Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.11

Тогтолцооны гажгийн топ загвар ОНРТ

Ардчилсан нийгмийн шалгуур vзvvлэлтийн vндсэн хэсэг болсон хэвлэл мэдээллийн эрх чєлєє манай улсад одоо хэр нь хангагдаагvй л байна. Єнгєрсєн 15 жилийн хугацаанд энэ тухай чамгvй ярьж, олонх цєєнхєєрєє хэчнээн ч талцав даа. Тєрийн мэдэлд байсан хэвлэл мэдээллийн монопол хэрэгсэл болох Монголын Радио, Телевизийн Хэрэг эрхлэх Газрыг Олон нийтийн радио, телевиз болгон єєрчлєх дундын хувилбар гаргах гэж долоо найман жилийн турш дуншсаны эцэст 2005 оны нэгдvгээр сард ОНРТ-ын тухай хууль УИХ-аар батлагдан гарсан юм. Нэрнээсээ л цоо шинэ энэ байгууллагыг эмхлэн байгуулахын тулд маш их туршлага судалж, гадаад дотоодын олон арван мэргэжилтнvvд нойр, хоолоо хугаслан ажилласан билээ. Тэдний хамгийн гол зорилго нь дэлхийн бусад орны туршлага дээр тулгуурлан ОНРТ-ийн сонгодог хувилбарыг Монгол улсад хєгжvvлэхэд оршиж байсан юм. Харамсалтай нь аливаа юм санасны зоргоор бvтдэггvй учраас гол араг яс нь vндсэн зарчимдаа нийцэж байвал л боллоо хэмээн сэтгэл ханаж ОНРТ-ийн хуулийг батлан гаргасан билээ.
Монгол Улсын тvvхэнд хамгийн их ашиг сонирхолын зєрчлийн дунд батлагдсан хууль гэвэл яахын аргагvй ОНРТ-ийн хууль юм. Олонх ч, цєєнх ч МРТХЭГ-ыг зvгээр тавиад туучихыг хvсээгvй. Аргаа барахдаа тэд хоорондоо ямар нэгэн тохиролцоонд хvрсэнээр ОНРТ-ийн єнєєгийн дvр тєрх бvрэлдэн бий болсон юм.
Хуулиар ОНРТ-ийн Vндэсний зєвлєлийг тєрийн бус байгууллагуудын санал болгосноор Монгол Улсын Ерєнхийлєгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшvvлж 15 хvний бvрэлдхvvнтэйгээр зургаан жилийн хугацаатай томилж батлах ёстой ажээ. Vvний дагуу 2005 оны долдугаар сарын 2-ны єдєр хуралдсан Тєрийн бус байгууллагуудын чуулганаас ОНРТ-ийн Vндэсний зєвлєлийн гишvvнд 34 хvний нэрийг санал болгож дээрх субьектvvдэд хvргvvлжээ. Тэдгээрээс найман хvний нэрийг эрх баригчид сонгож, дээр нэмж урьд ємнє огт яригдаж байгаагvй долоон хvний нэрийг оруулан УИХ-д оруулж хэлэлцvvлэхээр болжээ. Єєрєєр хэлбэл ОНРТ-ийн Vндэсний зєвлєлийн гишvvдийн 50 хувийг хууль бусаар бvрдvvлэх алхамыг эрх баригчид єєрсдєє хийсэн гэсэн vг.
Тэдний санаснаар ОНРТ-ийн Vндэсний зєвлєл бvрдсэн юм. Нэгэнт хуулийн цоорхой, эрх баригчдын эрмэлзэлээр бvрдсэн ОНРТ байгуулагдсан цагаасаа эхлэн хэл амны бай болсон билээ. Єнгєн талдаа олон нийтийнх юм шиг боловч vнэн хэрэгтээ улс тєрийн хvчнvvдийн тулааны талбар болон хувирч, телевиз радиогийн уран бvтээлчид хэдэн хэсэгт хуваагдан хоорондоо хvч vзэхэд хvрчээ.
Энэ нь нэг талдаа улстєрийн мэдрэмжийн хувьд олон жил унатаа байсан радио телевизийнхэн сэргэж эхэлсэн мэт боловч нєгєє талдаа хэн нь хэний эрх ашгийн тєлєє vйлчилж байснаа илчилсэн хэрэг боллоо. Цаг ямагт тэрслvv vг хэлж, дарга нартайгаа ам муруйж явсан С.Мягмар нь МАХН-ын vнэнч туслагч байсныг, дарга нарынхаа vгнээс даанч гардаггvй, тєлєв томоотой хэмээн vнэлэгдэж явсан М.Наранбаатар нь єнгє, мєнгє эрх мэдлийн тєлєє бол хэнтэй ч сvжрэхээс буцахгvй этгээд болохыг сая л бvгдээрээ мэдэж авцгаалаа.
Долоо найман зуун уран бvтээлчтэй ОНРТ-ээс дарга болчихмоор хvнийг оноож чадахгvй байна гэдэг даанч эмгэнэлтэй. Єнєєдєр нэг хэсэг нь томилж байдаг, маргааш нєгєє хэсэг нь огцруулахаар єргєх бичиг барьж л байдаг. Vндэсний зєвлєл нь хууль журмын дагуу томилгоо хийгдсэн гэж мэлздэг. Хамт олон нь хуйвалдаж тавьсан гэж урвагнадаг, ийм л дvр зураг ОНРТ-д бий болжээ.
Нэгэнт ОНРТ-ийн Vндэсний зєвлєлийн шийдвэрээр томилогдсоноос хойш М.Наранбаатар процедурын дагуу єчигдєр ажлаа хvлээж авлаа. Хэд хоногоос Vндэсний зєвлєлтэй гэрээ байгуулах учиртай гэнэ. Хамт олны зvгээс хэчнээн ч эсэргvvцэл vзvvлээд нэмэргvй бололтой. “Хэрэв М.Наранбаатарыг огцруулахгvй бол Vндэсний зєвлєлийг огцруулна” гэж тэд мэдэгдэл гаргажээ. Харин Vндэсний зєвлєлийн гишvvд “Хэн нэгний єргєх бичгээр огцрох хууль эрх зvйн vндэс байхгvй” гэж хэлж байна. Vнэндээ ч ОНТР-ийн хуульд Vндэсний зєвлєлийг барагтай бол огцрохооргvйгээр хуульчилжээ. Зєвхєн нас барсан, євчин тусч єєрєє єргєдєл гаргасан, эрvvгийн гэмт хэрэгт шийтгvvлсэн тохиолдолд л огцруулна гэсэн байх юм. Тvvнээс биш ОНРТ-ийн даргыг оновчтой томилоогvй, ажлаа муу хийсэн бол огцруулна гэсэн єгvvлбэр энэ хуульд алга. Тийм ч учраас ОНРТ-ийн Vндэсний зєвлєлийнхэн бидний дээр хєх тэнгэрээс єєр юу ч байхгvй гэсэн бардам сэтгэлээр асуудалд хандаж байна. Хvнд эрх мэдэл байж болно, гэхдээ хvн чанар гэж байх учиртай. Даанч харамсалтай нь хvн чанарыг ямарч хуулиар зохицуулдаггvй билээ. Нэгэн их хvн “Эрх мэдэл хvнийг самууруулна. Их эрх мэдэл улам их самууруулна” гэж хэлснийг санахад илvvдэхгvй.
Ямарч гэсэн ОНРТ-ийг тойрсон асуудал улам бvр єрнєсєєр л байна. Vйл явдлын єрнєл нь тухайн байгууллагын эрх зvйн тогтолцооны гажиг, эрх мэдэл, албан тушаалын тєлєєх тэмцлийн амьд дvр зургыг харуулж байна. Аливаа дайн дажин, тэмцэл тулаанд жирийн ард тvмэн ядарч туйлддагыг мартах учиргvй.
Сvvлийн 15 жилийн турш Монголын радио, телевизийн уран бvтээлчид хавартаа ирж, намартаа буцдаг хахир хатуу, харамч шунахай, тvмэн янзын араншинтай, тvнтийтлээ баяжсан дарга нараас vнэндээ залхаж байна. Ямар vйлийн vрээр радио, телевизэд ажиллах боловоо хэмээн харамсах хvн ч олшрох шинжтэй.

Сэтгvvлч Г.Энхбаатар
Эх сурвалж: Ардын эрх сонин

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.