Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.06.08

Радиогийн сурвалжлагчид мэдээлэл өгсөнгvй.

Улс: Монгол
Хаана: Дархан-Уул аймаг
Мэдээ илгээсэн он сар өдөр : 2006.05.29
Эрхийн зөрчилд өртсөн хvний нэр : T.Баярцогт
Зөрчлийн хэлбэр : Мэдээлэл олж авахад саад хийх
Дархан-Уул аймгийн олон нийтийн мэдээллийн “ОРХОН” радиогийн сурвалжлагч Т.Баярцогтийг 2006 оны 5-р сарын 24-нд, тус аймгийн Шарын гол сумын нутагт шохой боловсруулах vйл ажиллагаа эрхэлж байгаа “Цавчир” ХХКомпаний vйлдвэрлэлийн vйл ажиллагааг сурвалжлахаар очиход нь, компаний менежер Ш.Мөнхцэцэг, vйлдвэрлэлийн талбайдаа нэвтрэх зөвшөөрөл өгөлгvй буцаажээ.
Улаанбаатараас очсон “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонин, ”МОНЦАМЭ” агентлаг, Дархан-Уул аймгийн “DBS”,”ЛХА” ТВ-ийн сурвалжлагчдад сурвалжлага авах зөвшөөрөл олгосон мөртөө “ОРХОН” радиогийн сурвалжлагч Т.Баярцогтыг vйлдвэр лvvгээ оруулаагvй байна. “ОРХОН” радиогийн сурвалжлагч Т.Баярцогт нь бvрэн хvчинтэй сурвалжлах эрхийн vнэмлэхтэй байжээ.
Глоб Интернэшнл ТББ-ын Хойд бvсийг хариуцсан сурвалжлагч Ө.Рагчаасvрэн “Цавчирт” компанийн менежер Ш.Мөнхцэцэгт хандан радиогийн сурвалжлагчийг яагаад vйлдвэр рvv нэвтрvvлээгvй шалтгаанаа тайлбарлахыг хvсчээ. “
“2005 оны 8-р сард “ОРХОН” радиогаар нэвтрvvлсэн “Байгальд халтай цагаан утаа” нэртэй радио нэвтрvvлэгт “Цавчирт” компанийг шvvмжилсэн Хонгор сумын малчдын яриаг оруулсан байсан. Телевиз, радиогийн олон сурвалжлагчид компани дээр ирсэн өдөр, сурвалжлагчдын vнэмлэх, баримтыг шалган оруулж байхдаа “ОРХОН” радиогийн нэрийг хараад өмнө хийсэн нэвтрvvлэг нь санаанд орж дургvй хvрсэндээ сурвалжлагчийг нь оруулаагvй юм. Өөр ямар шалтгаан байхгvй” гэж компанийн менежер Ш. Мөнхцэцэг ярьжээ.
2005 оны 8-р сарын 19, 20-ны өдрvvдэд “ОРХОН” радиогийн бэлтгэсэн “Байгальд халтай цагаан утаа” нэртэй радио нэвтрvvлэгт “Цавчирт”, “Дар-Ман” зэрэг аж ахуйн нэгжvvд нь, шохой олборлож авч байгаа газартаа нөхөн сэргээлт хийлгvй, байгаль орчинд хор учруулж байгаа талаархи баримтыг байгаль орчны мэргэжилтнууд, орон нутгийн иргэдийн ярилцлага орсон байна. Энэ сурвалжлагын мөрөөр Дархан-Уул аймгийн Байгаль Хамгаалах Албанаас дээрх байгууллагуудад 2005.09.20-нд хариуцлагын арга хэмжээ авч, 100 000 - 150 000 төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Санал болгож буй арга хэмжээ.
Байгууллага,хувь хvний нууцтай холбоогvй мэдээлэл олж авах сэтгvvлчийн эрхийг зөрчин, сэтгvvлчийн мэргэжлийн vvргээ гvйцэтгэхэд нь саад хийсэн “Цавчирт” компаний мененжер Ш.Мөнхцэцэгийн, урьд нь гаргасан өөрсдийн буруутай vйл ажиллагаандаа одоо болтол дvгнэлт хийгээгvй байгаа байдлыг буруушаан, олны сонорт хvргэх зорилгоор Глоб Интернэшнл ТББ-аас хэвлэлийн мэдэгдэл гаргаж, мэдээллийн вэб хуудсандаа байрлуулах

Хойд бvсийн сvлжээний сурвалжлагч Ө.Рагчаасvрэн

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167745 
 Энэ сард:12309 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.