Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.06.22

Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо сэтгvvлчийн эрхийг хvндэтгэхийг Монголын эрх баригчдаас шаардаж байна.

Хэвлэлийн мэдэгдэл: Монгол Улс
2006 оны 6-р сарын 21
Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгvvлч нарт мэдээлэл єгєхєєс татгалздаг Монголын эрх баригчдыг Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо эрс шvvмжилж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зvйн Зєвлєлийн нарийн бичгийн дарга Г. Даштvдэв энэ оны 6-р сарын 12-ны єдєр Зєвлєлийн хуралдааны vеэр орон нутгийн радиогийн сэтгvvлчийн диктофоныг хоёр удаа єєрийн гараар унтрааж, улмаар тэнд байсан хоёр сэтгvvлчийг гарч явахыг шаардсан тухай Глоб Интернэшнл ТББ мэдээлсэн юм.
Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны ерєнхийлєгч Христофер Варрен “Эрх баригчид сэтгvvлчдэд мэдээлэл єгєхєєс татгалзаж, хууль ёсоор гэрчлэх баримтыг vгvйсгэж байгаа нь олон нийт бодит vнэнийг судлан мэдэх боломжийг хааж, улмаар єєрсдийгєє хаацайлах, гэм зэмгvй єнгєрєх орчин бий болгохыг чармайж байгаа хэрэг” гэж vзэж байна.
Шохой боловсруулах “Цавчирт” болон бусад аж ахуйн нэгжvvд байгаль орчинд хор хєнєєл учруулж байгаа тухай нэвтрvvлэг явуулсан гэсэн шалтгаанаар Цавчирт компанийн удирдлага 2006 оны 5-р сарын 24-ний єдєр олон нийтийн мэдээллийн “ОРХОН” радиогийн сурвалжлагч Т.Баярцогтод мэдээлэл єгєхєєс татгалзан vйлдвэрлэлийн талбайдаа нэвтрэх зєвшєєрєл єгєєгvй тухай Глоб Интернэшнл ТББ мєн vvний ємнєхєн мэдээлж байсан билээ.
Монгол Улсын эрvvгийн хуулинд “Єєрийн болон бусдын ашиг сонирхлыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийвэл гэмт хэрэг” гэж vздэг тухай Глоб Интернэшнл ТББ-ын мэдэгдэлд дурдсан байна.
Сэтгvvлчдэд аливаа нэгэн хєндлєнгийн оролцоогvй, чєлєєтэй мэдээлэх боломж олгож, тэдний эрхийг хvндэтгэн хамгаалахыг Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо Монголын эрх баригчдад хандан уриалж байна.
Илvv тодорхой мэдээлэл авахыг хvсвэл энэ хаягаар IFJ Asia Pacific +61 2 9333 0919 хандана уу.
Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо нь дэлхийн 110 гаруй орны 500 000 гаруй сэтгvvлчдийг тєлєєлєн ажилладаг.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175208 
 Энэ сард:13695 
 Өнөөдөр:46 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.