Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.06

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг хууль бусаар ашиглаж байна

2006.09.04
УИХ-ын 46 дугаар тойргийн нєхєн сонгуульд улс тєрийн намуудаас нэр дэвшсэн хvмvvс сурталчилгаагаа хийхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр зєрєєтэй мэдээлэл цацаж сонгогчдын мэдэх эрхийг ноцтой зєрчих боллоо.
“МАХН-ынхан “Vнэн” сониныхоо 31 дэх тусгай дугаарыг нийтэд тараалгvй устгасан байна. Учир нь тус намын ерєнхий нарийн бичгийн дарга С.Баяр дээрх сонинд єгсєн ярилцлагадаа “Манай намынхан ємнє нь сонгогчдод архи єгч санал авч байсан нь vнэн. Гэвч одоо ийм зvйл давтагдахгvй” гэсэн утгатай зvйл ярьсан нь буруудаж олон мянган хувиар хэвлvvлсэн тусгай дугаараа устгахад хvрсэн байна” гэж Ардчилсан намын нарийн бичгийн дарга А.Баатархуяг хэлжээ.
“Vнэн” сонины орлогч эрхлэгч Т.Бvдээхvv хэлэхдээ “Манай сонины 31 дэх тусгай дугаар гэж огт гараагvй. Харин Хєвсгєл аймаг дах Лха телевизийн сурвалжлагчид МАХН-ын ерєнхий нарийн бичгийн дарга С.Баярын єгсєн ярилцлагыг манай сонинд нийтэлсэн юм. Уг ярилцлагад Ц.Элбэгдоржийн хэлсэн “Манай намынхан ємнє нь сонгогчдод архи єгч, санал авч байсан нь vнэн. Гэвч одоо ийм зvйл давтагдахгvй” гэсэн vгийг иш татаж “Зvvдээ ярих гээд хулгайгаа ярилаа” гэсэн утгатай vгсийг хэлсэн юм. Vvнийг С.Баярын зvгээс єєрийнхєє намын тухай хэлсэн vгс мэтээр Ардчилсан намынхан сєрєг сурталчилгаандаа ашиглаад зогсохгvй тусгай дугаар гэгчийг гаргаж , дараа нь тvvнийгээ устгасан мэтээр гvжирдэн гvтгэж байгааг бид эрс буруушааж байна. Манай сонин тоо ёсоороо дугаар алгасалгvй хэвлэгдэж, захиалгаар болон vvргийн худалдаагаар тараагдаж байгаа” гэж хэллээ.
“Vнэн” сонины 2006 оны есдvгээр сарын 1-ны 171 дугаарт “Vнэн” сонины нэрийг луйвардан хар пиар хийжээ” гэсэн нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “УИХ-ын 46 дугаар тойргийн сонгогчдод “Vнэн” сонины толгой, нэр усыг хуулбарлан дуурайлгасан сонинг хэвлэж дотор нь намынх нь нэр дэвшигчийг газарт ортол муулсан нийтлэл мэдээллээр дvvргэж сонгогчдын тархийг угаах vйлдэлд ашиглаж байна. МАХН-ын єєрийнх нь ємч болох “Vнэн” сонины нэрийг ашиглан намынх нь эсрэг сурталчилгаа хийж, сонгогч олныг тєєрєгдvvлж байгааг эрс эсэргvvцэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шаардлагатай гэж vзвэл оюуны ємчид хууль бусаар халдсан хэмээн vзэж шvvхэд хандах болно” гэж бичжээ.
Г.Энхбаатар



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:163647 
 Энэ сард:12761 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.