2006.09.11
ОНРТ-ийн хямрал одоо хэр vргэлжилсээр
Тєрєєс хараат бус, намын ямар нэгэн харьяалалгvй, мэдээллийг тэнцвэртэй хvргэх ард тvмний ОНРТ-ийн оршин тогтнол цаашдын хувь заяа олны анхаарлын тєвд байхаас ч аргагvй. Элдэв хэл ам дуулдсаар “Боролдой” студийн С.Мягмар захирлынхаа суудлаас мултарчихсан. Тvvний оронд “Єглєє” студийн захирал М.Наранбаатар саяхан томилогдсон.
Гэтэл тус байгууллагын зарим хэсэг шинэ захирлаа хvлээн авахгvй хэмээн эсэргvvцэж байгаа аж . “Шинэ захирал М.Наранбаатар нь Ардчилсан намын VЗХ-ны гишvvн гэсэн. Мєн Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн сайд Л.Одончимэдийн хvvтэй баз хvргэдvvд. Тиймээс Ху намаас дэмжлэг авсан“ гэсэн яриа тархаад буй. ОНРТ-ийн захирлыг тойрсон асуудлаар ОНРТ-ийн Тvр хорооны ахлагч, Монгол Vндэсний телевизийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуутай уулзаж ярилцлаа.
-Шинээр томилогдсон захирлаа яагаад эсэргvvцэх болов?
-ОНРТ-ийн Vндэсний зєвлєл аль эртнээс хууль зєрчиж дур зоргоороо vйл ажиллагаа явуулж байгаа учраас vvнийг таслан зогсоохоор хамт олны тєлєєллєєс Тvр хороо гэж байгуулагдсан. Шинэ захирал болох “Єглєє” студийн захирал М.Наранбаатарыг сонгох нь Vндэсний зєвлєлийн бvрэн эрхийн асуудал боловч гол нь хууль зєрчихгvй байх ёстой байсан. Манай Тvр хорооноос ємнєх даргын vед сонгон шалгаруулалт гэж бантан зуураад хаячихсан учраас энэ удаа Vндэсний зєвлєлийн vйл ажиллагаанд хяналт тавих санал гаргасан. Хэдийгээр VЗ зарим тал дээр уян хатан ажиллах гэх мэт сайн талуудтай боловч зарчмын асуудалд байнга алдаа гаргадаг.
Одоогийн шинэ захирал нь манай байгууллагын дотор ажилладаг хvн. Энэ залуу нь Ардчилсан намын VЗХ-ны гишvvн. Захирлын сонгон шалгаруулалтын vед тэрээр єєрийгєє нам бус гэж мэдvvлж намын гишvvн гэдгээ нуусан гэж хамт олон vзэж байгаа. Хэдийгээр тавдугаар сард намын гишvvнчлэлээсээ татгалзсан гэж байгаа ч бидэнд ирсэн мэдээллээр уржигдар л намын гишvvнээ цуцлуулсан гэнэ. Одоогоор энэ байгууллагын бараг талаас илvv хувь нь шинэ захирлыг татан буулгахаар гарын vсэг зурж Тvр хороонд албан хvсэлт ирvvлсэн.
-Захирлаа хvлээн авахгvй байх vзэгдэл удаа дараа давтагдаж байгаа. Тэгэхээр чухам хэн энэ байгууллагыг “тэргvvлж” чадах ёстой гэж?
-Vнэхээр гарч ирсэн дарга нар нь дандаа л болохгvй болчихоод байдаг хачин жишиг сvvлийн арваад жил энэ байшинд тогтоод байгаа нь vнэн. Тvр хорооноос VЗ-ийг ирэх гуравдугаар сард буцаж татахыг шаардсан бичгийг УИХ-д явуулаад байна. Юуны ємнє захирал гэдэг хvн Vндэсний зєвлєлєє ажлаа хийж чаддаг болгох ёстой. Єнєєдєр VЗ нь ерєнхий захирлынхаа ажилд хэтэрхий их оролцдог, нам гэж талцаж бvх асуудлыг улс тєржиж шийдвэрлэдэг болсон. Хэрэв Vндэсний зєвлєл ажлаа олигтой хийж чадах юм бол Ерєнхий захиралтайгаа хавсраад эхнээс нь л энэ газрыг мордохын хазгай болгосон хуулинд єєрчлєлт оруулах асуудал руу анхаарлаа хандуулах ёстой. Vнэндээ энэ байгууллагад хэн дарга байх нь чухал гэхээсээ энэ байгууллагыг цаашид ямар хувь заяа хvлээж байгааг хэлэх нь зvйтэй байх.
-Дээрээ суудлаа олохгvй бол доодох нь гvйдлээ олохгvй гэсэн vг байдаг. ОНРТ-ийн захирлын маргаан єрнєх явцад энэ байгууллагын дотоод ажил хэр явж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн чиглэл рvv шилжvvлнэ гэдэг маш том алхам. Хэдийгээр энэ алхам нь олон шинэ зохицуулалтыг дагуулах ёстой байсан ч энэ бvхэн нь манайд огт хийгдээгvй. Монголын ОНРТ бол онцгой статустай байгууллага. Онцгой эрх эдлэх ёстой. Тухайлбал, нийгмийн ємнє хариуцлага хvлээдэг, vндэстний улс орны vнэт зvйлийн ємнє хариуцлага хvлээдэг vе шаттай зохион байгуулалттай бодлогоор гарч ирэх ёстой байсан. Харамсалтай нь энэ нь биелсэнгvй. Vнэндээ туйлдсан системийг хэдэн хэсэг хувааж тамирдуулсан, ирээдvй нь ойлгомжгvй байдалтай болгож орхисон. Хууль vнэтэй зvйл боловч бодит байдал дээр тэр vнэт зvйлээр нь гэдэс дотроо тэжээгээд нэвтрvvлэг хийж чадахгvй шvv дээ. Єєрєєр хэлбэл, гарсан хууль нь хоосон тунхагийн шинжтэй. Тєр засгаас маш том алдаа гаргасан. Анхнаасаа л ойлгомжгvй байдлаар гарч ирсэн ОНРТ-ийн хямрал одоо хэр vргэлжилсээр. Vvний нэг илрэл нь захирлыг сонгох асуудлыг тойрдог маргаан.
-Монгол Vндэсний телевиз, радио нь тєрийн мэдлээс гарч мэдээллийг тэнцвэртэй хvлээн авах сувагтай боллоо хэмээн ард тvмэн баярлаж байсан цаг саяхан. Тэгэхээр ОНРТ нь хэвийн тvвшинд vйл ажиллагаагаа явуулж чадахгvй хэмжээнд хvрээд байгаа гэж ойлгож болох уу?
-Анхнаасаа буруу бvтэц зохион байгуулалттай гарч ирсэн болохоор цаашдын хувь заяа хvндхэн байх болов уу гэж бодож байна. Vндэсний нэвтрvvлгийн систем ялангуяа олон нийтийн радио телевиз нь єєрийн дамжуулах станцтай байдаг. Мєн єєрийн салбар, альтернатив сувгуудтай байх ёстой. Санхvvжих механизм нь тодорхой дотооддоо ажиллах нєхцєл нь бvрэлдсэн. Энэ бvгд нь хуулиар хамгаалагдсан зарчмаар явах ёстой. Гэтэл манайд энэ бvхэн хэрэгжээгvй. Єнєєдрийн байдлаар МVТВ-д томхон хэмжээний продакшнууд л vлдчихээд байгаа. Лицензийн асуудлаа дагаад єргєн нэвтрvvлгийн дамжуулалтын эрх нь Харилцаа холбоо компанид байдаг. Дамжуулалтын бие даасан байдал байхгvй гэсэн vг. Єєрєєр хэлбэл, Сайханбилэгийн удирддаг тэр байгууллага тэндээсээ приставкаар хэдэн хальс хийгээд олон нийтэд дамжуулаад байж болох нь. Тийм л хєєрхийлєлтэй бvтэцтэй. Засгийн газраас хуваарилсан тєсвийг Монголын телевиз радиогийн мэдэлд шууд єгдєггvй. Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газраар дамждаг. Vvнийгээ тайлбарлахдаа “ОНРТ єєрийгєє бvрэн авч явж чадахгvй учраас тєр засгийн зvгээс дэмжиж тусалж байгаа юм” гэдэг ч vнэн хэрэгтээ сєргєєр нєлєєлєх болж байна.
Одоо ОНРТ маш ядуу байдлаар амьдарч байгаа тєсєвтэй. Бие дааж ажиллаад тєсвийнхєє дєрєвний нэгийг чvv ай нєхєх хэмжээнд байгаа. Vvнийг улстєрчид болон бизнесмэнvvд олж хараагvй гэдэг нь худлаа л болов уу. Яагаад Монгол телевизийг vхэл рvv тvлхсэнийг одоо хэр ойлгохгvй сууна. Хэдийгээр бие даасан менежмэнтийг зєв хийж янз бvрийн мєнгє босгож чадах ирээдvй бий ч энэ бvгдийг хийх эрх нь олгогдохгvй байна. УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл, Ц.Мєнх-Оргил, Н.Энхболд нарын гаргасан ОНРТ-ийн хуулийг гайхалтай сайхан болж гэцгээдэг. Дэлхий дээрх сонгодог олон нийтийн телевизийн хуулийг хуулчихсан юм чинь гоё болж харагдах нь аргагvй ш дээ. Тэр олон сая хvн амтай, хариуцлага хvлээдэг, хуулиа биелvvлдэг баян зах зээл дэх телевизийн механизмыг шууд авчраад тохчихоор юу болох вэ? Энэ байдлаа засахгvй бол мєдхєн ОНРТ унах нь байна шvv дээ.
Манай улсын ийм чухал бvтэц нvдэн дээр устаж алга болж байгаад уран бvтээлч бид санаа зовнидог.
-Шинэ захирлыг санхvvгийн зєрчилтэй, байгууллагын мєнгийг шамшигдуулсан гэсэн яриа дуулдсан?
-2005 оны санхvvгийн байдалд хийсэн шалгалтад шинээр гарч ирсэн захиралтай холбоотой асуудлууд харагдаж л байна лээ. Энэ талаар манай байгууллагын ажилтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой ярьсан байсан. Энэ асуудлыг нягталж магадлах шаардлагатай гэж Тvр хороо vзэж байгаа.
Сэтгvvлч Банзрагчийн Долзодмаа
Эх сурвалж: Өдрийн сонин
http://www.dailynews.mn/
|