Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.07.18

ОУСХ мэдэгдэл хийв

Монголын телевизийн сэтгvvлчийг зоджээ

Орхон аймгийн “Номин” телевизийн редактор Б.Цэвэгмид 7-р сарын 6-нд гэрийнхээ орцонд vл мэдэгдэх этгээдvvдэд зодуулж, гэмтсэний улмаас эмнэлэгт хvргэгдсэн тухай мэдээллийг Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо /ОУСХ/ цочирдон хvлээн авч, эгдvvцэж байна.

ОУСХ-ны Ерєнхийлєгч Кристоффер Варрен хэлэхдээ, “Энэ балмад халдлага нь мєн чанарын хувьд хамгийн ноцтой бєгєєд гэмт этгээдvvдэд зохих шийтгэлийг нь ногдуулах ёстой. Ажил vvргээ гvйцэтгэж байгаа хэн нэгний эрvvл мэндэд халдахыг хvлцэж, хvлээн зєвшєєрєх аргагvй билээ” гэсэн байна.

Орхон аймгийн Номин телевиз 6-р сарын 11-нд Эрдэнэтийн Уулын Баяжуулах Vйлдвэрийн 9000 ажилчны их хувьчлалын эрхийн бичгийн тухай “Vзэхийг хориглоно” нэвтрvvлэг эфирээр цацсан юм. Телевизийн нэвтрvvлэг эфирт гарахаас ємнє болон хойно сэтгvvлч эмэгтэй Б.Цэвэгмидийг vл мэдэгдэх хvмvvс утсаар заналхийлснээс гадна тус vйлдвэрийн ажилчдын их хувьчлалын эрхийн бичгийг хадгалж байсан “Эрдэнэст” брокерийн пvvсийн захирал асан Амаржаргал “Та нар бодит мэдээлэл цацах ёстой, хамаагvй юм мэдээлж байж алуулав, энэ чинь их хэцvv асуудал шvv” хэмээн нэвтрvvлгийн vеэр сэтгvvлчид анхааруулжээ.
“Санаанд багтамгvй энэ балмад халдлагыг vйлдсэн гэмт этгээдvvдийг илрvvлж, хууль хяналтын байгууллагад шилжvvлэхийг ОУСХ Монголын цагдаагийн газарт уриалж байна.”
“Монголын сэтгvvлчдэд хадлагад єртєх айдас хvйдэсгvй ажил vvргээ гvйцэтгэх нєхцлийг бvрдvvлэхийн тулд тэднийг дэмжиж, эрхийг нь хамгаалахыг ОУСХ уриалж байна” гэж ОУСХ-ны Ерєнхийлєгч Кристофер Варрен мэдэгджээ.

Илvv тодорхой мэдээлэл авахыг хvсвэл ОУСХ-ны Ази Номхон далайн бvсийн салбарын +61 2 9333 0919 утсанд хандаж болно.

Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо нь дэлхийн 100 гаруй орны 500 000
гаруй сэтгvvлчдийг тєлєєлєн ажилладаг.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:169561 
 Энэ сард:14296 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.