Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.06.16

Сэтгvvлчдэд зориулсан сургалт: “Жендерийн мэдрэмжтэй сэтгvvл зvй”

“Жендерийн мэдрэмжтэй сэтгvvл зvй” сэдэвт сэтгvvлчдэд зориулсан цуврал сургалт 5-р сарын 25,26 мєн 6-р сарын 8-ны єдєр Монголын Хэвлэлийн Хvрээлэнд /МХХ/ боллоо. Сургалтын vеэр хvний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын тєлєєлєгчид, МУИС-ын сэтгvvл зvйн тэнхимын багш шинжээчид “Жендерийн vндсэн ойлголт”, “Хэвлэл мэдээлэл дэх жендерийн хэвшмэл ойлголтууд ба тэдгээрийн vр дагаварууд”, “Хэвлэл мэдээлэл ба жендерээр ялгаварлан гадуурхах тєрлvvд” мєн бусад сэдвээр лекц уншиж, зарим мэдээ нийтлэлд сэтгvvлчид задлан шинжилгээ хийсэн байна.
Энэхvv сургалтыг Хvний Эрхийн Vндэсний Комисс /ХЭVК/, НVБ-ын Эмэгтэйчvvдийн эрхийг хэрэгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх тєсєл, Залуучууд Хєгжил Жендер Тєв /ЗХЖТ/ зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан. Жендер, эмэгтэйчvvдийн асуудлаар дагнан бичдэг сэтгvvлчдийн тогтмол сvлжээтэй болох, хэвлэл мэдээлэл дэх жендерийн мэдрэмжийг єсгєх, энэ сэдвээр сэтгvvлчдийн дvн шинжилгээ хийх чадварыг дээшлvvлэх, Эмэгтэйчvvдийг Алагчлах Бvх Хэлбэрийг Устгах тухай Конвенц /ЭАБХУК/-ийн 5-р илтгэлийг олон нийтээр хэлэлцvvлэхэд мєн конвенцийн хэрэгжилтийг сурвалжлах сэтгvvлчдийг бэлтгэх vvднээс энэ сургалтыг зохион байгуулсан гэж НVБ-ын Эмэгтэйчvvдийн эрхийг хэрэгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх тєслийн ажилтан Л.Номин ярилаа. Мянганы хєгжлийн зорилтуудын нэг нь дэлхийн улс орнуудад жендерийн тэгш байдлыг хангах, энэ чиглэлээр мэдрэмжтэй бодлого боловсруулахыг уриалсан байгаа. Жендерийн тэгш байдлыг хангасны vндсэн дээр 2015 онд ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжvvлэх боломжтой гэж тэрээр нэмж хэлэв.
“Монгол хэлэнд жендер гэдэг vгийг хvйс гэж орчуулдаг. Бид энэ vгийг “хvйс дээр нэмэх нь нийгэм” буюу нийгмийн харилцааны vvднээс авч vздэг. Эмэгтэйчvvдийн эрхийн асуудлыг анх хєндсєн учраас жендер гэдэг vгийг ганцхан эмэгтэйчvvдийн асуудал мэтээр ойлгодог тал бий. Єнєє vед эрэгтэйчvvд боловсролгvйн улмаас хорт зуршилд автах, ажилд орж чадахгvй байх нь элбэг байна. Тиймээс боловсрол дахь эрэгтэй жендерийн асуудлыг сєхєж тавихаас єєр аргагvй болоод байна.
Улс тєрийн хvрээнд жендерийн ялгавартай байдал, нєєц баялгаас хvртэх тэнцвэргvй байдлыг арилгах, эмэгтэйчvvдийг ядуурлаас ангижируулах, боловсролын салбарт жендерийн тэгш бус байдлыг арилгах чиглэлээр бид нєлєєллийн ажил хийж байна”.
Эрэгтэй эмэгтэй гэсэн хvйсээс vл хамааран нийгэмд зохистой харилцаа бий болгох, зєв мэдлэг мэдээллийг хvргэхэд сэтгvvлчид гол vvрэг гvйцэтгэдэг. Тиймээс нийгмийн салбар бvрт гарч байгаа жендерийн ялгаварлалыг тодорхойлж, энэ нь нийгмийн хєгжлєєс яаж хойш нь татаж байгаа, ямар хор уршиг тарьж, ядууралд яагаад нєлєєлж байгаа мєн нєєц баялгаас хvртэх ялгаварлалтай байдал нийгмийн хєгжилд хэрхэн нєлєєлж байгаа зэрэгт анализ хийх, нийгмийн чиг хандлагыг єєрчлєх vvднээс сэтгvvлчдэд зориулсан энэ сургалтыг зохион байгуулсан” тухай ЗХЖТ-ийн тэргvvн Ц.Наранцэцэг ярив.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.