Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.08.18

Сонордуулах захидал: Ємнєговь аймаг

Ємнєговь аймгийн Засаг дарга М.Ядмаа Танаа
Ємнєговь аймгийн Засаг дарга М.Ядмаа таны Засаг Даргын Тамгын Газрын хэлтсийн дарга нарын цуглаан дээр “Алтан говь” телевизийн зураглаач М.Шинэхvvг ажил vvргээ гvйцэтгэж явахад нь “Мэдээгээ Алтан говь телевизэд бус Говийн долгион радиогоор явуул” гэж хэлтсийн дарга нартаа vvрэг єгснийг бvртгээд байна.
Таны энэхvv vйлдэл нь Монгол Улсын Vндсэн Хуулийн 16.17-д заасан иргэд "Тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэсэн заалтыг зєрчиж, сэтгvvлчийн мэдээлэл хайх, боловсруулах, тvгээх vйл ажиллагаанд саад хийж, олон нийтийн vнэн бодитой мэдээлэл хvлээн авах эрхийг ноцтой зєрчиж байна гэж vзэж байна.
Дээрх МУVХ-ийн заалтаас харахад Монгол Улсын иргэн нууцад хамаарахаас бусад мэдээллийг чєлєєтэй авах эрхтэй бєгєєд vvнд хэн ч саад хийж болохгvй. Ямар нэг мэдээллийг “Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор” гэсэн шалгуурыг хангасан vед нууцад хамааруулахаар хууль батлан гаргасны vндсэн дээр тогтоох ёстой.
Тvvнчлэн Нэгдсэн Vндэстний Байгууллагын анхдугаар чуулганы 59 дvгээр тогтоолд “мэдээллийн эрх чєлєє бол хvний язгуур эрх бєгєєд бусад эрх, эрх чєлєєний vндсэн хэмжvvр, хэрэгжих vндэс суурь нь мєн” хэмээн тунхагласан байдаг.
Иргэдийг vнэн, бодит, шуурхай мэдээллээр хангах vvрэг бvхий сэтгvvлчид маань энэхvv МУVХ болон хvний эрхийн олон улсын баримт бичгvvдээр баталгаажсан мэдээллийн эрх чєлєєг мэргэжлийн vйл ажиллагааны онцлогоос шалтгаалан илvv идэвхтэй эдлэх шаардлагатай байдаг билээ. Иймээс сэтгvvлчдийн эрх, vvргийг онцгойлон vзэж мэргэжлийн эрх, эрх чєлєє нь зєрчигдєх явдлаас хамгаалж Эрvvгийн хуулийн 139 дvгээр зvйлд “Єєрийн болон бусдын эрх ашгийг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн бол …” гэмт хэрэгт тооцон, ял шийтгэхээр заажээ. Мєн 139 дvгээр зvйлийн 2 дахь хэсэгт “Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж vйлдсэн бол …“ гэж хvндрvvлж vзэн ял шийтгэлийг нь чангаруулан оногдуулахаар заасан байна.
Та тєрийн хариуцлагатай єндєр албан тушаалтны хувьд хуулиа дээдлэн хvндэтгэж, тvvнийг хэрэгжvvлэн сахиулахаар иргэдийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлж, Монгол Улсад Хvний Эрхийг Хангах хєтєлбєрийг хэрэгжvvлэх vvргээ умартахгvй гэдэгт найдаж байна.
"Глоб Интернэшнл" ТББ нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээ (IFEX)-ийн гишvvн байгууллага юм.
2005 оны 10-р сараас хэрэгжvvлж эхэлсэн “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийн зєрчлийг бvртгэж, тэдний эрхийг хамгаалж байгаа билээ.
Хvндэтгэн ёсолсон: ................................................... Х. Наранжаргал
/“Глоб Интернэшнл" ТББ-ын тэргvvн /
Хуулбарыг- Ємнєговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Н.Наранбаатарт

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.