Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.10.06

“Тун” хоршооны ажилтан В.Сандагдорж танаа

Дархан–Уул аймгийн “7 хоног Дархан” сонины сурвалжлагч Т.Баясгалан 2006 оны 9-р сарын 28-нд Дархан сумын тєв захад хууль бус самрын наймааны талаар сурвалжлага хийх vедээ “Тун” хоршооны ажилчин В.Сандагдорж Танаас самар зарах зєвшєєрєлтэй эсэхийг нь лавласан байна. Vvний дараа В.Сандагдорж Та сурвалжлагчийн гарыг 20 минут орчим ард нь барьж, мушгин эрх чєлєєнд нь халдаснаас гадна мэдээлэл авах эрхийг нь зєрчсєнийг “Глоб Интернэшнл” ТББ бvртгэж аваад байна.
Сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаа нь мэдээлэл олж авах, боловсруулах, тvгээх зэргээс бvрддэг. Энэ vйл ажиллагааг Эрvvгийн хуулиар хамгаалж, 139 дvгээр зvйлд “Єєрийн болон бусдын ашиг сонирхолыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг таваас хорин тав дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Эрvvгийн хуулийн энэ заалт нь тухайн хохирогч /сэтгvvлч/-ийг, мєн нийгмийн маш єргєн хvрээтэй ашиг сонирхолыг хамгаалахад чиглэгдсэн. Нийгмийн энэ єргєн хvрээтэй ашиг сонирхолыг дараах хууль эрх зvйн актуудаар хамгаалж, баталгаажуулсан байдаг билээ. Vvнд:
1. Монгол Улсын Vндсэн хууль
МУVХ-ийн Арван зургадугаар зvйлд “Монгол улсын иргэд дараах vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ” гэж заасан байдаг. Уг арван зургадугаар зvйлийн 17 дахь хэсэгт “Тєр тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй” гэсэн заалт,
2. Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал
ХЭТТ-ын 19 дvгээр зvйлд “Хvн бvр єєрийн vзэл бодолтой байх, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй: энэхvv эрхэнд vзэл бодлоо ямар ч хорио саадгvй баримтлах эрх чєлєє, vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хvлээж авах, тvгээн дэлгэрvvлэх эрх чєлєє багтана” гэсэн заалт,
3. Иргэний болон Улс Тєрийн Эрхийн тухай Олон Улсын Пакт
ИУТЭОУП-ын 19 дvгээр зvйлийн 2 дахь хэсэгт “Хvн бvр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй: энэ эрхэнд тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр эсхvл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхvл єєрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєє багтана” зэрэг заалт байдгийг иргэн В.Сандагдорж та анхааралдаа авна уу.
"Глоб Интернэшнл" ТББ нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээ (IFEX)-ийн гишvvн байгууллага юм.
2005 оны 10-р сараас хэрэгжvvлж эхэлсэн “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийн зєрчлийг бvртгэж, тэдний эрхийг хамгаалж байгаа билээ.
Хvндэтгэн ёсолсон: ......................................... Д.Мєнхбvрэн
/“Глоб Интернэшнл" ТББ/

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:163691 
 Энэ сард:12805 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.