Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.06.28

Нийгэм хангамж

“Глоб Интернэшнл” ТББ 6-р сарын 23-ны єдєр “Сэтгvvлч та эрхээ эдэлж чаддаг уу” сэтгvvлчдэд зориулсан семинарыг Монголын Хэвлэлийн Хvрээлэнд зохион байгууллаа. Семинарын vеэр “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахvvгийн тавьсан илтгэлийг дор танилцуулж байна.

Нийгэм хангамж

Бид єнєєгийн нийгэмд єдєр бvр маш их цаг завгvй хєдєлмєрлєж байдаг билээ. Энэ их цаг хугацаатай уралдсан зав чєлєєгvй, эцэс тєгсгєлгvй нєр их ажил хєдєлмєрийн дунд Vндсэн хуулиар баталгаажсан хvний vндсэн эрхээ хангалттай эдэлж чаддаг бил vv. Монгол Улсын Vндсэн хууль /МУVХ/-ийн Арван зургадугаар зvйлд “Монгол Улсын иргэн дараахь vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ” гээд уг зvйлийн 5 дахь хэсэгт “єндєр наслах, хєдєлмєрийн чадвар алдах, хvvхэд тєрvvлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мєнгєний тусламж авах эрхтэй” гэж заасан нь эдгээр ойлголтыг хvний vндсэн эрх мєн гэдгийг Vндсэн хуулиараа бид баталгаажуулан тунхагласан юм байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр vйлчилж байдаг эрх зvйн хэм хэмжээнvvдийн дотор МУVХ хамгийн дээд хvчин чадалтай, мєн Vндсэн хуулинд бусад эрх зvйн хэм хэмжээнvvд бvрнээ нийцсэн байх ёстой гэдгийг хэлэх нь бараг илvvц биз ээ.

Дээрх Vндсэн хуулинд заасан нєхцлvvдэд тєрєєс янз бvрийн тэтгэвэр, тэтгэмж авах асуудлыг буюу хєдєлмєрийн гэрээ болон бусад гэрээгээр ажиллагсадын хєдєлмєрлєх нєхцєл, хєдєлмєрийн аюулгvй ажиллагаа болон хєдєлмєрлєх явцад тэдгээрт vзvvлэх нийгэм, эдийн засгийн тусламж, тэтгэлгийг vзvvлэхтэй холбогдсон асуудлыг нийгэм хангамжийн салбар эрх зvйгээр зохицуулдаг. Энэ салбар эрх зvйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр нь дараах тєрєлжсєн багц хуулиудыг бvрдvvлдэг. Vvнд:

 Нийгмийн даатгалын тухай /1994.5.31/,
 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994.6.7/,
 Нийгмийн даатгалын сангаас олгох vйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан євчний тэтгэвэр, тэтгэмж, тєлбєрийн тухай /1994.6.7/,
 Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгvйдлийн тэтгэмжийн тухай /1994.7.5/,
 Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай /1994.6.9/,
 Нийгмийн халамжийн тухай /1998.11.12/,
 Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай /1999.6.10./,
 Иргэний эрvvл мэндийн даатгалын тухай хууль эдгээр нь болно.

Нийгэм хангамжийн эрх зvйг нийгмийн даатгал, нийгмийн халамж гэсэн vндсэн хоёр хэсэгт хуваан vздэг.

Нийгмийн даатгал гэдэг нь иргэн болон тєр, аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл тєлж нийгмийн даатгалын сан бvрдvvлэх, даатгуулагч єндєр наслах, хєдєлмєрийн чадвараа алдах, євчлєх, ажилгvй болоход єєрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад тvvний асрамжинд байсан хєдєлмєрийн чадваргvй гэр бvлийн гишvvдэд тэтгэвэр, тэтгэмж, тєлбєр єгєх агуулга бvхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ юм.

Нийгмийн халамж гэсэн ойлголтод хvн амын эмзэг хэсэгт хамрагдах ахмад настан, эх, хvvхэд, тахир дутуу хvн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хєнгєлєлт, vйлчилгээ vзvvлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлvvлэх, тvvнчлэн хvvхэд тєрvvлсэн эх, бvтэн єнчин хvvхэд vрчлэн авсан эх, эцэг болон ихэр хvvхдэд тэтгэмж олгох агуулга бvхий нийгмийн хамгааллын арга хэмжээг хэлдэг.

Нийгмийн даатгалын тєрєл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зvйлд зааснаар дараах тєрлєєс бvрдэнэ. Vvнд:

 Тэтгэврийн даатгал,
 Тэтгэмжийн даатгал,
 Эрvvл мэндийн даатгал,
 Vйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан євчний даатгал,
 Ажилгvйдлийн даатгал-эдгээрээс бvрдэнэ.

Нийгмийн даатгалын хэлбэр нь:

 Заавал даатгуулах,
 Сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байдаг.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй буюу єєрєєр хэлбэл ажил олгогчтой хєдєлмєрийн гэрээгээр ажиллагч болон тєрийн албан хаагч, мєн аж ахуйн нэгж, байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин нийгмийн даатгалд заавал даатгуулах тєрєлд єєрєє хvссэн ч хvсээгvй ч хамрагддаг.

Эдгээрээс бусад хэлбэрээр хєдєлмєр эрхэлж байгаа иргэд нийгмийн даатгалд даатгуулах эсэх, тvvний ямар тєрлийг сонгохоо єєрєє шийднэ гэсэн нь сайн дурын даатгал юм. Сайн дурын даатгалд даатгуулагч нь нийгмийн даатгалын гэрээ байгуулах ёстой байдаг. Гэрээний нєхцєл нь Нийгмийн даатгалын тухай хуулинд заасан болзол журмын дагуу буюу тvvнд нийцсэн байх шаардлагатай.

Хєдєлмєрийн хуулийн 46 дугаар зvйлийн 1-д “Ажил олгогч болон хєдєлмєрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид єєрєєр заагаагvй бол нийгмийн болон эрvvл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бvр нийгмийн даатгалын шимтгэл тєлєх vvрэгтэй. Хєдєлмєрийн хуулийн 46 дугаар зvйлийн 2-т “Ажил олгогч хєдєлмєрийн гэрээ байгуулсан єдрєєс эхлэн ажилтанд нийгмийн болон эрvvл мэндийн даатгалын дэвтэр нээж, тvvнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж тєлсєн тухай бичилт хийх vvрэгтэй”, Хєдєлмєрийн хуулийн 24 дvгээр зvйлийн 1-д “Ажил олгогч буюу тvvний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хєдєлмєрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд єгєх vvрэгтэй. Байнгын ажлын байранд хєдєлмєрийн гэрээнээс бусад тєрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заажээ..

Хэрвээ таныг ажиллуулж байгаа ажил олгогч нь тантай хєдєлмєрийн гэрээ байгуулаагvй бол энэ нь нэг талаасаа хууль бус vйл ажиллагаа юм. Тэгээд ч хєдєлмєрийн гэрээ байгуулах нь нєгєє талаасаа таны эрхийн хамгаалалт болно. Єєрєєр хэлбэл таныг хууль бусаар дуртай цагтаа ажлаас халахгvй, танд гэрээгээр тохирсон цалин хєлсєє тогтоосон хугацаанд тогтмол олгож байх зэрэг чухал ач холбогдолтой юм. Мєн ажил олгогчийн хувьд ч гэсэн Хєдєлмєрийн хуулийн 24 дvгээр зvйлийн 3-т зааснаар “Хєдєлмєрийн гэрээг бичгээр байгуулаагvй тохиолдолд ажилтнаас ажил, vvрэг гvйцэтгэхийг шаардаж болохгvй” гэсэн байдаг. Тэгэхээр хєдєлмєрийн гэрээ байгуулах нь хамгийн чухал юм.

Заавал даатгах хэлбэрээр даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бvр нийгмийн даатгалын шимтгэл тєлнє.

Ажил олгогч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зvйлийн 1-д зааснаар ажил олгогчийн хєдєлмєрийн хєлсний сан, тvvнтэй адилтгах орлогоос:

 тэтгэврийн даатгалд 13,5%,
 тэтгэмжийн даатгалд 1%,
 vйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан євчний даатгалд 1%,
 ажилгvйдлийн даатгалд 0,5%,
 эрvvл мэндийн даатгалд Иргэний эрvvл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зvйлийн 2-1-д зааснаар ойролцоогоор 3%, ингээд нийтдээ 19%-ийн шимтгэл тєлнє.

Ажилтан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зvйлийн 1-д зааснаар даатгуулагчийн хєдєлмєрийн хєлс, тvvнтэй адилтгах орлогоос:

 тэтгэврийн даатгалд 5,5%,
 тэтгэмжийн даатгалд 1%,
 ажилгvйдлийн даатгалд 0,5%,
 эрvvл мэндийн даатгалд Иргэний эрvvл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зvйлийн 2-1-д зааснаар ойролцоогоор 3%, нийт 10%-ийн шимтгэл тєлнє.

Сайн дураар даатгуулах нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хєдєлмєрийн хєлсний доод хэмжээнээс дор дурдсан хувиар тооцсон дvнгээс багагvй байна.

 Тэтгэврийн даатгалд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зvйлийн 2-т зааснаар 9,5%,
 тэтгэмжийн даатгалд 1%,
 vйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан євчний даатгалд 1%,
 эрvvл мэндийн даатгалд Иргэний эрvvл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зvйлийн 3-т зааснаар гэрээгээр тохиролцож шимтгэл тєлнє.

Тэтгэвэр, тэтгэмжийн тєрлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зvйлд vндсэн хоёр хэсэгт хуваасан.

1. Тэтгэврийн даатгал. Дотроо гурван тєрєлтэй:

 єндєр насны тэтгэвэр,
 тахир дутуугийн тэтгэвэр,
 тэжээгчээ алсаны тэтгэвэр,

2. Тэтгэмжийн даатгал. Мєн гурван тєрєлтэй:

 Хєдєлмєрийн чадвар тvр алдсаны тэтгэмж,
 Жирэмсний болон амаржсаны тэтгэмж,
 Оршуулгын тэтгэмж.

Тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл тєлсєн хугацааг харгалзан тогтоодог. Шимтгэл тєлсєн хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч єєрєє тєлсєн нийт хугацааны дээр:

 Хєдєлмєрийн гэрээгээр ажиллагч болон тєрийн албан хаагч аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар ажлаас чєлєєлєгдєж суралцсан хугацаа,
 Цэргийн жинхэнэ албыг байлдагч тvрvvчээр хаасан хугацаа,
 Хууль бусаар ажлаас зайлуулагдан мєрдєгдсєн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа,
 Хууль бусаар ажлаас халагдсан хугацаа,
 Иргэний хамгаалалтын болон бусад дайчилгааны хугацаа,
 Хуульд заасан бусад хугацаа-эдгээр хугацааны шимтгэлийг тєр, аж ахуйн нэгж байгууллагаас тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд тєлсєн тохиолдолд шимтгэл тєлсєн хугацаанд оруулан тооцно.

Єндєр насны тэтгэвэртэй холбоотой харилцааг 1960 оноос ємнє тєрсєн иргэд, 1960 оноос хой=ш тєрсєн иргэд гэж хоёр тусад нь салгаад єєр єєр хуулиар зохицуулж байгаа. 1960 оны 1 сарын 1-нээс ємнє тєрсєн хvмvvсийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар, харин 1960 оны 1 сарын 1 болон тvvнээс хойш тєрсєн хvмvvсийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар зохицуулдаг.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг тогтоохдоо шимтгэл тєлсєн хугацаанаас нь хамааруулаад бvрэн болон хувь тэнцvvлсэн тэтгэвэр тогтоодог. Бvрэн тэтгэвэр тогтоолгоход 20-оос доошгvй жил шимтгэл тєлсєн байх шаардлагатай. Харин 10-аас 20 хvртэл жил шимтгэл тєлсєн бол нийт хугацаандаа ногдох єндєр насны тэтгэврийг хувь тэнцvvлэн тогтоолгож авах боломжтой.

Бvрэн тэтгэвэр тогтоохдоо тэтгэврийн даатгалын шимтгэл тєлсєн сvvлийн 20 жилийн аль дуртай буюу хамгийн єндєр шимтгэл тєлсєн дараалсан 5 жилийг сонгоод хэрвээ тухайн сонгосон 5 жилийн турш сар бvр шимтгэл тєлж байсан бол тухайн 5 жилийн хєдєлмєрийн хєлс, тvvнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл тєлсєн нийт сарын тоонд хуваана. Хэрвээ сонгосон 5 жилдээ сар бvр шимтгэл тєлж чадаагvй бол тухайн 5 жилийн хугацаанд авсан хєдєлмєрийн хєлс, тvvнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хуваана. Ийнхvv хуваагаад гарсан тоо нь хєдєлмєрийн хєлс тvvнтэй адилтгах орлогын дундаж байх бєгєєд энэ дундажын 45%-иар єндєр насны тэтгэврийг тогтооно. Хэрвээ 20-иос дээш жил шимтгэл тєлсєн байвал илvv жил тутам єндєр насны тэтгэвэр тогтоолгосон хєдєлмєрийн хєлсний 1,5%-иар бодож нэмэгдэл олгоно. Ийнхvv тогтоосон єндєр насны бvрэн тэтгэврийн хэмжээ Засгийн газраас тогтоосон хєдєлмєрийн хєлсний доод хэмжээний 75%-иас багагvй байна.

Хувь тэнцvvлсэн тэтгэврийг тогтоохдоо дээр дурдсанчлан 10-аас доошгvй жил шимтгэл тєлсєн байх шаардлагатай бєгєєд мєн бvрэн тэтгэврийн адил аль дуртай буюу дараалсан 5 жилийн хєдєлмєрийн хєлсний дундажын 45%-ийг бодож гаргаад 20 жил шимтгэл тєлж ажиллах ёстой гэсэн дээд хэмжээг буюу 240 сард хуваагаад гарсныг нь шимтгэл бодитойгоор тєлсєн нийт сарын тоонд нийт сарын тоогоор vржvvлж бодно. Ийнхvv бодсон хэмжээ нь мєн засгийн газраас тогтоосон хєдєлмєрийн хєлсний доод хэмжээний 50%-иас багагvй байх ёстой.

Єндєр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь 20-оос доошгvй жил шимтгэл тєлсєн бєгєєд 60 нас хvрсэн хvнд vvсдэг. Харин 20-оос доошгvй жил шимтгэл тєлсєн 55 нас хvрсэн эмэгтэй єєрєє хvсвэл єндєр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.

1960 оны 1 сарын 1 болон тvvнээс хойш тєрсєн хvмvvсийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны духай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгоно. Энэ хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох vед нэрийн дансандаа хуримтлагдсан мєнгєний хэмжээнээс хамааруулан тэтгэвэр авна. Тэгэхээр таны нэрийн дансанд хэдий хэмжээний мєнгє хуримтлагдсан байна таны авах тэтгэврийн хэмжээ тєдий хэмжээгээр ахиу байх юм байна. Нэрийн дансанд хуримтлагдах мєнгє нь: дансны эхний vлдэгдэл, даатгуулагчийн тєлсєн шимтгэл, ажил олгочийн тєлсєн шимтгэл, тєрєєс тєлсєн шимтгэл, нэрийн дансны орлогод тооцсон хvv. Эдгээрээс бvрдэнэ. Ийнхvv бvрдэж хуримтагдсан нийт хуримтлалаас тэтгэврийг олгохдоо нийт хуримтлалыг тэтгэвэр авах дундаж хугацаа /жил/-нд хуваагаад гарсан хариуг 12 сард хувааж нэг сард авах тэтгэврийн хэмжээ гардаг. Энд дурдагдаж байгаа тэтгэвэр авах дундаж хугацааг Vндэсний статистикийн сазрын саналыг vндэслэн нийгмийн даатгалын vндэсний зєвлєл тогтоодог. Эндээс харахад таны дансан дахь хуримтлалыг тэтгэвэр авах дундаж хугацаанд нь олгоод хуримтлагдсан мєнгє дуусвал цаашид тэтгэвэр авахгvй болно. Тийм учраас аль болох хуримтлалын хэмжээгээ их байлгасны vндсэн дээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа vедээ баталгаатай орлоготой байх боломжтой юм.
Энэ тэтгэврийн даатгалын нэрийн данснаас тэтгэвэр авах эрх нь:1960 оны 1 сарын 1 болон тvvнээс хойш тєрсєн хvмvvс,60 нас хvрсэн даатгуулагч, эсвэл 55 нас хvрсэн эмэгтэй єєрєє хvсвэл,нийтдээ 180 сар ба тvvнээс дээш хугацаагаар тєлсєн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу тэтгэвэр авахын тулд нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол журмын дагуу тэтгэврийн даатгалд хамрагдсан, 1960 оны 1 сарын 1 болон тvvнээс хойш тєрсєн хvн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нээлгэнэ.

Нийгэм хангамжийн дараагийн vндсэн асуудал бол нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон нийгмийн асрамж, халамжийн vйлчилгээ юм. Нийгмийн халамж, асрамжийн vйлчилгээнд ерєнхийдєє нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж авах болзолыг хангаагvй хvмvvс тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдах боломжийг нээсэн арга хэмжээ юм. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж нь:

 нийгмийн халамжийн тэтгэвэр,
 жирэмсний болон амаржсаны тэтгэмж,
 хvvхэд асарсны тэтгэмж,
 олон хvvхэдтэйн тэтгэмж,
 нярай хvvхдийн арчилгааны тэтгэмж,
 ихэр хvvхдийн тэтгэмж,
 бvтэн єнчин хvvхэд vрчлэн авч, єсгєсний тэтгэмж гэсэн тєрлvvдтэй.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг:

 бие даан амьдрах чадваргvй, тэжээн тэтгэх vр хvvхэд, тєрєл садангvй, эсхvл хууль ёсны тэжээн тэтгэгч нь ахмад настан, тахир дутуу бєгєєд дэмжлэг туслалцаа vзvvлэх бололцоогvй нь тогтоогдсон, нэн ядуу амьдралтай 60 ба тvvнээс дээш настай эрэгтэй, 55 ба тvvнээс дээш настай эмэгтэй,
 хєдєлмєрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан тахир дутуу хvн;
 арван зургаан насанд хvрсэн тєрєлхийн тахир дутуу болон 16 насанд хvрээгvй байхдаа тахир дутуу болсон /хєдєлмєрлєх чадвар нь 50 буюу тvvнээс дээш хувиар алдагдсан/ хvн,
 тэжээгч нь нас барсан гэр бvлийн хєдєлмєрийн чадваргvй гишvvд
 бvрэн хараагvй, хэлгvй, дvлий болон одой хvн
 хvний амь аврах, гоц аюулт халдварт євчний голомтод ажиллах буюу байгалийн гамшиг, осолтой тэмцэж иргэний журамт vvргээ биелvvлж яваад хєдєлмєрийн чадвараа алдаж тахир дутуу болсон хvн
 дээрх журамт vvргээ биелvvлж яваад нас барсан иргэний гэр бvлийн хєдєлмєрийн чадваргvй гишvvд
 нэн ядуу амьдралтай, єрх толгойлсон, 4 ба тvvнээс дээш хvvхэдтэй 45 насанд хvрсэн эх, 50 насанд хvрсэн эцэг авах эрхтэй.

Нийгмийн халамжийн болон асрамжийн vйлчилгээ дор дурдсан тєрєлтэй байна:

 ахмад настныг байнга асрамжлах vйлчилгээ;
 тахир дутуу хvнийг байнга асрамжлах vйлчилгээ;
 єнчин хvvхдийг байнга асрамжлах vйлчилгээ;
 нэн ядуу амьдралтай иргэнд vзvvлэх нийгмийн халамжийн vйлчилгээ;
 гурав ба тvvнээс дээш ихэр хvvхдийг 4 нас хvртэл нь тєрийн зардлаар асрамжлан єсгєж, хvмvvжvvлэх vйлчилгээ;
 амьжиргааны доод тvвшингээс доогуур орлоготой бєгєєд олон хvvхэдтэй єрх толгойлсон эх /эцэг/-д vзvvлэх нийгмийн халамжийн vйлчилгээ;
 ахмад настанд vзvvлэх нийгмийн халамжийн vйлчилгээ;
 тахир дутуу хvнд vзvvлэх нийгмийн халамжийн vйлчилгээ.

Нийгмийн халамжийн vйлчилгээнд доорх нэн ядуу амьдралтай иргэн, амьжиргааны доод тvвшингээс доогуур орлоготой бєгєєд нийгмийн асрамжийн vйлчилгээнд хамрагдаагvй ахмад настан, тахир дутуу хvн, олон хvvхэдтэй єрх толгойлсон эх, эцэг хамрагдана.

 бие даан амьдрах чадваргvй, тэжээн тэтгэх тєрєл садангvй, ганц бие, эсхvл тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа vзvvлэх бололцоогvй нь тогтоогдсон ахмад настан, тахир дутуу хvн;
 хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгvй бvтэн єнчин хvvхэд;
 тєрийн зардлаар асрамжлан єсгєхийг эцэг, эх нь зєвшєєрсєн гурав ба тvvнээс дээш ихэр хvvхэд;
 байнгын асрамжид байдаг тєрєлхийн тахир дутуу 16 хvртэлх насны хvvхэд.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175396 
 Энэ сард:13883 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.