Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.06.27

“Телевизийн сэтгvvл зvй” гарын авлага танилцуулах уулзалт болов

“Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргалын бичсэн “Телевизийн сэтгvvл зvй” гарын авлагыг танилцуулах уулзалт 6-р сарын 26-нд “Глоб Интернэшнл” ТББ-ын байранд боллоо. “Гарын авлага маань телевизийн бvрэн сурах бичиггvй орон зайг тvр боловч эзлэн, телевизийн сэтгvvл зvй эрхэлдэг хvмvvс, оюутан, сонирхогчдод бага ч болов тус болвол єчvvхэн би баярлана” хэмээн зохиогч номынхаа эхэнд уншигчдад хандан єгvvлжээ.
Номын танилцуулах уулзалтад телевизийн сэтгvvлч Х.Наранжаргалтай хамт ажиллаж байсан, олны танил хэвлэл мэдээллийн ажилтнууд ирж, зохиогчид баяр хvргэн, гарын авлагын талаар санал солилцов. Х. Наранжаргал уулзалтыг нээж, хэлэхэдээ “Номны маань хамгийн мэргэн шvvгчид бол телевиз болон сэтгvvл зvйтэй хамгийн ойр ажилладаг та бvгд билээ. Юуны тvрvvнд намайг Лондонд хэлний сургалтанд явуулж хэлтэй болгосон Х.Цэвлээ, мєн Олон Улсын Сэтгvvлчдийн холбоонд элсvvлж хєлтэй болгосон Д.Дашдондов гуай, номыг минь нягтлан шvvсэн доктор, дэд профессор Ю.Эрдэнэтуяа, зєвлєгєє єгсєн профессор М.Чойжил гуай нартаа талархалаа илэрхийлье” гээд єєрийн гарын vсэгтэй номоо тэнд хvрэлцэн ирсэн нєхєддєє бэлэглэв.
Сэтгvvлч Х.Наранжаргал Монгол телевизэд 16 жил ажилласан, мєн МУИС, Хvмvvнлэгийн Их Сургуулийн сэтгvvл зvйн тэнхим, Монголын Хэвлэлийн Хvрээлэнгийн Дээд курсэд телевизийн онол, дадлага зааж байсан туршлагадаа vндэслэн телевиз, телевизийн сэтгvvл зvйн тухай vндсэн ойлголт єгєхийг зорьсон бєгєєд Монгол телевизийн нэвтрvvлгийн уламжлалын тухай энэ номонд єгvvлсэн байна.
Зохиогч уншигчдад хандан хэлсэн vгэндээ “Телевиз хvнийг алдаршуулдаг, бас “алдаг””. Сэтгvvлч танд алдарших бvрэн боломж бий. Харин єєрийгєє “алахгvйн”-н тулд та ажлаа аль болох мэргэжлийн тvвшинд хийх хэрэгтэй юм. Vvнд энэ єчvvхэн бичвэр нэмэр болтугай гэжээ.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171058 
 Энэ сард:15439 
 Өнөөдөр:43 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.