Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.10.10

Сэтгvvлчид заналхийлэлд єртлєє

Монголын єдєр тутмын “Зууны мэдээ” сонины сэтгvvлч сурвалжлагч нар руу сvvлийн vед дугаар нь харагддаггvй утаснаас заналхийлэх болжээ.Тvvгээр ч зогсохгvй 2006 оны аравдугаар сарын 3,4-ний єдрvvдэд тус сонины ерєнхий эрхлэгч Б.Ганболдын утас руу мєн л дугаар нь vл мэдэгдэх утаснаас “Ганболдоо, чамайг ална шvv. Та нар хамжааргатай байгаарай. “Зууны мэдээ” сонин нэг жилийн ємнє бичиж байсан нийтлэлийн бодлогоо баримтлахыг зєвлєе” гэх мэтчилэн заналхийлжээ.
“Зууны мэдээ” сонин нь монголын анхны єдєр тутмын сонинуудын нэг бєгєєд урьд нь “Засгийн газрын мэдээ” гэсэн нэрээр гарч байсан тєрийн мэдлийн сонины бааз суурь дээр тvшиглэн чєлєєт хэвлэл болон єєрчлєгдсєн хувийн сонин юм. Ингэхдээ тухайн vед засгийн эрх барьж байсан МАХН-ын нєлєє бvхий хvмvvсийн гарт шилжиж МАХН-ын бодлого, vйл ажиллагааг арай тvлхий сурталчилдаг хэвлэлийн нэг болж хувирсан юм. Єнгєрсєн жилээс эхлэн “Зууны мэдээ” сонины ерєнхий эрхлэгч Б.Ганболд МАХН-ын удирдлагуудтай ам зєрєх болсоноор сониныхоо нийтлэлийн бодлогод єєрчлєлт оруулан зєвхєн бусад нам, хvчний vйл ажиллагааг шvvмжлээд зогсохгvй МАХН-ын удирдлагуудыг, тєр засгийн удирдагчдыг ч адилхан хурцаар шvvмжлэх болжээ. Ингэснээр “Зууны мэдээ” сонин нь жинхэнэ чєлєєт хэвлэлийн дvр тєрхийг олж эхэлсэн юм.
Сvvлийн vед “Тєрийн албанаас тєрсєн тэрбумтангууд”,”Нам, тєрийн албан хаагчдыг зааглая”, “Зээл тусламж, тєслийн мєнгє эзэндээ хvрч байна уу?”,”Яаж чадаж байна аа” гэх зэрэг хурц нийтлэлvvд тус сонинд нийтлэгдэх болсон.
Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Зууны мэдээ” сонины нийтлэлийн бодлого ийнхvv єєрчлєгдсєнєєр тус сониныг эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн хооронд зєрчил vvсчээ. Vvний улмаас сонины нэр,имиж нь зєвхєн редакцийн мэдэлд vлдэж, гол vндсэн хєрєнгє нь байр сав, хэвлэх vйлдвэр нь том хувьцаа эзэмшигчийн мэдэлд очжээ.
Єєрєєр хэлбэл одоо “Зууны мэдээ” сонин нь одоо бусдын байр, хэвлэх vйлдвэрийг тvрээслэн, том хувьцаа эзэмшигч буюу эрх баригчдаас хараат бусаар vйл ажиллагаагаа явуулахаар болжээ. “Зууны мэдээ” сонины ерєнхий эрхлэгч Б.Ганболд хэлэхдээ “Бид шударга vнэний дуу хоолой болсон сэтгvvлч уран бvтээлчдийнхээ амь нас, аюулгvй байдлыг хамгаалах зорилгоор хууль хяналтын байгууллагад хvсэлт тавьсан. Цаашид бид нийтлэлийнхээ бодлогоос ухрахгvй” гэж хэллээ.
“Сэтгvvлч бид нарыг заналхийлж байгаа хvмvvс маш аюултай ч уншигч та бvхний дэмжлэг тvvнээс ч илvv хvчтэй” гэж “Зууны мэдээ” сонины зєвлєлєєс гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Г.Энхбаатар

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167779 
 Энэ сард:12343 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.