Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.22

Тєслийн явцын талаарх хэвлэлийн мэдээ

Хэвлэлийн мэдээ
2006.09.22

“Глоб Интернэшнл“ ТББ 2005 оны 10-р сараас “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” тєсєл хэрэгжvvлж эхэлснээс хойш бvсийн мониторчдоос 28 vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээж авч, 11 мэдээг Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээ IFEX-аар, єєрийн вэб хуудсаар 9 мэдээг тус тус мэдээллээ.

IFEX-аар цацсан шуурхай мэдээний зєрчлийн хэлбэрийг дор vзvvлбэл:

Сэтгvvлчдэд халдсан 6 тохиолдол. Ийгл телевизийн сэтгvvлч Л.Батжав, Орхон аймгийн сэтгvvлч Б.Цэвэгмидийн эрvvл мэнд єрх чєлєєнд халдсан, “Ховдын мэдээ” сонины Ганчимэг, “Завхан” сонины эрхлэгч Идэр, “Vнэн” сонины сэтгvvлч Ш.Отгонжаргал нарыг мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардсан багц мэдээ, “Єдрийн сонины” сэтгvvлч С.Энхтуул, “Хєвсгєлийн эрх чєлєє” сонины сэтгvvлч Ю.Гэрэлтуяа нарыг бичиж нийтлvvлсэнтэй нь холбогдуулан заналхийлсэн, Ийгл телевизийн сэтгvvлч М.Батдорж, Т.Оргил, Б.Ууганбаяр, Л.Буянбат нарын ажлын багаж хэрэгсэл болох камерыг нь эвдсэн байна.
Мэдээлэл хайх, олж авах, тvгээхэд саад хийсэн 3 тохиолдол. Євєрхангай аймгийн сэтгvvлч Л.Мєнхдалай, Г.Пунцагсvрэн, Ємнєговь аймгийн сэтгvvлч Шинэхvv нарыг хурлаас хєєж мэдээлэл авах эрхийг нь зєрчсєн, Дархан-Уул аймгийн сэтгvvлч Т.Баярцогтод байгууллагад нэвтрэх зєвшєєрєл олгоогvй.
Сэтгvvлчдийг эрvvгийн гэмт хэрэгт буруутгасан 2 тохиолдол. “Єдрийн сонин”-ы улс тєрийн тоймч Ш.Дашцэрэнг эрvvгийн хуулийн “доромжлох” зvйл ангиар буруутгасан, Сэтгvvлч Уянга, Г.Дашцэрэн, судлаач Д.Ганхуяг нарыг нэр тєр гутаасан хэргээр буруутгасан багц мэдээ.

Vйлдэл:
Сэтгvvлчийн эрхийн зєрчлийн тухай “Глоб” IFEX-aaр цацахын сацуу сэтгvvлчийн эрхийг зєрчиж байгаа талаар тєвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 8 мэдэгдэл хийж, холбогдох хууль зєрчин сэтгvvлчийн эрхэнд халдаж байгаа талаар хувь хvн, албан тушаалтнуудад 6 сонордуулах захидал илгээсэн. Тухайлбал: Сэтгvvлчийн мэдээлэл авах эрхийг зєрчсєн талаар Цагдаагийн Ерєнхий газрын дарга М.Сандаг-Очир, сэтгvvлчид байгууллагад нэвтрэх эрх олгоогvй Орхон аймгийн Цавчирт компанийн удирдлага, сэтгvvлчийн нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл авах эрхийг зєрчсєн ХЗДХ-ийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зєвлєлийн нарийн бичгийн дарга Ш.Даштvдэв, Ємнєговь аймгийн засаг дарга М.Ядмаа, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Н.Наранбаатар, иргэдийн мэдээлэл авах эрх зєрчигдєж байгаа талаар Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваа, Орхон аймгийн цагдаагийн газрын дарга Д.Амарсанаа, Улсын мєрдєн байцаах газрын дарга М.Энх-Амгалан
нарт сэтгvvлчийн эрх чєлєєнд халдсан хэргийг нэн даруй илрvvлэхийг шаардсан сонордуулах захидлыг тус тус илгээсэн.
Сэтгvvлчийн эрхийн зєрчлийн талаарх шуурхай мэдээг IFEX-аар цацсаны дараа дэлхийн 500 гаруй сэтгvvлчийг тєлєєлдєг Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооноос /ОУСХ/ дараах уриалга бvхий 3 мэдэгдэл гаргажээ:
-Орхон аймгийн сэтгvvлчийн эрх чєлєєнд халдсан тухай шуурхай мэдээтэй холбогдуулан тус байгууллага эрх баригчдад хандан “Монголын сэтгvvлчдэд халдлагад єртєн айдас хvйдэсгvй ажил vvргээ гvйцэтгэх нєхцлийг бvрдvvлэхийн тулд тэднийг дэмжиж, эрхийг нь хамгаалахыг” уриалсан байна.
-Євєрхангай, Орхон аймгийн сэтгvvлчдийн мэдээлэл олж авах эрхийг зєрчсєнтэй холбогдуулан ОУСХ-ны Ерєнхийлєгч Кристофер Варрен “Эрх баригчид сэтгvvлчдэд мэдээлэл єгєхєєс татгалзаж, хууль ёсоор гэрчлэх баримтыг vгvйсгэж байгаа нь олон нийт бодит vнэнийг судлан мэдэх боломжийг хааж, улмаар єєрсдийгєє хаацайлах, гэм зэмгvй єнгєрєх орчин бий болгохыг чармайж байгаа хэрэг” гэж мэдэгджээ.
-Мєн тєвийн болон Ховд, Завхан аймгийн сэтгvvлчдийг бичсэн зvйлтэй нь холбогдуулан заналхийлж, эх сурвалжаа илчлэхийг шаардсан тухай шуурхай мэдээг IFEX-аар цацсаны дараа ОУСХ “Сэтгvvлчийг энэхvv дарамт шахалтаас ангижируулахын тулд сэтгvvлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах явдлыг хуульчлан баталж єгєхийг Монголын эрх баригчдад хандан уриалсан” мэдэгдэл хийсэн юм.

Хариу:
Vйлдэлд дуудсан шуурхай мэдээг олон улсын сvлжээгээр цацах, хэвлэлийн мэдэгдэл, сонордуулах захидал vр нєлєєний тухайд:
- Євєрхангай аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбилэг сэтгvvлчидтэй уулзахдаа Засаг даргын Зєвлєлийн хуралд орж, мэдээлэл авахад чєлєєтэй гэж мэдэгдсэн.
- Дархан-Уул аймгийн Цавчирт компанийн удирдлага сэтгvvлчийг vйлдвэрлэлийн талбарт нэвтрvvлээгvй менежерт анхааруулга єгч, сэтгvvлч Т.Баярцогтыг vйлдвэртээ ирж сурвалжлага хийхийг урьсан.
- Ємнє нь сэтгvvлчидтэй таагvй харилцдаг байсан Ховд аймгийн Иргэдийн тєлєєлєгчийн хурлын дарга Н.Дамба хэлэхдээ сэтгvvлчидтэй харилцахдаа бид болгоомжтой байхгvй бол хэвлэл мэдээлэл их хvчтэй болж байна гэж мэдэгдсэн байна.
- Шvvмжлэлд єртсєн Завхан аймгийн Засаг дарга Л.Гансvх, “Завхан” сонины эрхлэгч Б.Идэртэй тvvний дараахан уулзахдаа: “Болохгvй бvтэхгvй зvйл байвал vнэнээр нь бичиж байх хэрэгтэй. Тvvнээс хэн нэгнийг хардаж сэрдэн, санаанаасаа зохиож, гvтгээд байх юм бол уншигчгvй болно” гэж хэлээд явжээ. Хэвлэлийн мэдэгдлийн дараа ємнє нь сэтгvvлчидтэй таагvй харилцдаг байсан албан тушаалтнууд хандлагаа єєрчилсєн тухай бvсийн мониторч мэдээлсэн юм.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээ (IFEX)-ийн гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хєхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага юм.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.