Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.07.18

МХХ-ийн судалгаа:Монголын сэтгvvлчдийн мэргэжлийн тvгээмэл алдаа

Дэлхийн Хэвлэлийн Эрх Чєлєєний єдєр буюу 5-р сарын 3-нд Монголын Хэвлэлийн Хvрээлэн, Конрад Аденауэрийн сангаас хамтран “Ардчилал, Эрх чєлєє, Хариуцлага” сэдэвт нээлттэй ярилцлагыг Хаан Палас зочид буудалд зохион байгуулсан юм. Уулзалтын vеэр “Хэвлэл мэдээллийн мэргэжлийн стандарт, сэтгvvлчдийн итгэл vнэмшил” судалгааны дvнг МХХ-ийн Мэдээлэл судалгааны албаны дарга Г.Гvнжидмаа танилцуулав.

Сэтгvvлчдийн нийтлэл, нэвтрvvлэгт ажиглалт хийж, ёс зvйн хариуцлагын тухай тоогоор илэрхийлэх анхны оролдлогыг Хэвлэлийн Хvрээлэнгийн Мэдээлэл судалгааны алба хийж, энэ оны тавдугаар сарын гурванд буюу Дэлхийн Хэвлэлийн Эрх чєлєєний єдрийг угтан хийлээ. Судалгаанд єдєр тутмын найм, чєлєєт гурван сонин, зургаан ТВ, хоёр радиог хамруулж санамсаргvй хугацаан дахь мэдээ, нийтлэлд шинжилгээ хийсэн юм.

Энэхvv агуулгын судалгаагаар Монголын сэтгvvлчид мэргэжлийн стандартаа хэрхэн биелvvлж буйд дvн шинжилгээ єгснєєс гадна сэтгvvлчдийн нийтлэг гаргаж буй тvгээмэл зургаан алдааг нэрлэж байна.

Нэг дэх алдаа: Мэдээнд vзэл бодол оруулж байна

Сэтгvvл зvйн мэдээ бол баримтад vндэслэсэн байх ёстой. Сэтгvvлч мэдээнд хувийн дvгнэлт, vзэл бодлоо оруулах нь олон нийтийн ємчийг хувьдаа ашиглаж буйтай адил хэмээн vздэг. Судалгаанд оролцсон чєлєєт сонины хоёр мэдээ тутмын нэгд, радио ТВ-ийн таван мэдээ тутмын нэгд, єдєр тутмын сонины арван мэдээ тутмын нэгд сэтгvvлч хувийн vзэл бодлыг оруулсан байв. Олон нийтийн радио ТВ болон Ийгл ТВ-д энэ байдал харьцангуй бага хувьтай бол ТВ-5 телевизийн мэдээний 80 орчим хувьд сэтгvvлчийн vзэл бодол орсон нь хамгийн єндєр vзvvлэлттэй байв. Тухайлбал, манай хамгийн их нэр хvндтэй єдєр тутмын нэгэн сонинд …Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон Н.Алтанхуяг сайд асан мэдээлэл хийж “нууцаа” дэлгэв… хэмээн хувийн дvгнэлт vзэл бодол оруулсан мэдээлэл нийтэлсэн байх жишээтэй.

Хоёр дахь алдаа: Гарчиг, зургаараа баримт утга агуулгыг мушгин гуйвуулж байна

Гарчиг бол сэтгvvл зvйн бvтээлийн гол єгvvлэгдэхvvн байдаг. Гарчиг нь товч тодорхой, сонирхолтой, агуулгыг зєв илэрхийлсэн байх ёстой. Сонин хэвлэлvvд сенсааци хєєсєн, эсхvл мэдээллийн агуулгатай нийцээгvй гарчигтай мэдээлэл нийтлэх явдал ажиглагдаж байна. Мєн агуулгатайгаа нийцээгvй, мэдээллээс тэс єєр тєрлийн зураг нийтэлж, тухайн мэдээллийн утга агуулгыг гуйвуулах хандлага ч ажиглагдсан. Энэ нь уншигчдыг гарчигаар татах, сонины борлуулалтаа єсгєх гэсэн санхvvгийн ашиг сонирхолоос vvдэлтэй юм. Судалгаагаар гарчиг текстийн зєрчилтэй байдлаар Сэрvvлэг, Єдрийн сонин, Хvмvvсийн амьдрал, Хvмvvс, Монголын мэдээ сонинууд эхний таван байрт орсон байв. Зураг текстийн зєрчилтэй байдлаар Хvмvvсийн амьдрал, Хvмvvс, Ардын эрх, Сэрvvлэг, Монголын мэдээ оржээ. Харин Єнєєдєр, Єнєєдрийн Монгол, Vнэн сонинд дээрх зєрчлvvд бага илэрсэн байв.
ТВ-vvдийн хувьд текст дvрсийн тохиромжгvй байдлын алдаа тохиолдоно. Жишээ нь ДОХ-ын тухайн сурвалжлахдаа гудамжаар явж буй залуусаар дvрсжvvлдэг. Энэ нь тухайн хvмvvсийг ДОХ-той хэмээн болгоомжлуулж буйгаас ялгаа юун.

Гурав дахь алдаа: Батлагдаагvй мэдээ, таамаг цуу яриаг нийтэлсээр байна.

Баримт, эх сурвалжаар батлагдаагvй мэдээ, мэдээлэл, таамаг, цуу яриа, зохион бичлэгийг сэтгvvл зvйд ашиглах нь сэтгvvлчийн ёс зvйн томоохон алдааны нэг. Манай сонин хэвлэлд бололтой, магадгvй, гэсэн гэнэ, сураг дуулдав, тийм байх, болов уу гэх мэт сул vгнvvдийг ашигласан мэдээ нийтлэл тvгээмэл ажиглагдаж байна. Чєлєєт сонинуудад цуу яриа, зохион бичлэгийн хэлбэр бvхий vнэмшил багатай мэдээллvvд нийтлэгдэх нь элбэг боловч сонин бvрээр ялгаатай аж. “Хvмvvс” сонины нийт мэдээллийн 60 орчим хувь нь батлагдаагvй, таамаг хэлбэрийн мэдээлэл байсан бол энэ нь “Сэрvvлэг” сонинд 10 хувьд хvрэхгvй байна. Зохион бичлэгийн хэлбэртэй нэгэн жишээ дурьдвал “Ноцтой мэдээ” сонины 2006 оны ¹08 (246) дугаарт “13 настай траншейны жирэмсэн охин “Би нєхєртэйгээ байна явцгаа” гэсэн сурвалжлагыг уншихад vйл явдал нь vнэмшил багатай насанд хvрсэн хvнээс гарамгvй зан авирыг тэр охин гаргасан мэтээр ямар ч баримт байхгvй, єгvvлэл мэт бичигдсэн гэх мэт жишээ баримтууд нэлээд тааралдаж байлаа.

Дєрєв дэх алдаа: Хvнийг хvндэтгэх, хувийн нууцыг хамгаалах зарчмыг зєрчиж байна.

Судалгаагаар сонины хоёр мэдээлэл тутмын нэгийг сэтгvvлч єєрийн хувийн vзэл бодолд тулгуурлан бичсэн бол телевиз радиод гурван мэдээлэл тутмын нэгэнд дээрх байдлаар ханджээ.
Сэтгvvлчид хувь хvнтэй холбоотой ялангуяа хувь хvний эрvvл мэнд, хувийн амьдрал, гэр бvл, vр хvvхэд, хувийн нууцын тухай мэдээлэлд онцгой анхаарах шаардлагатай байдаг. Ингэхдээ хувийн vзэл бодолд тулгуурлахаас илvvтэй баримтад vндэслэн бичих нь сэтгvvлчид єєрт нь аюул багатай. Сэтгvvлчтэй холбоотой шvvхэд дуудагдсан хэргийн дийлэнх хувийг хvний нэр тєр гутаасан хэрэг эзэлдэг. Энэ нь улс тєрийн албан тушаалтан, бизнесийнхэн болон урлаг соёлын одод зэрэг олны танил хvмvvстэй холбоотой мэдээллvvд байдаг. Сэтгvvлч хувь хvний тухай бичиж болохгvй гэсэн vг огт биш. Ялангуяа дээр дурьдсан олон нийтэд хамаатай хvмvvсийн тухай сэтгvvлчид мэдээлэх хэрэгтэй гэхдээ хувь хvний нэр тєр, яс vндэс, гарал угсаа, шашин шvтлэг, vзэл бодол, арьс єнгє зэргээр ялгарлан дуудах, нэр хочоор цоллох зэргээр хувийн дvгнэлт оруулахаас зайлсхийх нь чухал. Жишээ нь, улс тєрийн янхан, авилгын загалмайлсан эцэг, зууны шилдэг луйварчин, мєнгєний машин, секс бємбєг гэх мэт нэр хэллэг хэвлэлийн хуудаснаа элбэг тааралдана.


Тав дахь алдаа: Улс тєрийн асуудлаар vзэл бодлын тэнцвэртэй байдлыг хангаж чадахгvй байна.

Хоёр єєр сонины нэг єдрийн дугаарт нийтлэгдсэн нэг vйл явдлын тухай мэдээллийг уншихад дээрх алдаа илхэн харагдана. Тухайлбал, Зууны мэдээ сонины 2005 оны долдугаар сарын нэгний дугаарын тэргvvн нvvрэнд “Сайд Ц.Нямдорж єнєєдєр УИХ-ын дарга болно” гэсэн гарчигтай мэдээнд … МАХН-ынхан УИХ-ын даргын нэрийг дангаараа бус парламентад суудалтай бусад намын удирдлагуудтай зєвшилцєж шийдвэрлэлээ… гэж бичсэн байна.
Гэтэл мєн єдрийн “Єдрийн сонин”-д “МАХН-аас УИХ-ын даргад Ц.Нямдоржийн нэрийг дэвшvvллээ” гэсэн ерєнхий гарчиг дор УИХ-ын шинэ даргад гурван хvний нэрийг дэвшvvлж єрсєлдvvлсэн. Гэсэн хэдий ч зарим эх сурвалж нэгэнт УИХ-д хамгийн олон суудалтай нам гэдэг утгаар МАХН-аас УИХ-ын даргад нэр дэвшvvлэх эрхтэй болж байгаа тул эвслийнхэн яаж ч чадахгvй нь ойлгомжтой болоод байна … хэмээн бичжээ.
Мєн улс тєрийн субъектvvдтэй холбоотой асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслvvд ялгаатай ханддаг нь ажиглагдлаа. Тухайлбал, сонин тус бvрээр авч vзвэл Єнєєдрийн Монгол, Зууны мэдээ сонинууд нь ерєнхийлєгч Н.Энхбаярын тухай эерэг, Єдрийн сонин, Сэрvvлэг сонин сєрєг, Ардын эрх, Монголын мэдээ сонинууд тєвийг сахих байр сууринаас илvvтэй нийтэлжээ.

Зургаа дахь алдаа: Далд сурталчилгааг ихээр нэвтрvvлж байна.

Далд сурталчилгаа гэдэг нь аливаа бараа бvтээгдэхvvн, vйлчилгээний тухай мэдээлж, нэвтрvvлэхдээ тухайн бvтээгдэхvvнийг ижил тєрлийн vйлчилгээ бvтээгдэхvvнтэй харьцуулалгvй дангаар сайшаан магтан дуулахыг хэлдэг.
ТВ-ийн мэдээллийн хєтєлбєрийн цаг бол цэвэр мэдээ мэдээлэл байх ёстой. Сvvлийн жилvvдэд манай ТВ-vvд “Бизнесийн мэдээ” гэх халхавчаар бvх тєрлийн далд сурталчилгааг мэдээллийн хєтєлбєрийн цагаар цацаж байна.
Єдєрт дор хаяж 2-3 далд сурталчилгаа ТВ бvрийн мэдээллийн цагаар явдаг бєгєєд энэ нь МН 25-р суваг ТВ, ТВ5-д харьцангуй єндєр хувьтай гарчээ.
Сонин хэвлэлд мэдээ маягаар аль нэг байгууллага, бvтээгдэхvvний талаар далд сурталчилга хийж тэргvvн нvvрэнд байршуулах явдал ажиглагдаж байна. Энэ нь єдєр тутмын сониноос Єнєєдєр, чєлєєт сониноос Сэрvvлэг сонинд илvv хувьтай байна.
Хэвлэлийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн хєгжилд бодитой хувь нэмэр оруулах Монголын сэтгvvлчдийн дараагийн алхам нь дээр дурьдсан зургаан мэргэжлийн алдааг давтахгvй байхад оршино.
“Ардчилал, эрх чєлєє, хариуцлага” нээлттэй хэлэлцvvлгээс.

Боловсруулсан: Г.Гvнжидмаа /Хэвлэлийн Хvрээлэн/

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.