Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.07.10

Сэтгvvлч заналхийлэлд єртєв

Улс: Монгол
Хаана: Улаанбаатар
Мэдээ илгээсэн он сар єдєр : 2006.06.29
Эрхийн зєрчилд єртсєн хvний нэр : С.Энхтуул
Зєрчлийн хэлбэр : Халдлага
Сvvлийн vед монголд єрнєєд байгаа хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын талаар эрэн сурвалжилж хэд хэдэн цуврал нийтлэл бичсэн монголын сєрєг хvчнийг дэмжигч єдєр тутмын хэвлэл “Єдрийн сонин”-ны сурвалжлагч С.Энхтуул заналхийлэлд єртжээ. 2006 оны зургадугаар сарын 13-ны єдрийн дугаарт тvvний бичсэн “Дампуурсан хоршоо цагдаагийнханыг мафийн сvлжээ рvv хєтєлсєн vv?” гэсэн материал нийтлэгдсэний дараа редакцийн vvдэнд хvн уулзахаар дуудуулжээ. Гараад очтол тvvний бичсэн нийтлэлд нэр нь дурдагдсан Б.Тамир єєр нэг залуугийн хамт зогсч байжээ. Тэд бичсэн нийтлэлдээ залруулга гаргахыг шаардаж, хэрэв зєвшєєрєхгvй бол шvvх цагдаад хандана хэмээн сvрдvvлжээ. Сэтгvvлч С.Энхтуул хариуд нь нийтлэлд дурдагдсан зvйлс баримт нотолгоотой учраас залруулга гаргаж чадахгvй гэдгээ хэлэхэд тэд машин дотор сууж ярилцая гэжээ. “Би танихгvй хvний машинд суухгvй” гэж сэтгvvлч С.Энхтуулыг хэлэхэд “За яахав, єєр єєрийн замаар арга хэмжээгээ авцгаая” гэж заналхийлсэн vг хэлээд тэд явцгаажээ.
Гэтэл сэтгvvлч С.Энхтуулын гар утас руу “Чи битгий худлаа юм бичээд бай. Наад зvйлс чинь огт vндэслэлгvй шvv. Дахиад бидний тухай ямар зvйл бичих гэж байна вэ?” гэх мэтчилэн байнга залгаж ярихын зэрэгцээ рvv тvvнийг хэн нэгэн этгээд дагаж мєрдєж мєшгєєд байгаа нь илт мэдэгдэх болжээ. Иймд сэтгvvлч С.Энхтуул цагдаагийн байгууллагад хандаж хvсэлт тавьсаны дагуу тvvнийг цагдаагийн хамгаалалтад авсаны зэрэгцээ нийтлэлд нэр дурдагдсан Б.Тамирт эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж эхэллээ.
Энэ vйл явдлаас хойш 2 хоногийн дараа Хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж байсан Монгол улсын Санхvvгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа албан байрандаа нэгэн хадгаламж зээлийн хоршооны даргын гарт алуулсан юм.
Г.Энхбаатар

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175208 
 Энэ сард:13695 
 Өнөөдөр:46 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.