Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.03.18

2005 он Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн мониторинг хийхээр боллоо

Ирэх 5-р сарын 22-нд болох Ерєнхийлєгчийн сонгуулийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслvvд хэрхэн тусгаж байгаа талаар ажиглалт хийх зорилготой мониторингийн тєслийг хэрэгжvvлэх ажлыг хараат бус, нам бус ТББ “Глоб Интернэшнл” хийж эхэллээ. Энэ байгууллага нь vзэл бодол болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хамгаалах, хєхиvлэн дэмжих чиглэлээр ажилладаг юм. Ардчиллыг дэлхий дахинаа хєгжvvлэх зорилгтой, Вашингтон хотноо тєвтэй АНУ-ын Vндэсний Ардчилсан Хvрээлэнгийн санхvv болон техникийн туслалцаатайгаар тус тєсєл хэрэгжинэ. Vндэсний Ардчилсан Хvрээлэн нь дэлхийн 50 гаруй оронд єєрийн салбаруудаараа дамжуулан vйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Монголын хувьд 2005 оны Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр богино хугацааны vйл ажиллагаа явуулах гэж байна.

Хэвлэл мэдээллийн мониторингоор сонгуульд нэр дэвшигчид болон тэдгээрийн мєрийн хєтєлбєрийн талаар бодитой, тэнцвэртэй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэдэд хvргэснээр тэдэнд ухамсартай сонголт хийх нєхцєл бvрдэж байгаа эсэхэд vнэлэлт дvгнэлт єгєх юм. Ажиглалтын дvнг гаргахдаа сайтар боловсруулсан, тэргvvний аргачлалыг ашиглах бєгєєд аль нэг нэр дэвшигч буюу улс тєрийн намыг дэмжих зорилго агуулаагvй харин ч сонгуулийн кампанийн vеэр хэвлэл мэдээллийн орчин бvхэлдээ чигч шударга байх явдалд нєлєєлєх зорилготой юм.
Vндэсний Ардчилсан Хvрээлэнгийн зєвлєх Скот Кэрин, Расто Кужел нар нь єнгєрсєн долоо хоногт монголд хvрэлцэн ирсэн бєгєєд энд байх хугацаандаа мониторинг хийх арван нэгэн ажиглагч, шинжээчтэй хамтран ажиллаж, сургалт зєвєлгєє єгч байна. Ноён Расто Кужел Славок улсын МЕМО байгууллагад ажилладаг бєгєєд сvvлийн долоон жилийн хугацаанд дээрхи мониторингоор дагнан ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, 1999 оноос хойш дэлхийн 15 орны 25 сонгуульд мониторинг хийсэн туршлагатай хvн ажээ.

Энэ мониторингийг Монголын хэвлэлийн хvрээлэнгээс гаргасан судалгааг vндэслэн тєрийн мэдлийн радио, телевиз, хувийн таван телевиз, дєрвєн сонинд сонгуульд зориулагдсан нэвтрvvлгийн хугацаа, нийтлэлийн талбайг хэмжиж тоон vзvvлэлтийг гаргана. Судалгаанд оролцогчдын 84 хувь нь улс тєрийн болоод цаг vеийн мэдээ мэдээллийг телевизээс авдаг гэжээ.
Єдєр тутмын сонингуудыг хэвлэгддэг хувь, хvртээмжийг vндсэн шалгуураар “Єдрийн сонин”, “Єнєєдєр”, “Зууны мэдээ”, “Ардын эрх” сонинг сонгож авсан байна.

Мониторингийн судалгааг нэр дэвшигчдийн талаархи мэдээллийн агуулга эерэг, сєрєг, зохистой аль нь болох єнгє аясыг vнэлсэн чанарын vзvvлэлт, хугацаа давтамжаар нь тоон vзvvлэлтээр гаргах юм байна. Мониторингийн явцын дvнг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс тєрийн намууд, тєрийн болон тєрийн бус байгууллага, элчин сайдын яам, олон улсын байгууллагад “Глоб Интернэшнл” ТББ-аас тогтмол зохион байгуулах хэвлэлийн бага хурлаараа мэдээлэх ажээ.

http://www.globeinter.org/programs/pp212.html

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.