Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.19

Багануур дvvргийн BBC телевиз залруулга гаргахаар болов

Багануур дvvргийн МАХН-ын хорооны дарга Н.Энхболд, BBC телевизийн захирал Н.Хишигбадрах нарт холбогдох Багануур дvvргийн Засаг дарга Ч.Оюунбаатарын нэхэмжлэлтэй шvvх хурал 2006 оны есдvгээр сарын 15-ны єдєр Багануур дvvрэгт боллоо.
“Зууны мэдээ” сонины амралт, чєлєєт цагт зориулсан “24 цаг” хавсралт сонины 2006 оны нэгдvгээр сарын 6-ны єдрийн дугаарт “Дарга дуудсан л бол ажлаас халагдсанд тооцож болно” гэсэн нэртэй Багануур дvvргийн Засаг дарга Ч.Оюунбаатарын тухай шvvмжлэлт материал нийтлэгджээ.

Тєлбєртэй нийтлэгдсэн уг материалд дvvргийн Засаг дарга Ч.Оюунбаатар нь тєсвийн хєрєнгийг зvй бусаар vрэн таран хийсэн, зам засварын хєрєнгийг завшсан, уул уурхайн олборлолтын газрыг дур мэдэн олгосон гэх мэт хэд хэдэн баримтыг дэлгэн тавьжээ. Нийтлэлд ямар нэгэн зохиогчийн /бичигчийн/ нэр тавигдаагvй учраас vvнийг хэн бичсэн талаар эрэл, сурал болцгоожээ. “3ууны мэдээ” сонин руу дvvргийн Засаг дарга хандаж, єєрийнх нь нэр тєрд халдсан хvнийг олж єгєхийг шаардан, нийтлэлд дурдагдсан зvйлд няцаалт єгєхийг хvсчээ.

Vvний дагуу “Зууны мэдээ” сонин Ч.Оюунбаатараас уучлалт гуйж, тvvний залруулж хэлэхийг хvссэн бvх мэдээллийг дэлгэрэнгvй нийтэлжээ. Иймд гvтгэлгийн материалыг хэн бичиж нийтлvvлсэн тухайд Засаг дарга Ч.Оюунбаатар асууж шалгаахаа больжээ. Гэтэл залруулга гарахаас нэг хоногийн ємнє Багануур дvvргийн BBC телевизээр єнєєх “24 цаг” сонинд нийтлэгдсэн “Дарга дуудсан л бол ажлаас халагдсанд тооцож болно” гэсэн єгvvллийг бvрэн эхээр нь хоёр ч удаа уншиж vзэгчдэд хvргэжээ. Нэгэнт тєвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн болохоор BBC телевизийнхэн шууд vзэгчиддээ дамжуулжээ. Гэтэл маргааш єглєє нь энэ бvх мэдээлэл vндэслэлгvй болохыг “Зууны мэдээ” сонин хvлээн зєвшєєрч дvvргийн Засаг даргаас уучлалт хvссэн материал нийтлэгдсэн байна.

Vvн дээрээ дєрєєлєн дvvргийн Засаг дарга BBC телевизийн удирдлагыг гvтгэлэг тараасан хэмээн буруутгаж, энэхvv гvтгэлэгийг дvvргийн МАХН-ын хорооны дарга Энхболд захиалж бичиж “Зууны мэдээ” сонинд зориуд тєлбєртэй нийтлvvлсэн хэмээн vзэж нэр тєрєє 15 сая тєгрєгєєр vнэлэн дvvргийн шvvхэд гомдол гаргасан байна. Нэгэнт бусдыг гvтгэсэн хэрэгт холбогдсон дvvргийн МАХН-ын хорооны дарга Н.Энхболд учрыг олох гэж “Зууны мэдээ” сонинд хандан тэрхvv єгvvллийг хэн бичсэн бэ хэмээн асуухад “Бид мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй” хэмээн тайлбарлаад “Ямар ч гэсэн та vvнийг бичээгvй. Vvнийг бид Ч.Оюунбаатарт албан ёсоор мэдэгдэнэ” гээд тvvнд албан бичиг илгээжээ. Иймд Энхболд шvvхэд хандан “Зууны мэдээ” сонин Ч.Оюунбаатарыг гvтгэсэн материалыг нийтэлсэн учраас хоёрдогч хариуцагчаар татах хvсэлт тавьжээ. Vvний дагуу шvvхээс “Зууны мэдээ” сонинд хандан маргаант мэдээллийг хариуцан нийтлvvлсэн сэтгvvлч У.Сарангэрэлийг дуудсан боловч нэг ч удаа шvvхийг хvндэтгэн ирээгvй байна. Аргаа барсан шvvхийнхэн тvvнтэй утсаар ярилцаж, мэдvvлэг авсан хэмээсэн боловч тvvнд нь “Ч.Оюунбаатарыг гvтгэсэн мэдээллийг манай сонинд нийтэлсэн нь vнэн. Бид Ч.Оюунбаатараас албан ёсоор уучлалт гуйж, ємнє нь манай сонинд гарсан мэдээллийг няцаасан ярилцлагыг нийтэлсэн билээ. Харин vvнтэй холбогдуулж гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг хариуцахгvй болно” гэж мэдэгджээ.

Vvнийг хариуцагч этгээд Н.Энхболд маш гайхан хvлээж авчээ. “Яахаараа “Зууны мэдээ” сонин нь бусдыг гvтгэсэн материал нийтэлчихээд хоосон уучлалт гуйсан нэрээр сугарч vлдээд, ямарч гэм зэмгvй хvнийг хэрэгт холбогдуулаад шvvхийн ємнє хоосон хаяад зугатдаг байна вэ?” гэж хариуцагч н.Энхболд гомдоллож байна. Харин нэхэмжлэгч тал Ч.Оюунбаатар “Гvтгэгч этгээд нь дvvргийн МАХН-ын хорооны дарга н.Энхболд учраас нэр тєрийг маань гутаасан хэмээн vзэж 15 сая тєгрєгийг тvvнээс нэхэмжилж байна” хэмээн шvvхэд дахин дахин мэдvvлж байлаа.
Хариуцагч н.Энхболд “Ямар vндэслэлээр намайг бусдын нэр хvндийг гутаасан хэмээн vзэж байгаа юм бэ? Нэг талаас “Зууны мэдээ” сонины сурвалжлагч У.Сарангэрэл нь энэхvv мэдээллийг намайг єгєєгvй гэж мэдvvлсээр байтал, нєгєє талаас тэрбээр эх сурвалжаа илчлэхгvй хэмээн мэдэгдсээр байхад ингэж намайг буруутгах vндэслэл байхгvй. Ямарч гэсэн “Зууны мэдээ” сонины сурвалжлагч У.Сарангэрэлийг байлцуулж, гvтгэлэгийн материалыг хэн тvvнд єгсєн талаар мэдvvлэг авах хэрэгтэй” гэж шvvхэд хандан хэлэв. Гэтэл шvvх хуралдааныг даргалагч н.Оюунханд “Би сэтгvvлч У.Сарангэрэлийг шvvх хуралдаанд удаа дараа дуудсан боловч огт ирээгvй. Иймд урьд нь тvvний єгч байсан мэдvvлэг дээр тулгуурлан шvvх хурлыг явуулж байна” гэлээ.

Уг нь хариуцагч тал болох Н.Энхболд “Гvтгэлэгийн материалыг бид бэлтгэж “Зууны мэдээ” сонинд єгєєгvй. “Зууны мэдээ” сонины гаргасан нийтлэлийг BBC телевиз дахин дамжуулсаны тєлєє хаа хамаагvй дvvргийн МАХН-ын хороог буруутах ёсгvй. Харин ч CNN-ийн мэдээллийг шууд дамжуулсныхаа тєлєє Монголын телевизvvд хариуцлага хvлээдэггvй биз дээ” гэж хэлж байсан. Vнэхээр тухайн мэдээллийн vнэн бодит байдлыг бэлтгэсэн эх сурвалж л хариуцах болохоос биш дамжуулагч тал хариуцах учиргvй баймаар гэж тэр хэлж байлаа. Vvнийг Багануурын шvvхээс BBC телевиз нь Ч.Оюунбаатарын нэр хvндэд халдсан нь нотлогдож байгаа тул тvvнээс албан ёсоор уучлалт гуйж залруулга гаргах, “Зууны мэдээ” сонин нь бусдыг гvтгэсэн материалыг нийтэлсныхээ тєлєє Ч.Оюунбаатараас ємнє нь уучлалт гуйсан учраас тvvнд гаргасан нэхэмжлэлийг хvчингvй болгох, Н.Энхболд нь Ч.Оюунбаатарыг гvтгэсэн материалыг бэлтгэсэн нь нотлогдоогvй тул тvvнээс нэхэмжилсэн 15 сая тєгрєгийн нэхэмжлэлийг хvчингvй болгох шийдвэрийг тус тус гаргасан байна.
Г.Энхбаатар

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160069 
 Энэ сард:15100 
 Өнөөдөр:14 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.