Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.08.29

Ерєнхий захирлын сонгон шалгаруулалтад долоон хvн нэрээ дэвшvvлээд байна

Монголын vндэсний олон нийтийн радио, телевизэд нэг хэсэгтээ намжсан халаа сэлгээ тойрсон бужигнаан дахин сэргээд байна. Yндэсний зєвлєлийн гишvvд энэ сарын 17-нд хуралдаж захирал С.Мягмарыг огцруулсан билээ. “Санхvvгийн болон бусад шалгалтын дvнтэй холбон ийм шийдвэр гаргасан” гэж тэд тайлбарласан. Одоогоор Монголын радиогийн захирал Б.Пvрэвдаш ерєнхий захирлын vvрэг гvйцэтгэж буй юм.
ОНРТ-ийн Yндэсний зєвлєл энэ сарын 18-наас 10 хоногийн хугацаанд ерєнхий захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Уг хугацаа єчигдєр 18 цагт дуусч, шалгаруулалтад оролцох хvсэлтэй хvмvvсийн материалыг хvлээн авахаа зогсоов. Єчигдрийн 10-18 цагийн хооронд МYОНРТ-ийн ерєнхий захирлын сонгон шалгаруулалтад долоон хvн оролцохоор материалаа ирvvлсэн байна. Энэ талаар Yндэсний зєвлєлийн Удирдлага, зохион байгуулалт, ёс зvйн хорооны гишvvн Л.Тємєрбаатараас тодрууллаа. Тэрбээр сонгон шалгаруулалтын ажлыг хариуцаж буй юм.
-Єнєєдєр / єчигдєр / 18 цагийн байдлаар “Ардын эрх” сонины сэтгvvлч Д.Батцэнгэл, МYОНРТ-ийн ерєнхий захирлын vvрэг гvйцэтгэгч Б.Пvрэвдаш, “Єглєє” студийн захирал М.Наранбаатар, “ММ” агентлагийн ерєнхий редактор Ц.Мєнхтєр, Монголын сэтгvvлчдийн нэгдсэн эвлэлийн ерєнхий нарийн бичгийн дарга асан До.Чулуунбаатар, “New com” компанийн улс тєрийн зєвлєх Ч.Энхбат, МYОНРТ-ийн дэд захирлын vvрэг гvйцэтгэгч Л.Ариунбаатар нарын долоон хvн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирvvлснийг хvлээн авч, битvvмжиллээ.
-Тэд сонгон шалгаруулалтын дvрмийн дагуу материалаа бvрдvvлж чадсан уу. Зарим нь энэ албан тушаалд ємнє нь нэр дэвшиж байсан юм аа даа?
-Бvгд журмын дагуу материалаа бvрдvvлж чадсан. Д.Батцэнгэл, М.Наранбаатар, Ц.Мєнхтєр, Л.Ариунбаатар нар ємнє нь нэрээ дэвшvvлж байсан.
-МYОНРТ-ийн ерєнхий захирлыг ямар шалгуураар, хэзээ сонгох вэ?
-Битvvмжилсэн материалыг ирэх пvрэв гаригт Yндэсний зєвлєлд танилцуулж, хэлэлцэнэ. Сонгон шалгаруулалтад оролцогчид мєрийн хєтєлбєр боловсруулсан. Хуралд материалаа танилцуулсны дараа Yндэсний зєвлєлийн гишvvдийн олонхийн саналаар ерєнхий захирлыг сонгох болно гэлээ.
С.ТУУЛ (2006.08.29)
Эх сурвалж: Єнєєдєр
www.mongolnews.mn



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.