Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.06.22

Сонордуулах захидал

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
Зєвлєлийн нарийн бичгийндарга
Г. Даштvдэв Танаа

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зєвлєлийн нарийн бичгийн дарга Та, Євєрхангай аймаг дахь салбар зєвлєлийн vйл ажиллагаатай танилцаж, 2006 оны 6-р сарын 12-нд шалгалтын дvнг танилцуулах хурал хийх vедээ зарим мэдээллийг нийтэд мэдээлэхгvй, нууц гэсэн нэрийдлээр Євєрхангай аймгийн “Ноён –Уул” FM радиогийн сурвалжлагч С.Мєнхдалайгийн диктафоныг хоёр ч удаа унтраажээ. Мєн хурлын явцыг сурвалжилж байсан “Євєрхангай” телевизийн сурвалжлагч Г. Пунцагсvрэн, дээр дурдсан радиогийн сурвалжлагч С. Мєнхдалай нарыг бичлэг хийхгvй хуралд суух, эсвэл тэндээс гарахыг шаардсан байна.
Сэтгvvлчийн мэдээлэл хайх, боловсруулах, тvгээх vйл ажиллагаанд хэн нэгэн хєндлєнгєєс оролцох нь олон нийтийн vнэн бодитой мэдээлэл хvлээн авах эрхийг ноцтой зєрчиж байгаа хэрэг бєгєєд Таны vйлдэл Монгол Улсын Vндсэн Хуулийн 16.16-д заасан иргэд " Тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэсэн заалтыг бvдvvлгээр зєрчиж буйг анхааралдаа авна уу.
Анхаарал татсан vйл явдлын тухай vнэн бодитой мэдээлэл авах гэсэн олон нийтийн эрэлт хэрэгцээг хангах vvргийг сэтгvvлчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл єєртєє хvлээдэг. Энэхvv vvргээ гvйцэтгэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг эрж хайх, боловсруулах, олон нийтэд тvгээх гэсэн vндсэн vйл ажиллагаа явуулдаг.
Брюсель хотноо тєвтэй, дэлхийн 120 гаруй орны сэтгvvлчдийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэтгvvлчдийн холбооноос баталсан Сэтгvvлчдийн баримтлах зарчим ба Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн ёс зvйн дvрэмд “Vнэнийг эрхэмлэж, vнэнийг мэдэх гэсэн олон тvмний эрхийг хvндэтгэх нь сэтгvvлч хvний нэн тэргvvний vvрэг гэж заасан байдаг:
Мєн Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дугаар зvйлд “Єєрийн болон бусдын ашиг сонирхолыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн тохиолдолд хариуцлага хvлээлгэхээр заасан.
Ажил vvргээ гvйцэтгэж яваа сэтгvvлчийн мэргэжлийн эрхийг зєрчиж, мэдээлэл єгєхєєс татгалзсан Таны vйлдэл эрvvгийн хуулинд заасан гэмт хэргийн бvрэлдхvvн хангасан байхыг vгvйсгэхгvй.
Та тєр, засгийн хариуцлагатай ажилтны хувьд хуулиа дээдлэн хvндэтгэж, тvvнийг хэрэгжvvлэн сахиулахаар тєрийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлж, Монгол Улсад Хvний Эрхийг Хангах хєтєлбєрийг хэрэгжvvлэх vvргээ умартахгvй гэдэгт найдаж байна.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хєхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага юм.

Хvндэтгэн ёсолсон:


Х. Наранжаргал
“Глоб Интернэшнл" ТББ-ын
тэргvvн

Хуулбарыг - Євєрхангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165419 
 Энэ сард:12331 
 Өнөөдөр:66 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.