Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.14

Нар мандлаа, Наранбаатар дарга боллоо

-Жил алгасалгvй томилж, єєрчлєгдєж байдаг энэ суудалд лам залж, ном уншуулах цаг аль хэдийн болжээ-
Єнгєрсєн долоо хоногт олон нийтийг гайхшруулсан бас нэгэн шинэ томилгоо болж єнгєрлєє. Монголын Vндэсний Олон нийтийн Радио, телевизийн Vндэсний зєвлєл хуралдаж МVОНРТ-ийн ерєнхий захирлаар М.Наранбаатарыг томилж баталжээ. Нэр дэвшсэн зургаа, долоон хvнээс “Єглєє” хєтєлбєрийн захирал М.Наранбаатар шалгарч сонгогдсон тухай мэдээлэл радио, телевизийнхнийг бvр цочирдуулж орхижээ. Ажилчдынхаа дунд “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” хэмээх алдар хvртсэн Vндэсний зєвлєлийн шийдвэрт эгдvvцсэн уран бvтээлчид нь аргаа бараад Монголын радио байгуулагдсаны 62 жилийн ойн баяраа тэмдэглэхдээ “Нар мандлаа, Наранбаатар дарга боллоо” хэмээн дуулалдацгаасан гэнэ.
Хэдэн жилийн ємнє М.Наранбаатар радио, телевизийн байрны vvдээр эргэлдсэн “Бєх тайлбарлагч” хэмээх албатай нэгэн байжээ. 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа нэг л єглєє “Єглєє” студийн захирлаар шууд томилогдсон гэдэг. Зарим нэгэн эх сурвалжууд “М.Наранбаатарыг нутгийн ах УИХ-ын гишvvн Г.Батхvv єєд нь татсан юм. Сонгуулийнхаа сурталчилгаанд менежерээр авч ажиллуулж байсан учраас ачийг бодож Монгол телевизийн захирал Ц.Энхбатад хvсэлт тавьж “Єглєє” студийн захирлаар томилуулсан” гэлцдэг. Vнэн ч байж мэднэ, худлаа ч байж мэднэ. Ямарч байсан Ц.Энхбатын тушаалаар л “Єглєє” студийн захирлаар томилогдсон нь гарцаагvй vнэн.
Харин М.Наранбаатар шинэ албанд томилогдонгуутаа л дарга, даамлуудыг дагаж давхиж, єнгє мєнгєєр туйлж эхэлсэн гэдэг. Єєрєє ч чамгvй хєлжиж, єрєєлийг ч багагvй тэтгэсэн гэж хvмvvс ярилцдаг. Машин тэргийг байн байн сольж, байр сууцаа ч чанаржуулж, голын хєвєєнд гоёмсог харшид суух болсон гэнэ билээ. Єєрийнхєє хvч хєдєлмєрєєр л ингэж амьдрал ахуйгаа дээшлvvлсэн гэвэл vнэмших хvн олдохгvй биз. Ямар сайндаа єнгєрсєн євєл болсон Монголын Vндэсний Олон нийтийн Радио, телевизийн ерєнхий захирлыг томилох Vндэсний зєвлєлийн хуралдааны vеэр урьд нь тус байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан нэгэн нэр дэвшигч студийн захирлуудыг мєнгє тєгрєг завшдаг тухай ам алдаад авсан. Тэр ч бvvхэл бие биенээ vзэшгvй муухайгаар хэлж, дайрч, давшилж байсныг телевизийн шууд нэвтрvvлгээр дамжуулж байсан. Уг нь тэд нар ємнєх дєрвєн жилийн хугацаанд нэг баг болон ажиллаж монголын радио, телевизийн орлогоос чамгvй хvртэж байсан хvмvvс шvv дээ гэж нэгэн танил маань хэлж билээ.
Сая МVОНРТ-ийн ерєнхий захиралд нэр дэвшигчдээс Б.Пvрэвдашийг л арай дєнгvvр, туршлагатай, тэр бvр туйлшраад байхгvй нуруутай хvн гэж радио телевизийнхэн vнэлж байсан боловч Vндэсний зєвлєлийн хуралд оролцсон 12 гишvvний найм нь М.Наранбаатарын тєлєє саналаа єгснєєр асуудал эсрэгээр эргэжээ. “МАХН-ын зvгээс М.Наранбаатарыг шууд хvчлэн оруулж ирээд олонхоороо тvрий барьж албан хvчээр сонголоо. С.Мягмарыг М.Наранбаатараар солиод ямарч єєрчлєлт гарахгvй. Удахгvй М.Наранбаатар хоёрдахь С.Мягмар л болно” гэж МVОНРТ-ийн Vндэсний зєвлєлийн нэгэн гишvvн хэллээ.
1990-ээд оны эхэн vеэс ганхаж эхэлсэн Радио, телевизийн даргын сэнтий сууриа олохгvй байсаар арав гаруй жил болж байна. Таних танихгvй олон хvнийг эргvvлж тойруулж таньсаар байтал эл доль болсон энэ суудлын нэрийг нь єєрчлєєд vзэе гэж олон нийтэд хамаатуулах гэсэн боловч хєлд битгийхэл, хэлд ороогvй хvvхдийг томилох дээрээ тулаад байна.
Жил алгасалгvй томилж, єєрчлєгдєж байдаг энэ суудалд лам залж, ном уншуулах цаг аль хэдийн болжээ. Уг МVОНРТ-ийн Vндэсний зєвлєлд гайгvй сайн эрдэм чадалтай лам бас байдаг л юмсан.
Г.Энхбаатар
Эх сурвалж: Ардын эрх сонин 2006.09.04


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.