Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.03.18

“Мэдэх эрх ба сонгох эрх” гарын авлага хэвлэгдлээ

“Глоб Интернэшнл” ТББ-аас хэрэгжvvлж буй “Мэдэх эрх” тєслийн хvрээнд хvний эрхийн идэвхтэн, иргэдэд зориулсан “Мэдэх эрх ба сонгох эрх” гарын авлага хэвлэгдэн гарлаа. Энэхvv гарын авлагыг танилцуулах уулзалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд болоод олон нийт, иргэний байгууллагын тєлєєлєгчдийг оролцуулан “Пума Империал” зочид буудлын хурлын зааланд єнєєдєр хийлээ.
Тус уулзалтад Сонгуулийн Ерєнхий хорооны гишvvн, “Сонгогчдын боловсрол тєв”-ийн тэргvvн Р.Бурмаа оролцож сонгуулийн vндсэн зарчмууд болон сонгуулийн vеэр ажиглагддаг алдаа дутагдлын талаар дэлгэрэнгvй мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт єглєє.
Тэрээр, энэхvv гарын авлага нь цаг хугацааны vед ерєнхийлєгчийн сонгуулийн ємнє гарч байгаагаараа их чухал болохыг онцлон дурдав. 1992 оны сонгуульд нийт сонгууль єгєх насны хvний 8,3 хувь нь огт бичигдээгvй орхигдсон бол 2001 онд 11.6%, 2004 онд 4,45% байсан бол 2004 оны орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 23% буюу 325,000 хvний нэр огт бичигдээгvй орхигдсон тухай мэдээллээ. Энэ нь сонгуульд тэгш оролцох зарчмыг зєрчиж байгаа бєгєєд vvнээс гадна зєвхєн монголд л байгаа хvн сонгууль єгєх эрхтэй байгаа нь ял эдлэж байгаа болон гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын саналыг авах боломжгvй байна. Гэтэл гадаадад 60,000 иргэн, сард 4000 орчим хvн шилжилт хєдєлгєєнд ордог гэсэн судалгаа байдаг. Тиймээс энэ тооны хvн сонгох эрхээ эдэлж чадахгvй байна гэж танилцуулав. Їvнээс гадна ардчилсан сонгуулийн vндсэн зарчмууд болох тєлєєллийн тэгш байдал, чєлєєт байдал, шударга байх талаар дэлгэрэнгvй тайлбар хийлээ.
Гарын авлага нь олон нийтийн мэдэх эрх, ардчилсан сонгууль, тvvний ач холбогдол, сонгох эрх, ардчилсан сонгуулийн vндсэн зарчмууд, сонгох эрхээ эдлэх вэ, сонгуульд мэдлэгтэй оролцоход шаардлагатай мэдээллийг хаанаас, хэрхэн олж авах вэ, сонгох эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа, механизм, зєвлємж гэсэн vндсэн найман хэсгээс бvрджээ.

“Мэдэх эрх ба сонгох эрх” гарын авлагыг доорхи хаягаар уншина уу

http://www.globeinter.org.mn/mech/page4_4.php


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.