Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.10.05

ГАНБОЛД ОО, ЧАМАЙГ АЛНА ШYY

“Зууны мэдээ” сонины нийтлэлийн бодлоготой холбогдуулан олон хvн манай редакцид хандаж байна. Тэдний олонхи нь талархаж дэмжихээ илэрхийлж байхад, зарим нэг хvн далдуур заналхийлж эхлэв. Манай сонины нэр бvхий сэтгvvлчид рvv дугааргvй утас, 211-ээс залгаж заналхийлж байснаа сvvлийн хоёр єдєр сонины ерєнхий эрхлэгч Б.Ганболдод хандах боллоо. Заналхийлэгчид мєн л дугааргvй гар утас, 211-ээс залгаж “Ганболд оо, чамайг ална шvv”, “Та нар хамжааргатай байгаарай”, “Зууны мэдээ сонин жилийн ємнєх шигээ нийтлэлийн бодлоготой байхыг зєвлєе” гэх зэргээр сvрдvvлж, дарамталж байна.
Энэ бvхэн нь манай сонины нийтлэлийн бодлоготой холбогдон гарч ирж байгаа нь тодорхой. Гэхдээ бид хаанаас, хэн дарамталж байгааг мэдэхгvй байна. Тэглээ гээд бид нийтлэлийн бодлогоосоо гажиж, сэтгvvлчийн ёс зvйгээ умартахгvй. Иймд бид сэтгvvл зvйн зарчмын дагуу vvргээ гvйцэтгэж, шударга vнэний дуу хоолой болж байгаа сэтгvvлч, уран бvтээлчдийнхээ аюулгvй байдал, улмаар амь насыг хамгаалах зорилгоор Хууль зvй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Цагдаагийн ерєнхий газрын дарга М.Ганболд нарт албан ёсоор хандах болно. Одоогоор хамгаалалтын зарим нэг хувийн байгууллагад хандаад байгаа билээ.
Биднийг заналхийлэгчид аюултай ч, уншигч та бvхний дэмжлэг тvvнээс илvv хvчтэй билээ.
“ЗУУНЫ МЭДЭЭ” сонины зєвлєл
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175396 
 Энэ сард:13883 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.