Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.29

Нууцын тухай хуулийн талаар санал солилцов


“Глоб Интернэшнл” ТББ 9-р сарын 28-нд “Тєрийн нууц ба мэдээллийн эрх чєлєє” сэдэвт олон нийтийн хэлэлцvvлгийг Хууль Зvй Vндэсний тєвд зохион байгууллаа. Хэлэлцvvлэгт хэвлэл мэдээлэл, ТТГ, Vндэсний Архивын газар, СЭЗЯ, ХЗДХЯ, ЦЕГ, Зэвсэгт хvчний жанжин штаб зэрэг байгууллагын нийт 40 гаруй хvн оролцож Тєрийн нууцын тухай мєн уг хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар єєрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.

Мэдээллийн эрх чєлєєний талаархи олон улсын стандартад нийцсэн тєрийн нууцын тухай шинэ хуулийн тєсєл боловсруулах, тєрийн нууцын хууль тогтоомжийн хийдэлд бvрэн задлан шинжилгээ хийх замаар одоогийн тєрийн нууцын хууль тогтоомжид шинэчлэл хийхийг хєхиvлэн дэмжих зорилгоор “Тєрийн нууц ба мэдээллийн эрх чєлєє” сэдэвт тєслийг АНУ-ын Элчин сайдын яамны санхvvжилтээр хэрэгжvvлж байгаа тухай “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х. Наранжаргал тайлбарлав.

Хэлэлцvvлгийн vеэр тєслийн хуульчдын багийн гишvvн “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г. Даваахvv “Мэдээллийн эрх чєлєє ба Vндэсний аюулгvй байдал”, ХЗVТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Оросоо, М.Доржханд нар “Тєрийн нууцын хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага”, КУДС-ийн багш
Б. Галаарид, МУИС-ийн сэтгvvл зvйн тэнхимийн багш Ч.Чойсамба нар “Тєрийн нууц ба бодит байдал” сэдэвт илтгэлийг тус тус тавьсан.

Хуульч Г.Даваахvv мэдээллийн эрх чєлєє, ил тод байдлын ач холбогдол энэ талаар дотоодын болон НVБ-ын баримт бичигт хэрхэн тусгасан байдаг тухай. Хуульч Д.Оросоо хууль зvйн ойлголт, нэр томъёогоо зєв тодорхойлоогvйгээс манай нууцын тухай хуулиуд хэт ерєнхий, тєрийн нууцыг тогтоох, ил болгох асуудал цаг vетэйгээ нийцээгvй байгаа талаар илтгэлдээ дурдсан. Мєн сэтгvvлч Б.Галаарид 1995 онд батлагдсан Тєрийн нууцын тухай хууль нь батлагдсан єдрєєсєє хойш vйлчилнэ гэж vзвэл ємнєх vеийн нууцлалд хамруулсан материалуудыг хууль эрх зvйн ямар актаар зохицуулж байгаа нь тодорхойгvй байгаа тухай онцлов. Тєрийн холбогдох байгууллагаас мэдээлэл авах хvсэлт гаргахад хэт их єндєр тєлбєр нэхэх, вэб сайтад бvх мэдээлэл байгаа гэх боловч, хаягаар нь ороод vзэхээр хэрэгтэй мэдээлэл байхгvй, элдэв янзын зєвшєєрєл шаардах, харилцан бие биерvvгээ тvлхэх бэрхшээл тулгарч байгааг тэрээр ярилаа.

Мэдээлэл авах эрхэд хязгаарлалт болж байгаа Тєрийн нууцын тухай хуулийг шинэчлэх асуудлаар ийм хэлэлцvvлэг зохион байгуулж байгаад тэнд хvрэлцэн ирсэн хvмvvс талархаад, єєрсдийн санал бодлоо илэрхийлэв. ННФ-ын мэргэжилтэн Баярцэцэг тєрийн байгууллагуудаас мэдээлэл авахад гарах шууд зардал тухайлбал материал хуулбарлах зэрэгт мєнгє тєлєхєєс бус бидний татварын мєнгєєр бvрдvvлсэн мэдээллийг олж авахад их хэмжээний тєлбєр тєлєх ёсгvй.
Нууцын тухай хуулийг зєвхєн Тєрийн нууцын тухай хууль гэлтгvй байгууллага, хувийн нууцын тухай хуулийг багцаар нь авч vзэхийг Тєрийн албаны зєвлєлийн ажилтан Алтангэрэл санал болголоо. Мєн байгууллагын нууцын жагсаалтыг УИХ-аар батлуулахаар хуулинд заасан байдаг. Байгууллага болгон нууцаа УИХ –аар батлуулаад байх боломжтой эсэх. Байгууллагын нууц нэрийн дор иргэдийн эрх ашиг хєндєгдєж байгааг анхаарах хэрэгтэй хэмээн Зэвсэгт хvчний жанжин штабын дарга Ч.Энхтєр ярилаа.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167780 
 Энэ сард:12344 
 Өнөөдөр:48 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.