Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.10.06

Сэтгvvлчийн эрх чєлєєнд халджээ

Дархан–Уул аймгийн “7 хоног Дархан” сонины сурвалжлагч Т.Баясгалан 2006 оны 9-р сарын 28-нд Дархан сумын тєв захад самрын хууль бус наймааны талаар сурвалжлага хийх vедээ “Тун” хоршооны ажилчин В.Сандагдоржоос самар зарах зєвшєєрєлтэй эсэхийг нь лавласан байна. Vvний дараа В.Сандагдорж сурвалжлагчийн гарыг 20 минут орчим ард нь барьж, мушгин эрх чєлєєнд нь халдаснаас гадна мэдээлэл авах эрхийг нь зєрчсєн байна.
Тєв зах дээр самар зарж байсан “Тун” хоршооны ажилтан В.Сандагдоржоос сурвалжлагч ойгоос самар тvvх зєвшєєрєлтэй эсэхийг нь асууж, мєн фургон машинд байгаа самрыг нь vзэхийг хvссэн байна. Vvний хариуд В.Сандагдорж “Чамд vзэх эрх байхгvй. Энэ бол байгууллагын нууц” хэмээн сэтгvvлчийн гарыг мушгин, ард нь барьж саатуулах хооронд Сандагдоржтой хамт самар зарж байсан хvмvvс бvх самраа машинд ачин зугтсан байна.
Сурвалжлагч Т.Баясгалан аймгийн Байгаль Орчны Албаны байцаагчийн хамт “Тун” хоршооны эзэнтэй уулзаж, самар тvvх зєвшєєрлийн бичигтэй эсэхийг лавлажээ. Тус хоршоо самар тvvх зєвшєєрєлгvй бєгєєд В.Сандагдорж хувиараа самар тvvж, зарж байгаа байх хэмээн хоршооны эзэн З.Цэнгэл ярьжээ.
Глобын хойд бvсийн мониторчийн мэдээлснээр В.Сандагдорж сэтгvvлчийн эрх чєлєєнд халдаснаас хойш зах дээр дахиж ирээгvй байна.
Vйл явдлын гэрч Дархан хотын тєв захын 62-р лангууны худалдагч Ш.Мядаг: “Сурвалжлагч залуу В.Сандагдоржтой эхлээд хэвийн ярилцаж харагдсан. Харин сурвалжлагч самар зарах зєвшєєрлийг нь шаардахад Сандагдорж лангууныхаа араас vсрэн гараад, залуугийн гарыг мушгиж ард нь хєдєлгєєнгvй барьж лангуундаа шахан зогсох хооронд Сандагдоржтой хамт самар зарж байсан 2 хvн шуудаатай самраа машинд ачаад явсан. Сурвалжлагч залууг лав 20-30 минут тэгэж барьж зогссон шvv” хэмээн ярив.
Самар хуш модонд л ургадаг. Хуш Монголд тийм ч элбэг биш. Тийм ч учраас, 1995 онд баталсан Монгол орны ховор мод, ургамлын жагсаалтанд хушийг оруулсан байна.
Зєвхєн хуш биш нийт ойг огтолж сvйтгэх, ховор мод болох хуш, ялангуяа залуу ойг хєрєєдєж тайрах, самар тvvгчдийн отог, буудлаас гал алдаж ойд тvймэр гаргах хvнд даацын машинаар самраа зєєвєрлєхдєє ойр орчмын газрыг сvйтгэж, том мунаар мод балбаж амьтан, шувуудыг vргээх зэргээр ноцтой зєрчил гарч байгаа тухай Дархан-Уул аймгийн Байгаль Орчны Албаны 2006 оны 3-р улирлын тайланд дурджээ. Мєн тус аймгийн хэмжээнд зєвшєєрєлгvй самар тvvж, худалдаалах зєрчил 2005 оныхоос буурахгvй байгаа тухай тайланд дурдсан байна.

Глобын vйлдэл:

Сэтгvvлчийн эрх чєлєєнд халдсан В.Сандагдоржийн энэ vйлдэл Монгол улсад vйлчилж байгаа холбогдох хуулийн заалтад vл нийцэж байгаа тухай дурдсан “Глоб Интернэшнл” ТББ-аас гаргасан хэвлэлийн мэдэгдлийг Дархан-Уул аймгийн тєв захад ажилладаг “Цуурай” цо радио, мєн аймгийн Лха телевиз, Орхон аймгийн Орхон радиогоор, Глобын вэб хуудсаар тус тус мэдээллээ.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167780 
 Энэ сард:12344 
 Өнөөдөр:48 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.