Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.06.09

Хэвлэлийн мэдэгдэл

Дархан-Уул аймгийн олон нийтийн мэдээллийн “ОРХОН” радиогийн сурвалжлагч Т.Баярцогтийг 2006 оны 5-р сарын 24-нд тус аймгийн Шарын гол сумын нутагт шохой боловсруулах vйл ажиллагаа эрхэлж байгаа “Цавчир” ХХКомпаний vйлдвэрлэлийн vйл ажиллагааг сурвалжлах урилгын дагуу тєвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд тухайлбал “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонин, ”МОНЦАМЭ” агентлаг, Дархан-Уул аймгийн “DBS”,”ЛХА” ТВ-ийн сурвалжлагч нартай хамт очиход компанийн менежер Ш.Мєнхцэцэг бусад сурвалжлагч нарыг оруулсан мєртєє Т.Баярцогтийг vйлдвэрлэлийн талбайдаа нэвтрэх зєвшєєрєл єгєлгvй буцаажээ.
“Цавчирт”, “Дар-Ман” зэрэг аж ахуйн нэгжvvд нь, шохой олборлож авч байгаа газартаа нєхєн сэргээлт хийлгvй, байгаль орчинд хор учруулж байгаа талаархи баримтыг байгаль орчны мэргэжилтнууд, орон нутгийн иргэдийн ярилцлагаар хvргэсэн “Байгальд халтай цагаан утаа” нэртэй радио нэвтрvvлэг 2005 оны 8-р сарын 19, 20-ны єдрvvдэд “ОРХОН” радио бэлтгэн явуулсан байна. Энэ сурвалжлагын мєрєєр Дархан-Уул аймгийн Байгаль Хамгаалах Албанаас дээрх байгууллагуудад 2005.09.20-нд хариуцлагын арга хэмжээ авч, 100 000 - 150 000 тєгрєгийн торгууль ноогдуулжээ.
Анхаарал татсан vйл явдлын тухай vнэн бодитой мэдээлэл авах гэсэн олон нийтийн эрэлт хэрэгцээ хангах vvргийг сэтгvvлчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл єєртєє хvлээдэг. Энэхvv vvргээ гvйцэтгэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг эрж хайх, боловсруулах, олон нийтэд тvгээх гэсэн vндсэн vйл ажиллагаа явуулдаг.
Брюссель хотноо тєвтэй, дэлхийн 120 гаруй орны сэтгvvлчдийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэтгvvлчдийн холбооноос баталсан Сэтгvvлчдийн баримтлах зарчим ба Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн ёс зvйн дvрэмд “Vнэнийг эрхэмлэж, vнэнийг мэдэх гэсэн олон тvмний эрхийг хvндэтгэх нь сэтгvvлч хvний нэн тэргvvний vvрэг гэж заасан байдаг:
Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дугаар зvйлд “Єєрийн болон бусдын ашиг сонирхолыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн тохиолдолд хариуцлага хvлээлгэхээр заасан. Ажил vvргээ гvйцэтгэж яваа сэтгvvлчийн мэргэжлийн эрхийг зєрчиж, мэдээлэл єгєхєєс татгалзсан явдал дээрх эрvvгийн хуулинд заасан гэмт хэргийн бvрэлдэхvvн хангасан байхыг vгvйсгэхгvй.
Сэтгvvлчийн мэдээлэл хайх, боловсруулах, тvгээх vйл ажиллагаанд хэн нэгэн хєндлєнгєєс оролцох нь олон нийтийн vнэн бодитой мэдээлэл хvлээн авах эрхийг ноцтой зєрчиж байгаа хэрэг бєгєєд гэм буруутай этгээдvvдэд хариуцлага хvлээлгэхийг “Цавчир” ХХКомпанийн удирдлагад хандан Глоб Интернэшнл ТББ шаардаж байна.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хєхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага юм.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:164071 
 Энэ сард:13185 
 Өнөөдөр:55 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.