Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.09.29

Тєрийн нууц ба бодит байдал

Сэтгvvлч Б.Галаарид
”Чєлєєт хэвлэл гэж чєлєєт ард иргэдийг хэлнэ” гэж Чєлєєт хэвлэлийн Хартид томъёолсон байдаг нь тохиолдлын хэрэг бус билээ. Vvний цаана иргэдийн мэдээлэл олж авах боломжоос хэвлэл чєлєєтэй эсэх асуудал хамаарна гэсэн энгийн боловч хєдлєшгvй логик агууллагддаг. Энэ логикийг ардчилал, шударга ёс, хэвлэлийн эрх чєлєєг эрхэмлэгч улс орон бvр vйл ажиллагаандаа мєрдлєг болгодог. Vндсэн хууль болоод бусад хууль тогтоомждоо энэ vзэл баримтлалыг хєхvvлэн дэмжсэн заалтууд оруулж, хvн тєрєлхтний олон мянган жилийн хєгжил, дэвшлийн хамгийн vнэт ололт болсон ардчиллыг тvvгээрээ дамжуулан хамгаалж байдаг.
Тэгвэл Монгол оронд байдал ямар байна вэ? Бид хvний эрхийг дээдэлж чадаж байна уу? Бид иргэдээ мэдээллээр чєлєєтэй хангаж чадаж байна уу? Бид чєлєєт хэвлэлийн эзэн чєлєєт иргэдтэй байж чадаж байна уу? гэсэн асуулт зvй ёсоор тавигдаж байна.
Нєгєє талаар Монгол гэдэг дэлхийд данстай туурга тусгаар улсын эрх ашиг, vндэсний аюулгvй байдал улам бvр даяаршилагдаж, нээлттэй болж буй дэлхий ертєнцийн ашиг сонирхолын харилцан эерэгшил, эсрэгцлийн торгон хил хаана байна вэ? Монголын тєр мэдээлэлжсэн ертєнцийн єнгє тєрх, хєгжлийн чиг хандлагыг хэр соргог мэдэрч байна вэ? Далан жил монголын тєрд ноёрхож бvхнийг хvчирхийллийн аргаар шийддэг, энэ аргаа зєвтгєхийн тулд, нууж хаахын тулд аливаа мэдээллийг тєрийн нууц гэдэг хар авдарт хав дарчихаад салхи vзvvлдэггvй байсан гаж зуршлын vндэс язгуур нь таслагдсан уу? Vр дагавар нь байна уу, байвал ямар хэлбэрээр илэрч байна вэ? гэсэн асуулт ч зvй ёсоор тавигдаж байна.

Манай судалгааны баг эдгээр асуултын хариуг эрж, бодит байдлын дvр зургийг тодруулахын тулд Тєрийн Нууцын Тухай Монгол Улсын Хуульд тусгайлан заасан болон оруулаагvй янз бvрийн мэдээллийг олж авах боломжийг тандан судаллаа.

Судалгааны явцад олж цуглуулсан баримт материалд тvшиглэн хийсэн дvгнэлтээ хэлэхээс ємнє ямар ямар байгууллагад хандан ямар мэдээлэл олж авах оролдлого хийсэн, тэдгээр оролдлогын vр дvн ямар байсан талаар товч тоймлоё.

Бид УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, улсын аюулаас хамгаалах газар, шvvх, прокурорын газар, Гадаад хэргийн яам, Vндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны яам зэрэг газруудад хандан янз бvрийн цаг vед, улс хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, єндєр дээд тvвшний албан тушаалтнуудын уулзалтын тэмдэглэл, эх орны дайны vеийн тєлєвлєгєє, цаазаар авах ялтай холбоотой асуудлууд, мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын тайлан зэрэг єргєн хvрээтэй асуудлаар мэдээлэл олж авах оролдлого хийлээ. Ингэхдээ оюутан, багш, судлаач, єдєр тутмын сонины сэтгvvлч зэрэг хvмvvсийг татан оруулж тандалт хийлгэлээ.

Бид Зэвсэгт хvчний тєв архивт хандан 1939-1945 оны дайны vеийн тєлєвлєгєєтэй танилцаж болох эсэх талаар лавлахад “Улсын нууцад хамаарах тул болохгvй” гэсэн хариулт єглєє.
Монгол улсаас ОХУ-д тєлєх Их єрийг эцэслэн шийдвэрлэсэн гэрээ, протоколтой танилцах хvсэлт маань Засгийн газар, Гадаад хэргийн яамны хооронд харилцан бємбєг єшиглєлтєєр єндєрлєв.
Улсын мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан хvн амын хvнсний аюулгvй байдалд хийсэн шалгалтын дvнтэй танилцах хvсэлт ч “улсын нууц” гэсэн тайлбартайгаар буцав.
Гадаад хэргийн яам, АНУ-ын тєрийн нарийн бичгийн дарга Уэльсийн айлчлалын тухай баримтыг дуртайяа vзvvлж, нууцын зэрэглэлгvй л бол ямар ч материалыг тєлбєрєє тєлєєд vзэж болно гэсэн хариулт єглєє. Энэ мэтчилэнгээр тандалтын эцсийн vр дvн харицан адилгvй байсан бєгєєд бvхэлд нь авч vзвэл дараах дvгнэлтийг хийж болохоор байна.
1. Иргэдийн мэдээлэл олж авах эрхэд ”Тєрийн нууц”, ”Улсын нууц” гэсэн vгээр хаалт халхавч тавих явдал тvгээмэл байна. 1995 онд батлагдсан Тєрийн нууцын тухай хууль нь батлагдсан єдрєєсєє хойш vйлчилнэ гэж vзвэл ємнєх vеийн нууцлалд хамруулсан материалуудыг хууль эрх зvйн ямар актаар зохицуулж буй нь тодорхойгvй байна гэж хэлж болох юм. 2004 оны хуульчилсан Тєрийн нууцын жагсаалтыг мєрдлєгє болговол нууцлах хугацаа нь хэтэрсэн материалуудтай ч иргэд танилцах боломж хомс байна.
2. Мэдээлэл нээлттэй мэт боловч иргэдэд vзvvлж байсан практик байхгvй гэсэн хачирхалтай тайлбартай тулгарах явдал тvгээмэл байна. Єєрєєр хэлбэл ”уг нь хуулиар бол нууц биш, гэхдээ иргэн хvн тийм тєрлийн мэдээлэлтэй танилцаж байсан тохиолдол байхгvй” гэсэн хариуг хэн нэгэн тvшмэл єгєєд далаа хавчин эелдэгээр инээмсэглэх vзэгдэл хэвших хандлагатай байна.
3. ”Уучлаарай бидэнд нуух юм юу ч байхгvй. Бvх зvйлийг интернэтэд тавчихсан байгаа. Ороод vз” гэсэн хариу єгдєг, хаягаар нь ороод vзэхээр хvссэн хэмжээний мэдээллээ олж vзэх боломжгvй байх нь ч ажиглагдаж байна.
4. Мэдээллийг иргэдэд тєлбєртэйгээр єгєх явдал нь зарим тохиолдолд Тєрийн нууцлалтай хамааралгvй бичиг баримттай танилцахад нь хvндрэл учруулж байна. Тухайлбал прокурорын байгууллагад буй нэгэн сэтгvvлчтэй холбогдолтой хавтаст хэрэгтэй танилцъя гэхэд л нэг удаад 20000 тєгрєг тєлєх шаардлагатай болж байгааг нь эдийн засгийн соёлтой хориг гэхээс єєр аргагvй байна.
5. Тєрийн нууцын тухай хууль нь хэтэрхий єргєн хvрээг хамарснаас аливаа тєрийн байгууллагын бодлого vйл ажиллагаагаа сурталчилсан vйлдэл нь хууль зєрчсєн vйлдэл болох тохиолдол ч анзаарагдаж байна. Тухайлбал Монгол улсын гадаад бодлогын vзэл баримтлал нь хуулиар бол байнгын нууцын зэрэглэлтэй. Гэтэл ГХЯ-аас эрхлэн гаргасан ”Цэнхэр номонд” энэхvv vзэл баримтлал нь хэвлэгдсэн байх бєгєєд уншаад vзэхэд даяаршлын эринд ийнхvv нээлттэй сурталчилах нь зєв зvйтэй гэж дэмжих сэтгэл тєрєх жишээтэй.
6. Элдэв янзын зєвшєєрєл шаардах, хоног хугацаа заах, харилцан бие биерvvгээ тvлхэж эзэнгvйдvvлэх, ямар нэгэн байгууллагын албан бичиг шаардах, их хэмжээний тєлбєр шаардах, олон шат дамжлага дамжуулах зэрэг нь иргэд хvссэн мэдээллээ олж авахад нь хvндрэл саад болж байна.
Эцэст нь дvгнэж хэлэхэд тєр нууцтай байх ёстой нь vнэн. Тєрийн нууцыг хуулиар хамгаалах нь ч зєв. Гэхдээ тєрийн нууц гэдэг иргэдээс аливаа мэдээллийг нуух, тєрийн тvшмэд иргэдэд тэгш, шудрага, нээлтттэй vйлчлэх явдлаас татгалзах арга хэрэгсэл нь болох ёсгvй.
Бид єнєєдєр XXI-зуунд амьдарч байна. Ажилчин ангийн тоо; шинээр гарч байгаа янз бvрийн халдварт євчний байдал, дэлгэрэлт; элдэв шалтгаанаар хорогдсон малын тоо, багш сурагчдын дунд буй ёс суртахуунгvй vйлдлvvд, гэмт хэрэг vйлдсэний улмаас хариуцлагад татагдсан нам, улсын байгууллагуудын хариуцлагатай ажилтаны тоо зэргийг нийтэлж нэвтэрvvлэхийг хориглож асан 1950-аад он тvvх болон улирсан.
Гаалийн тариф, экспортын бараа бvтээгдэхvvний vнэ, гадаад худалдааны баланс, валютын нєєцєє чандлан нууцалж байсан 1960-аад он ч тvvх болон одсон.
Гэвч бид мэдээллийг аль болох их нууцалбал сайн гэсэн гаж сэтгэхvйгээсээ салж хагацаж чадахгvй байна. Дэлхий ертєнц нэгдмэл болж, мэдээллийн технологийн хувьсгал гарч, ”хавтгай дэлхийн” тухай онол хvчээ авч, африкийн ширэнгийн махчин омог хvртэл интернэтийн гайхамшгийг мэдэрч байхад Монголын тєр, Тєрийн нууцын тухай єнгєрсєн зууны ойлголтоосоо салж чадахгvй байгаа нь эмгэнэлтэй. Тэдний нууцалсан мэдээллийг гадаадын сайтууд чєлєєтэй дэлгэн тавьж, тэдний нууцалсан архивын материалыг vзэл суртлын хаалттай орон Хятадаас хvртэл судлаачид олж авч, тэдний тэнгэр тултал vнэ нэхсэн баримтыг интернэтээс vнэгvй, эсвэл vнэгvй шахам олж болж байна. Чєлєєт хэвлэл бол чєлєєт иргэд гэдгийг би ярианыхаа эхэнд зvгээр ч нэг ишлээгvй. Дэлхийн сэтгvvл зvйд цоо шинэ хандлага хvчээ авч эхэллээ. Мэргэжлийн сэтгvvлчидтэй зэрэгцэн ”иргэн” сурвалжлагчид мэдээллийн ертєнц рvv хvч тvрж эхэллээ. Тэд єєрсдийн мэдээллийн хvчирхэг сvлжээ байгуулан ардчиллын vнэт зvйлсийг хамгаалж эхэллээ. Иргэнд vйлчилж буй тєр иргэнээсээ аль болох бага мэдээллийг нууцлах ёстой, иргэддээ нээлттэй тєр илvv ардчилалтай гэдгийг бvгд ойлгож, дэлхий даяар энэхvv иргэн-сурвалжлагчдад хvндэтгэл vзvvлж байна.
Харин Монгол улсад, ардчиллын замаар замнаад 16 жилийн нvvр vзэж буй оронд мэдээлэл авах гэсэн иргэдийн ємнє тєрийн нууц хэмээх тємєр хаалт ил, далд хэлбэрээр хориг тээг болсоор байна. Тєрийн нууц ба бодит байдлын дvр зураг гэвэл ийм л байна.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:163694 
 Энэ сард:12808 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.