэтгvvлчдийн холбооноос баталсан Сэтгvvлчдийн баримтлах зарчим ба Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн ёс зvйн дvрэмд “Yнэнийг эрхэмлэж, vнэнийг мэдэх гэсэн олон тvмний эрхийг хvндэтгэх нь сэтгvvлч хvний нэн тэргvvний vvрэг гэж заасан байдаг:
Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дугаар зvйлд “Өөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн тохиолдолд хариуцлага хvлээлгэхээр заасан. Ажил vvргээ гvйцэтгэж яваа сэтгvvлчийн мэргэжлийн эрхийг зөрчиж, видео камерийг нь эвдэлсэн явдал дээрх эрvvгийн хуулинд заасан гэмт хэргийн бvрэлдхvvн хангасан байхыг vгvйсгэхгvй.
Сvvлийн жилvvдэд ажил vvргээ гvйцэтгэж яваа сэтгvvлчдийн мэргэжлийн эрхэнд халдах, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчийг эвдэж сvйтгэх явдал хэд хэдэн удаа удаа гарах болсонд “Глоб Интернэшнл” ТББ нэн санаа тvгшиж байна.
Сэтгvvлчийн мэдээлэл хайх, боловсруулах, тvгээх vйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох нь олон нийтийн vнэн бодитой мэдээлэл хvлээн авах эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг бөгөөд гэм буруутай этгээдvvдэд хариуцлага хvлээлгэхийг Цагдаагийн Ерөнхий газрын дарга хошууч генерал Д. Сандаг-Очирт хандан Глоб Интернэшнл ТББ шаардаж байна.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160001 
 Энэ сард:15032 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.