Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.18

Олон нийтийн радио телевиз єрийн барьцаанд тавигдсан уу?

Баримт, vйл явдал
-Явах хvнээр ачаа бvv татуул гэсэн vг байдаг. Явах гэж, бас идэх гэж яарч яваа М.Наранбаатар долоо хоногт ч гэсэн амжуулж хийж чаддаг юм байна-

ОНРТ-ийн ерєнхий захирлаар томилогдоод хэдхэн хонож байгаа М.Наранбаатар БНХАУ-ын Saitec Broadcast Systems компанитай гэрээ байгуулж ОНРТ-ийн техниз, тоног тєхєєрмжийг шинэчлэхэд зориулан 15 сая ам.долларын зээлийг жилийн хоёр хувийн хvvтэйгээр, 20 жилийн хугацаатай авахаар болжээ.

Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНХАУ-аас Монгол улсад олгож байгаа 300 сая ам.долларын зээлийн хvрээнд дээрх зээлийг авахаар болсон гэнэ. Хэрэв энэ нь vнэн бол зээлийг ашиглахдаа БНХАУ-д vйлдвэрлэсэн бараа, бvтээгдэхvvн, vйлчилгээг заавал авах ёстой юм. Єєрєєр хэлбэл ОНРТ-ийг БНХАУ-ын бренд бvтээгдэхvvнээр тоноглоно гэсэн vг юм. Уг нь телевизийн техник, тоног тєхєєрєжийн хувьд хамгийн орчин vеийн, чанартай бvтээгдэхvvнийг Япон улсад vйлдвэрлэдэг билээ. Монголын vндэсний радио, телевиз ч гэсэн Оросын тоноглолоосоо салж аажим аажмаар Япон улсын техник, тоног тєхєєрємжєєр шинэчлэгдэх ажил хийгдсээр ирсэн юм. Одоо бол бvхэлдээ БНХАУ-ын техникээр тоноглогдоход хvрээд байна.

Телевизийн сурвалжлагын камераас эхлээд эвлvvлэгийн тєхєєрємж, студийн тоноглол, гэрэлтvvлэг, акустикийн тоноглол, явуулын станц, дотоод холбоо, дамжуулах тєхєєрємжийг эфирийн тєв аппаратын хамт бvрэн шинэчлэхээр энэ гэрээнд тусгажээ.
Зээл тєлєх орлогын эх vvсвэрийг Засгийн газраас олгох vйл ажиллагааны зардлын санхvvжилт, татвар хураамжийн орлого, реклам зар сурталчилгааны орлогоос бvрдvvлнэ гэж гэрээнд тусгажээ. ОНРТ нь олон нийтээс санхvvжих хэтийн тєлєвлєгєєтэй бєгєєд дэлхийн бусад ОНРТ-ийн нэгэн адил телевизийн хураамжаас санхvvгийн эх vvсвэрийнхээ 80 хvртэлх хувийг хангана гэж тооцжээ. Цаашид хvн амын амьжиргааны тvвшин дээшилснээр / амьжиргааны тvвшин дээшлэнэ гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ?/ нэг єрхєєс авах телевизийн хураамж болон байгууллага аж ахуйн нэгжээс хураах хураамжийн тарифыг нэмэгдvvлснээр орлого єснє гэж vзэж байгаа юм байна.

Тvvнчлэн ОНРТ-ийн хуульд нэмэлж єєрчлєлт оруулж, зар сурталчилгааны цагийг нэмэгдvvлнэ гэж бичсэн байна. Хуульд єєрчлєлт орно гэдэгт М.Наранбаатар яагаад тийм их итгэлтэй байна вэ? Тvvний санаснаар хууль батлагддаг юм бол УИХ-ын гишvvдийн vvрэг хаана байх юм бол. ОНРТ-ийн дэргэд П суваг нээж орон даяар нэвтрvvлэг дамжуулах замаар зар сурталчилгааны орлогоо нэмэгдvvлнэ гэж ОНРТ-ийн санхvv, орлого бvрдvvлэлтийн алба vзэж байгаа юм байна.

Ямарч гэсэн Монголын vндэсний радио, телевизийн тvvхэнд урьд ємнє сонсогдож байгаагvй асар их хэмжээний хєрєнгє оруулалтын гэрээ байгуулагдах нь байгуулагджээ. Жил бvр нэг сая орчим ам.долларын зээлийг,зээлийн хvvгийн хамт тєлсєєр 20 жилийн дараа гэхэд 18 сая 150 мянган ам.долларыг ОНРТ тєлж барагдуулах юм байна. Энэ их мєнгийг яаж олно гэж тєсєєлєхєєрєє ийм аймшигтай гэрээ хийдэг байна вэ гэж ОНРТ-ийн ажилтан, албан хаагчид эргэлзэн гайхаж байна.

Vнэндээ техник, тоног тєхєєрємжийн шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харин яаж хийх вэ гэдгээ маш сайн бодох ёстой байжээ. Уг нь ОНРТ-ийн ерєнхий захирлаар С.Мягмарыг ажиллаж байх vед энэ асуудал хєндєгдєн тавигджээ. Тухайн vед Улаанбаатар суугаа гадаад орнуудын элчин сайдын яамд болон Монголын худалдаа аж vйлдвэрийн танхимд хандан ОНРТ-ийн техник, тоног тєхєєрємжийг шинэчлэхэд туслалцаа дэмжлэг vзvvлээч хэмээн хvсэлт гаргаж байжээ. Vvний дагуу БНХАУ-ын Saitec Broadcast Systems компани 30 сая ам. долларын техник, тоног тєхєєрємжийг удаан хугацааны зээлээр олгох боломжтой хэмээн vнийн саналаа ирvvлжээ. Энэ саналыг ОНРТ-ийн ерєнхий захирлын зєвлєлийн хурлаар хэлэлцээд “30 сая ам. доллар гэдэг маань асар их мєнгє байна. Энэ их мєнгийг ОНРТ тєлєх санхvvгийн чадвар байхгvй учраас буцалтгvй тусламжийг эрж хайх нь зvйтэй” хэмээн шийдвэрлэжээ. Vнэхээр тэр vед энэ саналыг хvлээж авсан бол Монгол Улсын vндэсний аюулгvй байдалд ч нєлєєлж болохуйц асуудал vvсэх байсан гэж уг хуралд оролцсон нэгэн эрхэм хэлж байна.

Гэтэл М.Наранбаатар ОНРТ-ийн ерєнхий захирлаар томилогдоод долоо ч хоноогvй байхдаа толгой мэдэн гэрээ байгуулж 15 сая долларын барьцаанд ОНРТ-ийг тавьсан байна. Сандарч мэгдсэн ОНРТ-ийн ажилтан, албан хаагчид ерєнхий захирал М.Наранбаатараас учрыг нь тодруулахад “Би ийм гэрээнд гарын vсэг зураагvй” гэж мэлзэж байснаа дараа нь “Зурах нь зурсан. Таван хувь vйлдэгдсэн байгаа. Тvvнийг солилцсоны дараа хvчин тєгєлдєр болно. Одоо бол батлагдаагvй байгаа гэрээ” гэж тэд нарыг тайвшруулах гэж оролджээ. БНХАУ-ын Saitec Broadcast Systems компани руу утасдаж vнэхээр ийм гэрээ хэлэлцээр хийгдсэн эсэхийг лавлахад vнэн болохыг баталж байна. Уг гэрээнд “Аккердтив нээгдсэнээр гэрээ хvчин тєгєлдєр болж, эргэлт буцалтгvйгээр хэрэгжиж эхэлнэ” гэж заасан байх юм. 2006 оны арваннэгдvгээр сарын 30-ны єдєр гэхэд Чайна Айр компаний нислэгийн нэг удаагийн тээвэрлэлтээр гэрээнд заасан тоног тєхєєрємжийг бvхэлд нь Улаанбаатарт авчирна гэж энэ гэрээнд бичсэн байна. Ийнхvv нэг л єглєє ОНРТ-ийн техник, тоног тєхєєрємж нvд ирмэхийн зуурт шинэчлэгдэх ажээ.

ОНРТ-ийн ажилтан, албан хаагчид учир битvvлэг энэ гэрээнд М.Наранбаатар яаравчлан гарын vсэг зурсан нь гэрээг баталвал урамшуулал болон олгодог тvншийн шан харамжинд хэт шунасантай холбон тайлбарлаж байна. Тэртээ тэргvй ОНРТ-ийн ажилтан, албан хаагчдын дунд нэр хvнд муу байгаа учраас цаг бусаар огцрохоосоо ємнє амжиж нэг ч гэсэн гэрээнд гарын vсэг зурж, хувь хишиг хvртэх гэж М.Наранбаатар мэрийжээ.

Ийнхvv Монголын ОНРТ нь техник, тоног тєхєєрємжийн хувьд нэг улсын хараат болж, санхvvгийн хувьд 20 жилийн хугацаатай барьцаанд орлоо. Явах хvнээр ачаа бvv татуул гэсэн vг байдаг. Явах гэж, бас идэх гэж яарч яваа М.Наранбаатар долоо хоногт ч гэсэн амжуулж хийж чаддаг юм байна. Одоо тэр аккердтив нээшдэхээс ємнє асуудлыг яаралтай шийдэх л vлдлээ. Арай єнгєрсєн хагас, бvтэн сайн єдєр єнєєх аккердтив гээч нь нээгдчихээгvй байгаа даа. Єнєєдєр л ОНРТ-ийн Vндэсний зєвлєлийг яаралтай хуралдуулж, хулгайн аргаар хийгдсэн хууль бус гэрээг хvчингvй болгох хэрэгтэй байна.
Г.Энхбаатар


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.