Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.26

“Єдєр тутмын сонины холбоо”-ны ТУНХАГ

“Єдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Єнєєдєр”, “Vнэн”, “Ардын эрх”, “Монголын мэдээ” сонин Єдєр тутмын сонины холбоо vvсгэн байгуулснаа орон даяар зарлаад удаагvй байна. Тус холбооны ерєнхийлєгчєєр “Єнєєдєр” сонины Ерєнхий эрхлэгч Ц.Балдорж сонгогдон ажиллаж байгаа билээ.

Єдєр тутмын сонинуудын гvйцэтгэж буй оюунлаг, соён гэгээрvvлэгч vйлсийг ард нийтээрээ хvлээн зєвшєєрдєг. Тус холбоо нийгмийн эрх ашгийг дээдлэн, дєрєв дэх засаглалыг олон нийтийн тусын тулд хэрэгжvvлэх vvргээ ухамсарлаж, зорилго, vйл ажиллагааныхаа чиглэлийг тунхаглаж байна.

Бид єдєр тутмын сонин тус бvр єєрийн єнгє аястай ч бие биедээ хvндэтгэлтэй хандаж, нийтлэлийн бодлогын хувьд нэг нэгийнхээ дотоод хэрэгт хєндлєнгєєс оролцохгvй. Чингэхдээ сэтгvvл зvйн ёс жаягийг сахиж мэргэжлийн тєвшинд хамтран ажиллах, нийгмийн дуудлагыг хvлээн авч байна. Шударга, нээлт¬тэй, ил тод байх, олон ургальч vзлийг хєгжvvлэх, олон тvмний хvсэл зоригийг илэрхийлэгч тvvчээ байх зарчмыг vндэс болгож сонины холбоо хамтын итгэл, зvтгэлээ нэгтгэн ажиллах болно.

Бид нийгэмд бугласан аливаа бусармаг vзэгдлийг уудлан илчилж, эрvvл саруул уур амьсгал тєлєвшvvлэхийн тєлєє тууштай зогсох болно.

Бид хvчлэн бий болгосон буюу болгох гэж байгаа улс тєр, санхvvгийн олигархийн сvлжээ, хэлхээ холбоо, авилга, хээл хахууль, эрх мэдлийн дарангуйллын эсрэг, ажилгvйдэл, ядуурлын эсрэг шийдвэртэй тэмцэнэ.

Бид хэвлэл, мэдээллийн хэрэгслийг бизнес, хэсэг бvлэг хvмvvсийн явцуу хvрээллийн атганд байлгаж, тvvний vнэ цэн, нэр хvндийг гажуудуулах оролдлогыг сєрєн эсэргvvцнэ.

Бид тус холбоог vvсгэн байгуулагч болон дэмжигч сонинуудын сэтгvvлч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, мэдлэг боловсролыг нь дээшлvvлэх, боловсон хvчин бэлтгэхэд хамтран ажиллана.

Бид сонинуудынхаа менежмент, vйлдвэрлэлийн олон талт vйл ажиллагааг улам боловсронгуй болгох, орчин vелэг байхад анхаарч ажиллана.

Бид хэвлэл, мэдээллийн талбарт ажиллаж буй vзэг нэгт нєхєдтэйгєє нягт хамтран зvтгэж, харилцан дэмжлэг vзvvлнэ.

Бид хэвлэл, мэдээллийн аль ч салбарт ажиллаж буй шударга vнэний тєлєє тэмцэгч сэтгvvлчдийг хамгаалан ажиллах болно.

Бид ардчилал, хvний эрх, эрх чєлєє, хэвлэн нийтлэх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, иргэдийнхээ язгуур эрхийг єргємжлєн дээдэлнэ.

Хэвлэлийн зах зээлд оюун санааны хvчирхийлэл бий болгох болон хэвлэл, мэдээллийн vйл ажиллагаанд улстєр, санхvv, мєнгєний тvрэмгийллээр дахин хуваарилалт хий¬хийг оролдож буй энэ цаг vед “Єдєр тутмын сонинуудын холбоо” нийгмийн ємнє хvлээх хариуцлагаа нэр тєртэй, тууштай хэрэгжvvлэх болно.

Сайн vйлс дэлгэрэх болтугай.

Улаанбаатар хот. 2006 оны есдvгээр сарын 21


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174856 
 Энэ сард:13343 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.