Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.07.16

Телевизийн редакторын эрvvл мэндэд халджээ

Улс: Монгол
Хаана: Орхон аймаг
Мэдээ илгээсэн он сар єдєр : 2006.07.07
Эрхийн зєрчилд єртсєн хvний нэр : Б.Цэвэгмид
Зєрчлийн хэлбэр : Халдлага

Орхон аймгийн “Номин” телевизийн редактор, сурвалжлагч Бямбадоржийн Цэвэгмидийг 2006 оны 07-р сарын 06-ны шєнийн 24 цагийн орчимд гэрийнх нь орцонд vл мэдэгдэх хvмvvс тємєр трубагаар нуруу, цээжинд нь цохиж, гэмтээгээд зугтжээ. “Номин” телевизийн захирал Баасанжавын ярьснаар сэтгvvлч нэг хавирга нь хугарсан, тархины 1-р зэргийн гэмтэлтэй, нугаснаас ус авах шаардлагатай гэсэн оноштойгоор Орхон аймгийн Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлvvлж байгаа тухай “Глоб Интернэшнл”ТББ-ын хойд бvсийн мониторч
Є. Рагчаасvрэн, сэтгvvлч А.Наранболд нар мэдээлэв.
“Номин” телевизийн сэтгvvлч тэрбээр Эрдэнэт Уулын Баяжуулах Vйлдвэрийн 9000 ажилчны хєрєнгє оруулалтын эрхийн бичигтэй холбоотой хууль бус vйл ажиллагааны тухай “Vзэхийг хориглоно”нэвтрvvлэг бэлтгэж энэ оны 6-р сарын 11-нд телевизээр цацжээ. Vvнээс хойш тvvнийг vл мэдэгдэх хvмvvс хоёр ч удаа утсаар заналхийлж, дээрх vйлдвэрийн ажилчдын хєрєнгє оруулалтын эрхийн бичгийг хадгалж байсан Орхон аймгийн “Эрдэнэст” брокерийн компанийн захирал асан Амаржаргал “Та нар бодит мэдээлэл цацах ёстой, хамаагvй юм мэдээлж байж алуулав, энэ чинь их хэцvv асуудал шvv” хэмээн нэвтрvvлгийн vеэр заналхийлжээ.
Орхон аймгийн сурвалжлагч А.Наранболд сэтгvvлчтэй 7-р сарын 8-нд ухаан ормогц нь утсаар ярьсан байна. Орц гэрэлгvй харанхуй байсан тул єєрийг нь хэдэн хvн, хэн зодсоныг мэдээгvй гэж тэрээр ярьжээ.
Тус аймгийн Цагдаагийн Газрын Олон Нийттэй Харилцах Албаны дарга Б.Оросоо хохирогч єргєдєл гаргавал, хэргийг мєрдєн шалгахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171059 
 Энэ сард:15440 
 Өнөөдөр:44 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.