2006.06.21
Сэтгvvлчдийн мэдээлэл авах эрхийг зөрчжээ
Улс: Монгол
Хаана: Өвөрхангай аймаг
Мэдээ илгээсэн он сар өдөр: 2006.06.12
Эрхийн зөрчилд өртсөн хvний нэр: С. Мөнхдалай, Г.Пунцагсvрэн
Зөрчлийн хэлбэр: Цензур ба мэдээлэл олж авахад саад хийх
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Даштvдэв Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн vйл ажиллагаатай танилцаж, 2006 оны 6-р сарын 12-нд шалгалтын дvнг танилцуулах хурлын vеэр аймгийн радио, телевизийн хоёр сурвалжлагчийг хурлаас гарахыг шаарджээ.
Г.Даштvдэв шалгалтын дvнгийн зарим мэдээллийг нийтэд мэдээлэхгvй, нууц гэсэн нэрийдлээр Өвөрхангай аймгийн “Ноён-Уул” эф-эм радиогийн сурвалжлагч С.Мөнхдалайгийн диктафоныг хоёр ч удаа унтрааж, хурлын явцыг сурвалжилж байсан аймгийн “Өвөрхангай” телевизийн сурвалжлагч Г.Пунцагсvрэн нарыг бичлэг хийхгvй хуралд суух эсвэл тэндээс гарахыг шаардсан байна.
“Малчид малын хулгайчдын нэрийг хэлэхэд бэлэн байгаа тухай мөн энэ хvмvvсийг илрvvлж хуулийн дагуу арга хэмжээ авах.
Аймгийн цагдаагийн газрын бие бvрэлдэхvvн цаг хугацаандаа ирэхгvй хvлээлгэсэн зэрэг мэдээллийг Г.Даштvдэв нууц хэмээн тодорхойлж, сэтгvvлчдийг хурлаас гарахыг шаардсан” гэж “Глоб Интернэшнл” ТББ-ын төвийн бvсийн мониторч С. Мөнхдалай ярив.
Санал болгож буй арга хэмжээ:
Сэтгvvлчийн мэдээлэл хайх, боловсруулах, тvгээх vйл ажиллагаанд саад хийж, олон нийтийн vнэн бодитой мэдээлэл хvлээн авах эрхийг ноцтой зөрчсөн Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Даштvдэвт сонордуулах захиа илгээх, зөрчлийн тухай мэдээллийг Глобын вэб хуудаст байрлуулах.
|