Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.06.28

“Таны эрх зvйн хамгаалалт” сэтгvvлчдэд зориулсан гарын авлага

“Глоб Интернэшнл” ТББ 6-р сарын 23-ны єдєр “Сэтгvvлч та эрхээ эдэлж чаддаг уу” сэтгvvлчдэд зориулсан семинарыг Монголын Хэвлэлийн Хvрээлэнд зохион байгууллаа. “Сэтгvvлчид аливаа асуудлаар тэр дундаа нийгмийн бугшмал vзэгдлvvдийн тухай бичихдээ мэдээллийг цуглуулахаас эхлэн тvгээх хvртэл бvх vе шатанд хуулийн зєвлєгєє авч хэвших хэрэгтэй” байгааг хуульч Д.Мєнхбvрэн онцлон тэмдэглэсэн юм.
Семинарын vеэр тєслийн зохицуулагч Д.Мєнхбvрэн “Таны эрхийн хамгаалалт” гарын авлагын агуулгыг танилцуулж, МVЭ-ийн Холбооны дэд ерєнхийлєгч М.Алтанцэцэг “Хєдєлмєрийн гэрээ, тvvнийг дуусгавар болгох vеийн зохицуулалт”, хуульч Г.Даваахvv “Сэтгvvлчдийн нийгэм хангамжийн зарим асуудал” сэдвээр тус тус лекц уншиж, сэтгvvлчдийн тавьсан асуултанд хариуллаа. Семинарт “Глоб Интернэшнл” ТББ-ын бvсийн мониторчид, телевиз, радиогийн нийт 20 сэтгvvлч оролцов.
Сэтгvvлчийн ажил vvргээ гvйцэтгэхэд ємгєєлєлт, хамгаалалт, зохицуулалт болохуйц эрх зvйн хэм хэмжээний тухай энэ гарын авлагад бичсэн байна. Єєрєєр хэлбэл, мэдээллийн эрх чєлєє, нууц эх сурвалжаа хамгаалах, мэдээлэгчийг хамгаалах эрх зvйн хамгаалалт vгvй, нэр тєр, алдар хvнд, нэр хvнд, гvтгэлэг, доромжлолтой холбоотой эрvvгийн хуулийн хатуу чанга зvйл заалтаар ял шийтгэдэг, тєрийн нууцыг хэтэрхий єргєн хvрээнд хамгаалдаг хараат бус хэвлэл мэдээлэл хєгжих, хэвлэлийн эрх чєлєє бvрэн дvvрэн хэрэгжих эрх зvйн орчин хязгаарлагдмал нєхцєлд одоогийн байгаа хуулийн нааштай, эерэг зvйл заалтанд тулгуурлан хэрхэн ажиллах тухайд тvлхvv анхаарсан гэж гарын авлагыг бэлтгэсэн Д. Мєнхбvрэн номын оршилд єгvvлжээ.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171222 
 Энэ сард:15603 
 Өнөөдөр:72 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.