Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.08.10

Ємнєговь аймагт сэтгvvлчийн мэдээлэл олж авах, тvгээх эрх зєрчигдєж байна

Монгол:Улсын нэр / Сэдэв : Монгол улс
Он сар єдєр: 2006.07.28
Эх сурвалж:”Глоб Интернэшнл” ТББ
Холбогдох байгууллага : “Алтан говь” телевиз
Ємнєговь аймгийн засаг дарга М.Ядмаа 7-р сарын 27-нд болсон Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нарын хурлыг “Алтан говь” телевизийн зураглаач М.Шинэхvv сурвалжилж байх vеэр цаашид “Алтан говь” телеизэд мэдээлэл єгєхгvй байх vvргийг газар, хэлтсийн дарга нартаа єгчээ.
“Алтан говь” телевиз 07 сарын 26-ны єдрийн мэдээллийн хєтєлбєрєєрєє махны vнэ хэт єсч байгаа тухай мэдээлэхдээ махны худалдагч Долгорын “Аймгийн засаг дарга єєрийн ах дvv нартаа мєнгє гарган єгч єєр аймгуудаас мах авчирч заруулсан” гэсэн утгатай ярилцлагыг оруулжээ.
Энэ мэдээлэл ТВ-ээр цацагдсаны дараагийн єдєр аймгийн Засаг дарга М.Ядмаа тус телевизэд ярилцлага єгсєн махны худалдагч Долгорыг єрєєндєє дуудан, ярьсан зvйлдээ залруулга хийхгvй бол шvvхэд єгнє хэмээн хэлтсийн дарга нарынхаа хамтаар сvрдvvлжээ.
Тvvнчлэн аймгийн Засаг даргa дээрх мэдээг бэлтгэсэн сэтгvvлчдийг дууд хэмээн тушаал буулгасан ч “Алтан говь” телевизийн сэтгvvлчид очоогvй байна.
Дашрамд дурдахад Ємнєговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Н.Наранбаатар єнгєрсєн оны сvvлчээр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Засаг даргын тамгын газрын vйл ажиллагаанд хийсэн шалгалтын дvнг танилцуулах хурлаас сэтгvvлчдийг хєєж гаргасан.
Урьд нь тус аймгийн Засаг дарга асан С.Цэрэнбаяр удаа дараа сэтгvvлчийн мэдээлэл олж авах, тvгээх эрхэнд халдаж байжээ. Тухайлбал С.Цэрэнбаярыг Засаг даргын албаа хvлээлгэж єгєх vеийн байдлыг сурвалжлахаар очсон “Алтанговь” телевизийн сурвалжлагч Б. Тvвшинжаргал, зураглаач Б.Батгэрэл нарыг хоёр ч удаа хєєж, сурвалжлах эрхийн vнэмлэхийг шаардан, “Танай телевизийг хаах талаар би холбогдох хvмvvстэй ярьж байгаа, та нар намайг сурвалжлах эрх байхгvй хэмээн” сvрдvvлж, мэдээлэл авах эрхийг нь зєрчиж байжээ.
Ємнєговь аймагт энэ мэт сэтгvvлчийн мэдээлэл олж авах, тvгээх эрх удаа дараа зєрчиж байгаад “Глоб Интернэшнл” ТББ ихээхэн тvгшиж байна.
Ємнєговь аймаг нь хоёр телевиз, 4 радио, 2 сонинтой юм. Тус аймгийн цорын ганц бие даасан телевиз “Алтанговь” нь долоо хоногт 20 цагийн нэвтрvvлэг цацдаг бєгєєд 16 мянган vзэгчидтэй аж.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:169561 
 Энэ сард:14296 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.