Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.29

Мэдээллийн эрх чєлєє ба vндэсний аюулгvй байдал

“Глоб интернэшнл” ТББ
Г.Даваахvv
Оршил
Єнєєдрийг хvртэл ардчиллаас илvv хvний эрхийг дээдлэн хамгаалдаг нийгмийн тогтолцоог хvн тєрєлхтєн бодож олж чадаагvй байна. Єєрєєр хэлбэл, ардчилал бол хvний эрхийг хамгийн тааламжтай байдлаар хангаж чаддаг нийгмийн тогтолцоо гэгддэг.
Бид Vндсэн хуулийнхаа оршил хэсэгт “Монголын ард тvмэн бид эх орондоо хvмvvнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан бєгєєд МУVХ-иар тодорхойлсон дээрх зорилгод дурдсан ардчилсан нийгмийн нэгэн чухал тулгуур багана нь vг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, хэвлэл эрх чєлєє, мэдээллийн эрх чєлєєг хуульчлан баталгаажуулж, олон ургальч vзлийг хєхиvлэн дэмжих явдал юм.
Ардчиллын мєн чанар нь нийгмийн гишvvд дундаасаа сонгосон хэсгээр єєрсдийгєє тєлєєлvvлэн тєр бариулаад тэдний vйл ажиллагаанд ямагт идэвхитэй оролцох, хяналт тавих, хариуцлага тооцох єргєн боломжтой байх явдлаар тодорхойлогдоно. Мэдээлэлгvйгээр энэ боломж хязгаарлагдмал юм.
“Иргэн тєр, засгийн газрын мэдээллийг олж авах чадвартай байх нь ардчилалын vндсэн зарчмын нэг юм”.
Чєлєєт илэрхийллийн тєлєє дэлхийн кампанит ажлыг эрхэлдэг “19-р зvйл байгууллагаас“мэдээлэл нь ардчиллын хvчилтєрєгч болохыг тодорхойлж, иргэн нь мэдээлэлгvйгээр сонгуульд зєв сонголт хийх, шийдвэр гаргах vйл ажиллагаанд оролцох боломжгvй” гэжээ.
Лондон хотноо тєвтэй "Хєгжлийн Ухамсрын Сан" хэмээх олон улсын байгууллагын шинжээчид Засгийн газрын ил тод байдал хангагдаагvй, улс тєрийн хариуцлага сул, иргэдийнхээ улс тєрийн бvх эрхийг адил тэгш хангаагvй нєхцєлд эдийн засгийн хєгжил тогтвортой байж чадахгvй гэж тэд vзэж байна.
Манайд оршиж байгаа єєр нэн чухал асуудал гэвэл тєрийн байгууллагын нээлттэй болгох явдал юм. Иймд тєр засгийн vйл ажиллагаа олон нийтэд ил тод, тvvний мэдээлэл иргэдэд нээлттэй, тvvнд хvрэх бололцоотой байх нь эрvvл саруул нийгмийн чухал бvрэлдэхvvн хэсэг болдог байна.
Мэдээллийн эрх чєлєє ба ил тод байдал
Хvний эрх гэдэг ойлголт нь єєрєє хvний тєрєлх мєн чанарыг илэрхийлдгээс гадна тєрийг хуулиар хязгаарлаж, хуулиас гадуур гишгэж дураараа авирлах явдлаас урьдчилан сэргийлэх, тийм vйл ажиллагааг нь таслан зогсоох, эргээд хариуцлага тооцох vндэслэл болж байдаг билээ. Эдгээрийг бvгдийг нь иргэдийн зvгээс тєрд тавьж буй хяналт гэж ойлгоно. Иргэд тєрд хяналт тавих эрхээ бодитойгоор эдлэхийн тулд ардчилсан нийгмийн нэгэн тулгуур багана болох, иргэдийн харах нvд, сонсох чих болж байдаг чєлєєт, бие даасан, хvчирхэг, хараат бус хэвлэл, мэдээллийн эрх чєлєє, мэдэх эрхгvйгээр иргэдийн зvгээс тєрийн vйл ажиллагаанд хяналт тавих бололцоогvй.
Иймд Мэдээлийн эрх чєлєє нь:
 Мэдлэг олж авахад
 Шийдвэр гаргахад
 Vйл ажиллагаа явуулахад
 Vзэл бодлоо илэрхийлэхэд
 Сонголт хийхэд г.м зайлшгvй хэрэгтэй.
Мэдээллийг хайх, олж авах, хvлээн авах, тvгээх эрхvvдийг багцаар нь мэдээллийн эрх чєлєє гэж нэрлэдэг бєгєєд энэ нь хvний vндсэн эрх бєгєєд НVБ-аас тунхагласан бусад эрх, эрх чєлєєний язгуур vндэс, тулгын чулуу нь (НVБ-ын Ерєнхий ассамблей эхний чуулганаараа 59/1/ тогтоол) хэмээн тодорхойлсон нь тvvний ач холбогдлыг тод томруунаар илэрхийлдэг.
Иргэдийн "Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хvлээн авах эрх Монгол улсын Vндсэн хуулиар баталгаажсан байдаг билээ. Энд “Vндсэн хуулиар баталгаажсан” гэсэн vгэнд та бvхэн анхаарлаа хандуулна уу! Учир нь зарим хvмvvс, тодруулбал “дарангуйлагч тєрийн эрх баригчид-хvний эрх, эрх чєлєєг би хуулиар тогтоож сайн санааныхаа vvднээс та бvхэнд олгодог” гэж vздэг байхад ардчилсан нийгмийн vзэл хандлагаар бол хvний эрх, эрх чєлєє нь хvнд єєрт нь угаас байдаг, жам ёсны зvйл, тvvнийг нь гагцхvv vндсэн хуулиар хамгаалж, тєрийн хууль бус vйлдлээс ангид байлгахын тулд vндсэн хуулиар баталгаажуулсан байдаг билээ.
Тодруулбал: Монгол Улсын Vндсэн хуулийн 16 дугаар зvйлийн 16 дахь хэсэгт “итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй… гэж, мєн 16 дугаар зvйлийн 17 хэсэгт “тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй. Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох тєр, байгууллага, хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан байдаг. Та бvхэн энд дурьдагдаж байгаа “тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих”, “Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор” гэсэн томъёоллуудыг анзаарч байгаа байх, гол нь шаардлагатай мэдээллvvдийг тєрийн нууцад хамааруулахын тулд задруулбал Монгол Улсын vндэсний аюулгvй байдалд аюул занал учруулж болзошгvй мэдээллvvдийг хамруулна гэж ойлгогддог.
Мєн Монгол Улс бол Нэгдсэн Vндэсний Байгууллагын гишvvн улс. Энэ утгаараа НVБ-аас гаргасан аливаа шийдвэр, баримт бичгvvдийг хvндэтгэн vзэх, нэгдэн орсон олон талт гэрээ, хэлэлцээрvvдээ хууль мэт хэлбэрэлтгvй дагаж мєрдєх vvрэгтэй.
1948 онд НVБ-ээс батлан гаргасан Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал нь хэдийгээр заавал дагаж мєрдєх гэрээ биш боловч НVБ хvний эрхийг хvндэтгэдэг єєрийн гишvvн улсууддаа ХЭТТ-ын заалт бvрийг дагаж мєрдєхийг уриалсан байдаг. Энэхvv ХЭТТ-ын 19-р зvйлээр хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалсан байдаг “Хvн бvр єєрийн vзэл бодолтой байх, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй: энэхvv эрхэнд vзэл бодлоо ямар ч хорио саадгvй баримтлах, эрх чєлєє, vзэл санаа мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хvлээж авах, тvгээн дэлгэрvvлэх эрх чєлєє багтана” .
Иргэд яагаад тєрийн vйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байдаг вэ гэвэл бид иргэнийхээ эрхийг хамгаалах, vр нєлєєтэй хэрэгжvvлэх vvрэг бvхий ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Тєрийн vvслийн тухай нийгмийн гэрээний онол ёсоор хvмvvс хоорондоо тодорхой хэмжээнд тохиролцоонд хvрсний vр дvнд тєрийг vvсгэн байгуулсан буюу “Хvмvvс ганц нэгээрээ бас дээр нь єєрийн дураар /эрхээр/ амьдарч байвч vргэлжийн дайн самуун, нэгэнт баталгаажуулаагvй болохоор ямарч vр ашиггvй эрх чєлєєнєєс залхаад єєрсдийн уг язгуурт байх эрх чєлєєнийхєє єчvvхэн хэсгийг золиосолж хариуд нь vлдсэн хэсгийг нь айх аюулгvй тайван эдлэх боломжийг олж авсан ба хамтын зорилго, нийтийн ашиг сонирхлын тєлєє єргєл болгосон тэр хэсэг бvрээс нэгдэн тєрийн дээд эрх мэдэл бvрэлддэг” /Ч.Беккариа/ учраас ард тvмнээс єєрсдєєс нь тэрхvv дээд эрх мэдлийг олж авч буй тєрийг болон тєрийн эрхийг барьж буй тєрийн албан тушаалтнуудыг хянах эрхтэй байх нь зvй ёсны юм. Ийм учраас иргэд тєрд асуулт тавих, vнэн бодитой хариултыг хvссэн хэлбэрээрээ авах эрхтэй. Мэдээлэлгvй иргэд тєрд єєрсдийн зvй ёсны хяналтаа тавьж тєрийг шударга байлгах боломжгvй юм. Ямарч хяналтгvй тєр шударга байна гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс мэдээллийн эрх чєлєєгvй, олон нийтийн хэлэлцvvлэггvй ардчилал гэж vгvй.
Энэхvv мэдээллийн эрх чєлєє, мэдэх эрх хангалттай баталгаажаагvй байхад нийгэмд хардалт, сэрдэлт даамжирах vзэгдэл бий болдог. Шударга ардчилсан тєрд байх нэгэн шинж нь иргэдийн энэхvv хардалт сэрдэлтийг єєрийн vйл ажиллагааны нээлттэй байдлаараа арилгах vvрэгтэй байдаг. Гэтэл манайд ажиглаггдаг дутагдалтай тал нь тєрийн єндєр албан тушаалтнууд vvний эсрэг миний нэр тєрд халдлаа, миний ариун цагаан нэр тэр, алдар хvндийг минь сэргээж єг, мєн миний нэр тєр, алдар хvнд єчнєєн сая тєгрєгєєр vнэлэгдэнэ нєхєн тєлж єг гэх мэтээр аашилдаг.
Мєн тєр нь иргэдээсээ хураасан татвараар санхvvжиж vйл ажиллагаагаа явуулдаг. Явуулж байгаа vйл ажиллагаа нь зєвхєн иргэнийхээ эрхийг хамгаалахын тєлєє чиглэгдсэн байх ёстой. Иргэнийхээ эрхийг хамгаална гэдэг бол маш єргєн хvрээтэй цогц ойлголт юм. Нэгэнт иргэдээсээ татвар хураасны vр дvнд єєрийнхєє vйл ажиллагааг санхvvжvvлж байдаг юм бол тэр татвараар хураасан мєнгєє хэрхэн юунд зарцуулж байгаагаа, дээрх татвараар иргэдээсээ мєнгє авсан тєр хэр зэрэг хариуцлагатай ажиллаж байгаагаа татвар тєлєгчид буюу иргэдээсээ нууц хаалттай байлгах нь зvй ёсны байж таарахгvй.
“Мэдээллийн эрх чєлєє” гэдэг нэр томъёог анх гарсан, дэлхийд хамгийн нээлттэй, ил тод засаглалтай улсын нэг болох АНУ-ын иргэдээс Мэдээллийн зууны vед тєр засгаас юу хvсэж буй талаар Америкийн “Council for Excellence in Government” гэдэг байгууллагаас судалгаа хийж vзэхэд:
1. Тєр засаг иргэдийнхээ ємнє илvv хариуцлага хvлээдэг байх
2. Тєрийн байгууллагууд vvргээ илvv vр ашигтай эрчимтэй хэрэгжvvлдэг байх
3. Тєрийн vйлчилгээг иргэдийн хэрэгцээнд илvv нийцтэй болгох
4. Тєр засгийн ажлын талаархи мэдээлэл авах боломжийг илvv нээлттэй боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн дvгнэлтэнд хvрсэн байна.
Хэдэн vе ардчиллын зарчмаар амьдарч, нээлттэй нийгмийн vр шимийг хvртэж ирсэн орны иргэд сонгогчид ийм бодолтой байхад манай орны хувьд нэгэнт л ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгохыг vндсэн хуулиараа тунхагласан юм бол тэдгээр єнє удаан хугацааны турш ардчилсан нийгмийг байгуулсан улс орнуудын жишгийг дагаж єєрийн орондоо ашигтайгаар тусгаж авах нь бодит шаардлага билээ.
Олон нийтийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулснаар юуны ємнє тєр засгийн байгууллагууд ил тод, шударга болохоос гадна, иргэд ч нийгмийн амьдралд илvv идэвхтэй оролцох урам, эрмэлзэлтэй болдгийг мєн судлаачид тогтоосон байна.
Нєгєє талаар ил тод байснаараа тєр засгийн байгууллага ч ажлаа илvv сайн хийдэг. Учир нь тушаал зааврыг урьдчилан таниулж, олон нийтийн оролцоотойгоор гаргах нь биелэгдэхэд нь ч дэмтэй байдаг. Олон нийтийн ухаан бодол, vзэл санаа тодорхой хэмжээгээр тусгагдсан шийдвэрийн чанар ч илvv байдаг.
Хангалтгvй, vнэнд нийцэхгvй мэдээлэлтэй иргэд хамгийн наад зах нь аливаа сонгуулиар ул суурьтай зєв сонголт хийж чадахгvй. Сонгосон тєлєєлєгчєє эргээд хянах бололцоогvй, таньд амлаж байж сонгогдсон амлалтаа хэрхэн биелvvлж байгааг, ер нь хуулиар хvлээсэн vvргээ шударгаар биелvvлж байна уу, эсвэл хувийн эрх ашгийн тєлєє хээл хахууль аваад суугаад байна уу зэргийг мэдэх аргагvй юм.
Мэдээллийн эрх чєлєєний дээрх чухал ач холбогдлуудын vр дvнд хамгийн гол нь тєр иргэддээ нээлттэй байх, иргэд тєрийн vйл хэргийг мэдсэнээр элдвийн хардалт цуурхал vгvй болох, тєрийн албаны хариуцлага, ёс зvй єндєржих, тєрд хуулиас гадуур зvйл vгvй болох, тvvнчлэн иргэдийн тєрд итгэх итгэл улам сайжирч улс орны хєгжил дэвшилд маш чухал хурдацыг бий болгоно.
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний хязгаарлалт ба Vндэсний аюулгvй байдал
Монгол Улс нь Иргэний болон Улс Тєрийн Эрхийн Олон Улсын пактын оролцогч улс. Мєн энэхvv пактын 19 дvгээр зvйлд Хvн бvр санаа бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэйг баталгаажуулаад энэ эрхийг эдлэх нь онцгой vvрэг, хариуцлага оногдуулдаг. Тийм учраас тvvнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь гагцхvv хуулиар тогтоогдсон байх ёстой /19-р зvйлийн 3 дахь хэсэгт/:
а/ бусдын эрх, нэр тєрийг хvндэтгэх,
б/ vндэсний аюулгvй байдал, нийгмийн дэг журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалах” гэж заасан байдаг.
Эндээс харахад бусдын эрх, нэр тєрийг хvндэтгэх, vндэсний аюулгvй байдал, нийгмийн дэг журам, хvн амын эрvvл мэнд, ёс суртахууныг хамгаалах гэсэн vндэслэлvvдээр мэдээллийн эрх чєлєєг хязгаарлаж болох бєгєєд энэхvv vндэслэлээр хязгаарлахдаа гагцхvv хууль батлан гаргасны vндсэн дээр хязгаарлаж болох тухай заажээ. Энэ заалтыг єнгєц харахад мэдээллийн эрх чєлєєний эсрэг шинжтэй боловч энэ нь нєгєє талаас нь бодоход хязгаарлалтыг хязгаарласан маш єндєр ач холбогдол бvхий заалт юм. Єєрєєр хэлбэл дээрх vндэслэлээс єєрєєр хязгаарлалт тогтоож болохгvй, хэрэв тэгвэл тэр нь МУVХ, ИУТЭОУП-ыг маш бvдvvлгээр зєрчсєн vйлдэл болно.
Уг Пактын удиртгал хэсэгт “Нэгдсэн Vндэстний Байгууллагын дvрэм ёсоор улс гvрэн хvний эрх, эрх чєлєєг бvх нийтээр хvндэтгэн сахих явдлыг хєхиvлэн дэмжих vvрэгтэй…” гэж заасан нь энэхvv пактад оролцогч улс орон бvрийн тєр засаг нь иргэдийнхээ эрхээ эдлэх нєхцєл бололцоог хангах vvрэгтэй гэж ойлгоно.
Vvнээс гадна “хувь хvн бvр бусад хvн болон хамт олныхоо ємнє vvрэг хvлээхийн сацуу энэхvv Пактад хvлээн зєвшєєрсєн эрхийг хєхиvлэн дэмжих, сахиулах талаар чармайх ёстой…” гэж заасан нь хvний эрхийг хангах vvргийг ганцхан тєр засагт хvлээлгэх биш мєн тухайн улсын иргэн хvн бvрт оноосон байгаа нь харагдаж байна.
Пактад Монгол Улс єєрєє сайн дураараа нэгдэн орсон. Нэгэнт єєрєє сайн дураараа нэгдэн орсон юм чинь тvvний заалт бvрийг заавал биелvvлэх нь Монгол Улсын vvрэг. Vvнийг МУVХ-ийн 10 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээг хvлээсэн vvргээ шударгаар сахин биелvvлнэ” гэж баталгаажуулсан байдаг. Мєн “сахин биелvvлнэ” гэсэн байгааг анзаарсан байх, энэ нь заавал биелvvлнэ гэж ойлгоно. Vvн дээр нэмж хэлэхэд Монгол Улсад Vндсэн хуулиас илvv єндєр дээд хvчин чадалтай хууль байхгvй. Vvнийг мєн МУVХ-ийн 10 дугаар зvйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улс Vндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ хэлэлцээр, бусад баримт бичгийг дагаж мєрдєхгvй” гэж заасан.
Олон жилийн турш, vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрх чєлєєний хоорондын харилцаа нь шvvх болон олон улсын байгууллага, хууль тогтоогчдын шийдвэрээр аль алинаар нь ихээхэн судлагдсаар ирсэн. Нууцтай холбоотойгоор тогтоосон vндэсний аюулгvй байдлын хязгаарлалттай холбоотой зарчмыг єєртєє агуулсан ихэнх мэдээллvvд нь Vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах Vндэсний аюулгvй байдлын талаарх Йохонсбургийн зарчмуудаар хангагддаг. Энэ зарчмууд нь vндэстнvvдийн нийгэмлэгээс хvлээн зєвшєєрсєн эрх зvйн нийтлэг зарчмууд, Тєрийн vйл ажиллагааг хєгжvvлэх хvний эрхийг хамгаалах стандартууд, олон улсын эрх зvйд vндэслэгдсэн бєгєєд энэ салбартаа хvлээн зєвшєєрєгдсєн судлаачдын хэсгээс боловсруулагдсан юм. Тэдгээр нь vндэсний аюулгvй байдалтай холбоотой мэдээллийг нууцлах тvгээмэл стандартуудыг тоймлон тогтоосон.
Йохонсбургийн зарчмууд нь мэдээлэл хайх, олж авах, хэлэх эрхийг цаг хугацаанд нь vндэсний аюулгvй байдлыг хамгаалах тусгай шалтгаанаар хязгаарлагдаж болно гэдгийг хvлээн зєвшєєрдєг. Гэвч, vндэсний аюулгvй байдал нь мэдээлэл олж авахыг хязгаарлаж чадахгvй. Йохонсбургийн олон зарчмууд нь дараахь нууцлалын хуулийн асуудалтай холбоотой байна. Vvнд:
Зарчим 2: Vндэсний аюулгvй байдлын хууль ёсны ашиг сонирхол
А/ хязгаарлалт нь цэргийн дайралт зэрэг гадаад эх сурвалжаас, эсвэл засгийн газрыг унагах зєрчлийг єдєєн хатгах зэрэг дотоод эх сурвалжаас, хvч хэрэглэхэд хариу vзvvлэх хvчин чадал, аюул заналын эсрэг улсын оршин тогтнол, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлыг хамгаалах vр дvн, бодит зорилгогvй бол vндэсний аюулгvй байдлын шалтгаан нь хууль ёсны болж зєвтгєгдєхгvй.
Б/ Ялангуяа, бэрхшээл, саад, буруу vйлдлээс засгийн газрыг хамгаалах, тєрийн байгууллагын vйл ажиллагааны талаарх мэдээллийг нууцлах, vйлдвэрлэлийн vймээн самууныг нууцлан дарах зэргээр vндэсний аюулгvй байдалтай холбоогvй ашиг сонирхлыг хамгаалах vр дvн, бодит зорилго байвал vндэсний аюулгvй байдлын шалтгаанаар уг хязгаарлалтыг хууль ёсны гэж vзэж зєвтгєж болохгvй.
Зарчим 15: Нууц мэдээллийг задруулах талаарх нийтлэг журам
Хэрэв 1. Мэдээллийг задруулах нь бодитоор хохирол учруулаагvй, vндэсний аюулгvй байдлын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулаагvй бол, 2. мэдээллийг мэдэх нийтийн ашиг сонирхол задруулснаас vvсэх хор хохирлоос илvv бол, хэн ч мэдээллийг задруулсныхаа тєлєє vндэсний аюулгvй байдлын шалтгааны дор шийтгэгдэх ёсгvй.
Зарчим 16: тєрийн албаны хvрээнд олж авсан мэдээлэл
Мэдээлэл олж авах гэсэн нийтийн ашиг сонирхол нь илчилснээс гарах хохирлоос илvv байвал тєрийн албаны шугамаар олсон этгээд мэдээллийг илчилбэл vндэсний аюулгvй байдлын шалтгаанаар ямар нэг хохирол учруулсан гэж хэнийг ч авч хэлэлцэхгvй.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174857 
 Энэ сард:13344 
 Өнөөдөр:48 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.