Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.06

Далай ламыг сурвалжлах гэсэн сэтгvvлчийг нэвтрvvлсэнгvй

2006.09.04
Дээрхийн гэгээнтэн 14 дvгээр Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалын vеэр монголын Тєрийн тусгай хамгаалалтын ажилтнууд сэтгvvлчдийн мэргэжлийн vйл ажиллагаанд саад учруулжээ.
Далай ламын морилж ирсэн 2006 оны наймдугаар сарын 21-ны орой нисэх онгоцны буудалд дээр сурвалжлага хийхээр очсон сэтгvvлчдээс Монголын Vндэсний Олон нийтийн телевизийн сурвалжлагч, зураглаач хоёроос бусдыг нь Тєрийн тусгай хамгаалалтын ажилтнууд дотогш нь нэвтрvvлээгvй байна. Уг нь тэд нар бvгдээрээ сурвалжлах эрхийн тусгай vнэмлэх авсан боловч тус болоогvй ажээ. Маргааш єдєр нь мєн л Гандантэгчинлэн хийд дээр Далай ламыг морилох vеэр дагалдан сурвалжлага хийж явсан сэтгvvлчдийг “Чи муу урдуур хойгуур гvйгээд байхгvй шvv. Vнэмлэхийг чинь хурааж аваад дахин ямарч арга хэмжээнд оруулахгvй шvv, новш минь” гэхчлэн дайрч давшлан, айлган сvрдvvлсэн байна.
Урьдчилан цаг тохирч Далай ламаас ярилцлага авахаар болсон “Єнєєдєр” сонины сурвалжлагч И.Ренчинханд хэчнээн учир байдлаа хэлээд байхад Тєрийн тусгай хамгаалалтын ажилтнууд дотогш нэвтрvvлэхгvй мэргэжлийн vйл ажиллагаанд нь саад тотгор учруулжээ. Тэд харин парламентийн гишvvд болон улс тєрчдийг чєлєєтэй нэвтрvvлж байсанд сэтгvvлч И.Ренчинханд гомдолтой багаа бєгєєд энэ иргэдийн мэдэх эрхийг ноцтой зєрчиж байгаа vйлдэл мєн гэж “Єнєєдєр” сонины 2006 оны есдvгээр сарын 1-ны 205 дугаарт нийтлvvлсэн “Сэтгvvлчдийг бvv гадуурх” гэсэн єгvvлэлдээ дурджээ.
Дашрамд дурдахад єнгєрсєн долдугаар сард болсон Улсын их баяр наадмын vеэр тєрийн тусгай хамгаалалтын ажилтнууд Монголын Зндэсний олон нийтийн Телевизийн сурвалжлагч Ж.Алтангэрэлийн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийгээд зогсохгvй, бие эрхтэнд нь халдаж, телевизийн камерийн ємнє цохиж авах, чимхэх гэх мэтээр авирлаж байсан юм. Vvнийг эсэргvvцэж Глобинтернейшнл байгууллагаас Тєрийн тусгай хамгаалалтын газарт хандан мэдэгдэл явуулсан боловч одоо хэр нь албан ёсны хариу ирvvлээгvй байна.
Г.Энхбаатар


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.