Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.06.14

ОНМХ-ийн нийтлэлийн бодлого дахь жендерийн тэгш бус байдал, тvvний vр дагавар

/МУИС-ийн сэтгvvл зvйн докторант Б.Тогтохбаяр/
Манай єнєєгийн тогтмол хэвлэлvvдийн нийтлэлийн бодлогод жендерийн тэгш байдал зохистой хэмжээгээр хангагдаж чадахгvй байна. Нийт сонинуудын мэдээ, мэдээллийн баатруудыг хvйсийнх нь хувьд судлан vзэхэд эрэгтэйчvvд 80%, эмэгтэйчvvд 20%-ийг эзэлж байна.
Энэ 20 %-ийг эзэлж буй эмэгтэйчvvдийн ихэнх нь мисс, загвар ємсєгч, дуучин, жvжигчийн гэх мэтийн урлаг соёлын цєєхєн мэргэжлийг хамарсан, шийдвэр гаргах эрх мэдэл багатай, нийгмийн хєгжилд шууд хувь нэмэр оруулагч, баялгийг бvтээгч бус бvлэг давхаргынхан байна.
Харин хэвлэлийн баатар эрэгтэйчvvд нь улстєрчид, удирдагчид, эрдэмтэн, зохиолч, бизнесмен, бєхчvvд зэрэг нийгэмд хамгийн их идэвх, нєлєєтэй бvлгийнхэн байна. Мєн хэвлэлд эмэгтэйчvvдийн талаар нийтлэгдэж байгаа мэдээллийн 30 гаруй хувьд нь тэднийг зєвхєн хvйсийнх нь хувьд ялгаварлан гадуурхсан єнгє аястай байгаа нь хvний эрхийн зєрчил юм. Тvvнчлэн эмэгтэйчvvдийн дундаас нийгмийн амьдралд хамгийн идэвхтэй оролцдог хэсэг буюу улстєрч эмэгтэйчvvдийн талаархи мэдээллийн 70 гаруй хувийг сєрєг мэдээ эзэлдэг ажээ.
Vvний учир шалтгаан юу вэ?
Юуны ємнє онолын уг сурвалжаас учир шалтгааныг эрэх нь зvйтэй юм.
Феминист философичид эмэгтэй хvний шоовдорлогдмол байдлыг тайлбарлахдааа эрэгтэйчvvдийн vзэмжээр хэдэн мянган жилийн туршид бvтээгдсэн нийгэм соёлын тогтолцоонд эмэгтэй хvн єєрєє “ондоон” байдаг.
Ялангуяа тєрєх vvрэг гvйцэтгэдэггvй тийм хvйстэн буюу эрэгтэйчvvдэд л байдаг “хvчирхэг, эр бяртай, бие даасан, хараат бус” чанаруудыг жинхэнэ хvний дээд чанар гэсэн vнэлэмж нийгэмд тогтсон байдаг. Гэтэл эмэгтэй хvний эмзэг, мэдрэмтгий, хараат, єрєвч, энэрэнгvй чанарыг хvний чанар гэж vнэлдэггvй. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэй хvний дvр тєрхийг сєрєг талаас нь тусгах vзэл баримтлалын vндэс суурь болдог байна.
Нэгэнт хvн тєрєлхтний бvтээсэн нийгэм соёлын тогтолцоо бvхэлдээ эрэгтэйчvvдийн бvтээл буюу патриархал шинжтэй учраас эмэгтэйчvvдийг ялгаварлах, шоовдорлох vзэгдэл ертєнцийн хаана ч жам ёсны зvйл мэт байсаар ирсэн.. Харин 1960-аад оноос баруун европ, АНУ-д хар арьстнуудын иргэний эрхийн тєлєє тэмцэгчдийн , дайныг эсэргvvцэгчдийн , эмэгтэйчvvдийн тэгш эрхийн тєлєєх гэсэн 3 хєдєлгєєн маш эрч хvчтэй гарч ирсэн байна. Эмэгтэйчvvдийн хєдєлгєєний гол зорилго нь нийгэм дэх эмэгтэйчvvдийн шоовдор буюу /маргиналь/ байдал, нийгэм, гэр бvлд эрэгтэйчvvдийн дараахь хоёрдагч байр суурьтай гэсэн хэвшмэл ойлголтыг шvvмжилж , энэ хоцрогдсон vзлийн нийгмийн vндсийг илрvvлэх явдал байжээ.
Єнєєг хvртэл vргэлжилсээр байгаа патриарх нийгэм нь улс тєр, эдийн засаг, шашин, уламжлалт зан заншил, соёлд тулгуурласан vнэлэмжтэй байдаг. Иймээс эрэгтэйчvvд нийгмийн бvх vйл явдлын субьект болж , эмэгтэй хvний vvрэг зєвхєн гэр бvл, хувийн амьдралын хvрээнд vлддэг.Бvр эртний Грек , Ромын vеэс л хот улсын ардчиллын vр шимийг хvртэгчид нь зєвхєн эрэгтэй, чєлєєт иргэд байсан. Харин эмэгтэйчvvд болон боолчуудад энэ эрхийг эдлэх боломж байгаагvй юм.
Монголын хувьд Азийн орнууд дотор соёл уламжлалын хувьд эмэгтэйчvvдэд харьцангуй ээлтэй гэж єєрсдєє vзсээр ирсэн. Гэвч єнєєг хvртэл хадгалагдаж ирсэн соёл уламжлалын бvхий л хvрээнд эмэгтэйчvvдийг тєрєл бvрээр ялгаварласан хандлагуудын нэлээд хувь нь хvмvvсийн ухамсар сэтгэхvйд хадгалагдсаар байна.

Тухайлбал:
-Гэр бvлийн харилцаанд / Хог асгах, гэрийн ажил хийвэл эр хvний хийморь гутдаг. Эрэгтэй хvvхэд гал голомтоо залгамжилдаг,
- Тєрийг vзэх vзэлд /Тєрийн хар хvн гэх мэтээр тєрийн талаархи vзэл хандлага эр хvйстэнд хамаардаг/
-Шашны зан vйлд /Эмэгтэй хvн гарахыг хориглодог уул, овоо, эм хvн шулмын язгууртай гэхчлэн уламжлалт ойлголтууд /
-Соёлын уламжлалд /Эрийн гурван наадамд дан эрэгтэйчvvд оролцдог байсан, vндэсний бєхийн дэвжээнд эмэгтэй хvн гарахыг хориглодог/
-Ардын аман зохиол, зvйр цэцэн vгэнд /Эм хvний vс урт ухаан богино
Янтгар хатан зарга шvvдэггvй
Ямаан толгой ямбанд ордоггvй
Тэмээн толгой ямбанд ордоггvй
Тэнтгэр хатан зарга шvvдэггvй
Эр муу ч эмийн дээр
Эмээл муу ч морин дээр /

Энэ vзэл хандлага нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод нєлєєлсєєр байгаа нь эмэгтэйчvvдийн талаархи хэвшмэл ойлголт / стереотип/ олон нийтийн сэтгэхvйд амь бєхтэй хадгалагдахад нєлєєлж байна.
Єнєєдрийн манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод жендерийн талаас нь ажиглалт хийж vзэхэд дараахь чиглэлээр эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхсан агуулгатай мэдээ, мэдээлэл илvv давамгайлж байна.
Тухайлбал:

1. Vндэсний уламжлалт vнэлэмж
2. Шашны зан vйл
3. Ёс заншил
4. Сексийн зугаацуулагч/обьект/

Жишээ татъя.

1. Vндэсний уламжлалт vнэлэмж

Эртнээс нvvдэлчин ахуйн хэлбэрээр амьдарч ирсэн монголчуудын уламжлалт vнэлэмж ёсоор vндэсний бєхийг дээдэлдэг сэтгэлгээ. Энэ хандлагад суурилан vндэсний бєхийн сэдэвт мэдээ, мэдээлэлд эмэгтэйчvvдийг хvйсийнх нь хувьд ялгаварлан гадуурхсан єнгє аяс, хандлага багагvй агуулж байна.
Тухайлбал Бєхчvvд vндэний хувцас сурталчилсан шоуг сурвалжлахдаа “Монгол бєхийн ариун дагшин дэвжээн дээгvvр эмс, охид гvйлгэж бузарлав”, Сумогийн нэгэн башёд Асашёорюv Дагвадорж амжилт муутай барилдсан тохиолдолд “Их аварга уртын дуучин С.Цогтсайханд дэмбээдэж хожигдсоноос хийморь лvндаа нь гутжээ” гэхчлэн бичсэн нь vндэсний уламжлалт vзэл хандлагын илрэл юм.

2.Шашны зан vйл

Сvvлийн жилvvдэд уламжлалт буддын шашин, болон хязгаарлагдмал хvрээнд бєє мєргєл сэргэж, бусад шашин ч эрчимтэйгээр дэлгэрч байна. Ялангуяа манай уламжлалт шашны зарим зан vйл, сургаальд эмэгтэй хvнийг ялгаварлан гадуурхсан элемент байдаг нь сэргэж, тvvнийг нь ОНМХ шvvрч аван сурталчлах боллоо.
Жишээлбэл: 2001 оны Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр АН-аас нэр дэвшигч Р.Гончигдоржийн сурталчилгааны штабаас тараасан мэдээлэлд тэргvvн хатагтай “О.Оюунбилэгийг эмэгтэй хvн гардаггvй Отгонтэнгэр уулын овооны тахилгад оролцсоноос болж лус догшрон улс орон даяар зуд нvvрлэлээ” гэсэн утгатай суртал ухуулгын мэдээллийг удаа дараа тарааж хvний эрхийн ноцтой зєрчил гаргаж байв.
Мєн “Хvмvvс” сонины єнгєрсєн оны нэгэн дугаарт хийлч Дэлгэцэцэгийн бурхны ном судар дээр нvцгэн сууж клип хийлгэсэн нvглийг цайруулах гэж Гандантэгчинлэн хийдийн лам нар 2 шєнє дараалан ном хурав” гэсэн мэдээ нийтлэгджээ.
Энэ мэтээр томоохон сонинууд, улс тєрийн нам хvчин хvртэл санаатай болон санамсаргvй байдлаар шашны зан vйлийн зарим элементийг ашиглан эмэгтэйчvvдийг хvйсийнх нь хувьд дорд vзсэн гадуурхсан єнгє аястай, шууд утгатай мэдээ, мэдээлэл тvгээсээр байна.

3.Ёс заншил

Эрэгтэй хvvхэд голомт залгадаг, охин хvvхэд хvний хvн болдог, эмэгтэй хvн нєхрєє даган хvний хvн болдог гэх мэт монголын уламжлалт зан заншилд vндэслэн эмэгтэйчvvд, охидыг ялгаварласан агуулгатай мэдээ ч цєєнгvй цацагддаг.
Тухайлбал АНУ-ын Ерєнхийлєгч Ж.Бушийн айлчлалын vеэр нэгэн ТВ-ээр Ерєнхийлєгч Бушийн албан ёсны намтраас мэдээ бэлтгэсэн сурвалжлагч эмэгтэй Ж.Бушийнх 2 охинтой” гэсэн хэсэгт єєрєє нэмэлт тайлбар хийн “Ноён Ж.Буш голомт залгамжлах хvvгvй ч 2 ихэр охинтой юм байна” гэж хvний эрхийг дээдэлдэг орны Ерийнхийлєгчийн гэр бvлийн талаар хvний эрх зєрчиж ялгаварлан гадуурхсан єнгє аястай мэдээ бэлтгэн цацаж байв.
Мєн нэгэн сэтгvvлийн цагаан сарын дугаарт Г.Єсєхбаяр аваргын гэргийн ярилцлагыг нийтлэхдээ 2 хvv, 1 охинтой энэ айлын зєвхєн 2 хvvгийнх нь зургийг нийтэлж, удам залгах бєх хvv гэх мэтчилэн асуулт тавьсан байв. Тэрчлэн тухайн сэтгvvлч тавьсан асуулт, эх бичвэртээ “Адгийн тэнэг авгайгаа магтдаг”, “Эмэгтэй хvн цагаан зээр хоёр нутаггvй” гэх мэтийн хэвшмэл ойлголтуудыг дэвэргэн хэрэглэх нь багасахгvй байна.

4.Сексийн зугаацуулагч.

Ер нь долоо, 10 хоног тутмын сонинуудын нийтлэлийн бодлогыг ажиглахад тэнд эмэгтэй хvнийг баялгийг бvтээгч, бодлого боловсруулах чадвартай хvн гэсэн талаас сурталчлахаас нь илvv эрэгтэйчvvдийн сексийн зугаацуулагч гэсэн 2-дмол талаас нь дvрслэн мэдээлж байна. Ийм тєрлийн сонинууд нэгдvгээр нvvртээ загвар ємсєгч, мисс, жvжигчин, дуучин бvсгvйчvvдийн хувийн амьдралыг сексийн талаас нь хєндсєн мэдээг сvржин гарчигтайгаар нийтлэх, томоохон бизнесмен, улс тєрчид, бєхчvvд сайхан хvvхнээр гоёдог гэхчлэн бичих нь хэмээс хэтэрлээ.
Єнєєгийн энэ ОНМХ дэх эмэгтэйчvvдийг янз бvрээр ялгаварлан гадуурхаж буй илрэлvvдийг ардчиллын эхэн vетэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн нь ажиглагддаг. Аливаа нийгмийн тогтолцоо бvхэлдээ єєрчлєгдєхєд нурж унасан хуучин vнэлэмжийн тогтцыг єнгєрсєн уламжлалт зан заншил, шашин гэсэн vнэт зvйлс эзэлдэг vзэгдэл Монголыг ч тойрсонгvй. Энэ шалтгаанаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчvvдийг дорд vзэх, ялгаварлах хандлага 1990-ээд оныхоос нэмэгдэж байгаад хvний эрхийн болон эмэгтэйчvvдийн байгууллагууд анхаарал хандуулж арга хэмжээ авах цаг болжээ.
Эмэгтэйчvvдийн тэгш байдал нь зан заншил, тvvх, соёл, шашны vзэл номлолд гvнзгий ул мєрєє vлдээсэн байдаг.

ОНМХ дэх эмэгтэйчvvд, эрэгтэйчvvд

Дээр дурдсан олон шалтгаанаар манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод жендерийн тэгш байдал зохистой хэмжээгээр хангагдахгvй байгаагаас хэвлэл мэдээллээр дvрслэгдэж буй баатар нь цэвэр патриархал шинжтэй эрэгтэйчvvд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дvрсэлж буй нийтлэг эрэгтэй хvн нь :
Орлого ологч
Манлайлагч
Тэтгэн хамгаалагч
Хvчирхийллийн дvр тєрхийг нь дєвийлгєсєн
Удам угсааг vргэлжлvvлэгч
Хvчтэй
Шийдэмгий
Тэсвэр, тэвчээртэй
Алсын хараатай, ноён нуруутай
Тєрт ёсны билэгдэл

Эмэгтэй хvн нь:
Орлогыг хvртэгч, тэжээлгэгч
Туслагч
Дагалдагч
Хvчирхийлэлд єртєгч
Хvчин мєхєс
Гоо vзэсгэлэнтэй
Vр хvvхэд тээж, тєрvvлэгч
Єсгєн бойжуулагч

Хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлого дахь жендерийн тэнцвэргvй байдлын vр дагавар .

Ийнхvv хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлогын жендерийн тэнцвэргvй байдал нь олон нийтийн ухамсарт сєрєг нєлєє vзvvлж, эмэгтэйчvvдийн талаархи хэдэн мянган жилийн уламжлалтай хэвшмэл ойлголтыг vргэлжлvvлсээр байдаг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгмийн vvрэг буюу олон нийтийн санаа бодлыг бvрэлдvvлэх явдал юм. АНУ-ын Висконсиний их сургуулийн доктор Жанет Хайтын тэмдэглэснээр “Эрэгтэй, эмэгтэй хvмvvс биологийн хувьд зарим ялгаатай, харин оюуны чадвараар ялгаатай эсэх нь нэг ч судалгаагаар нотлогдоогvй. Гэтэл оюун ухааны чадвараар эрэгтэй нь эмэгтэйгээсээ илvv гэсэн уламжлалт ойлголтыг дэврээсээр байгаагийн гол буруутан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл “ ажээ.
Эмэгтэйчvvдийг баялгийг бvтээгч, бодлого тодорхойлогч байх чадваргvй, харин хvчирхэг, хєрєнгєлєг эр хvний нємєр нєєлєг дор тэтгvvлэгч дагавар маягаар амьдрах жамтай мэтээр мэдээлж, сурталчилж байгаа нь нийгэм дэх эрэгтэй, эмэгтэй аль ч хvйсийн хvмvvст сєрєг нєлєє vзvvлдэг. Єрх гэрээс, нийгмийн сэтгэлгээнд хvртэл нэвчсэн энэ vзэл хандлага нь залуу охидыг бие даан амьдралд хєлєє олох итгэлийг нь сулруулж, залуу эрэгтэй хvмvvсийг сэтгэл зvйн хувьд эдийн загийн хvчтэй дарамтанд оруулах зэрэг асар их сєрєг нєлєє vзvvлэх эрсдэлтэй юм.
Америкийн жендер судлаач Антони Кортесын дvгнэж байгаагаар реклам, сурталчилгаа сэтгvvлvvд дэх эмэгтэй хvний нийтлэг дvр нь гоо vзэсгэлэн тєгс, цэл залуу, секс дvр тєрхтэй байдаг.Энэ нь эмэгтэйчvvдийг гадаад тєрх, бие галбиртаа сэтгэл дундуур байх, єєртєє итгэх итгэл нь буурахад ноцтой нєлєє vзvvлдэг байна.Мєн хvvхдvvд бага байхаасаа эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн ажил vvргийн хуваарийн талаар эмэгтэй нь гэр орны ажил хийж, эрэгтэй хvнд туслах, эрэгтэй нь бvхнийг манлайлагч байх ёстой гэсэн ойлголтыг ном сэтгvvл, рекламаас тусгаж авдаг болохыг нь судалгаагаар тогтоосон байна.
Энэ бvхнээс vндэслэн дvгнэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нимйтлэлийн бодлогод жендерийн тэнцвэртэй байдал алдагдах нь нийгмийн сэтгэхvйд асар их сєрєг нєлєє vзvvлдэг байна.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165874 
 Энэ сард:12786 
 Өнөөдөр:53 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.