Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.10.18

Сэтгvvлчид шvvх хуралд оролцох шинэ журам гарлаа

Олон тvмэнд нээлттэй байхаа хэдийнэ зарласан шvvх засаглал ойрын єдрvvдэд хэв­лэл мэдээллийнхнийг татах мэдээлэл ихтэй байлаа. Учир нь єнгєрсєн баасан гаригт хоёр сар­даа нэг удаа цугларч тул­гамд­сан асуудлыг хэлэлцдэг журамтай Шvvхийн ерєнхий зєвлєл хуралдсан бол, уржиг­дар нийт шvvгчдийн хуралдаан болж,

хvмvvсийн анхаарлыг татсан онцгой ялтай эрvvгийн дєрвєн хэргийг шvvн тунгааж хэлэлцсэн юм. Шvvхийн ерєнхий зєвлєл ху­ралдаж, нэлээд асуудлыг шийд­вэрлэсний нэг нь нийс­лэлийн хэмжээнд 29 шvvгчийг “буурь сэл­гvvлсэн” явдал байлаа. Анхан шатны шvvхэд ажиллаж байсан шvvгч нар дvvрэг хоо­рондоо “шилжин солигдох” нь vнэн­дээ тийм ч анхаарал тат­маар зvйл биш аж. Энэ нь мэр­гэжил нэгт сэтгvvлчдийн маань сониучирхаж, тэр хэмжээгээрээ ямар нэг “но” эрэлхийлэх таамаг биш бєгєєд ердєє нэг шvvгчийг нэг дор удаан ажиллуулж олонд дасгахаас, нєгєєтэйгvvр авлига энэ тэр хийгээд хэл аманд єртєхєєс урьдчилан сэргийлж буй арга гэнэ. Зарим шvvгч єєрсдєє ч гэсэн дvvрэг сэлгэх хvсэлтээ гаргадаг гэсэн. Мєн зарим шvvгчийг аймаг бо­лон Сум дундын шvvхэд шvvгч, ерєнхий шvvгчээр томи­луулах саналыг Монгол Улсын Ерєнхийлєгчид єргєн мэдvv­лэхээр болсон байна. Энэ vеэр хоёр шvvгчийн буюу тухайлбал, Євєрхангай айм­гийн сум дундын I шvvхийн шvvгч Ё.Ичинхорлоо, Тєв айм­гийн сум дундын I шvvхийн шvvгч Д.Оюунжаргал нарын асуудлыг хэлэлцэж, тэднийг эрvvгийн хариуцлагад татах зєвшєєрєл олгож, ЭБШХ-д заасны дагуу эрх бv­хий байгууллагаас зохих шийд­вэр гарах хvртэл шvvгчийнх нь бvрэн эрхийг тvдгэлзvvлэх тухай саналыг Ерєнхийлєгчид єргєн мэдvv­лэхээр болжээ. Асуудалтай байгаа хоёр шvvгч Ерєнхий­лєгчийн зарлиг гартал ажлаа хэвийн vргэлжлvvлэх юм.

Хэрвээ Монгол Улсын Ерєн­хийлєгч нэр бvхий хоёр шvvгчийн бvрэн эрхийг тvдгэл­зvvл­сэн шийдвэр гаргалаа ч хууль хяналтын байгууллагаар гэм буруугvй нь тогтоогдвол тэр єдрєєсєє шvvгчийн эрх нь хvчин тєгєлдєр vйлчилж эхэлдэг байна.

ШЕЗ-ийн ээлжит хуралдаа­ны vеэр “Шvvх хуралдаанд хэв­лэл, мэдээллийн болон бусад байгууллагын тєлєєлєгч, ир­гэнийг оролцуулах тухай” жур­мыг шинээр баталсан нь мэр­гэжил нэгтнvvдэд маань ашиг­тай чухал алхам болсон нь сай­шаалтай. Яагаад гэхээр урьд нь бид шvvх хуралдаанд сууж сурвалжлага хийх гэхээр єєрийн ажилладаг байгуул­лагаас хvсэлт гаргасан албан тоот бичvvлж, тухайн шvvхийн Ерєнхий шvvгчид тvvнийгээ vзvvлж баталгаажуулсны vнд­сэн дээр зєвшєєрєл авдаг, vvнд нь тодорхой хугацаа ордог бай­сан бол одоо шvvх хуралдаа­ны эхлэл, тєгсгєлийн талаар гэрэл зураг авах, дуу болон дvрс бич­лэг хийхийн тулд тухайн хэр­гийг хянан шийдвэрлэж буй шvvх бvрэлдэхvvнээс амаар зєвшєє­рєл авах боллоо. Зєвшєєрсєн то­хиолдолд хуралдааны тан­химд техник хэрэгслээ ашиглана.

Харин цаасан дээр гараа­раа бичиж тэмдэглэх сонины­хонд энэ хамаарахгvй. Єєрєєр хэлбэл, сонины сурвалжлагчид шvvх бvрэлдэхvvнээс зєвшєєрєл авах шаардлагагvй аж. Гэхдээ мэдээж хэрэг, хурал эхлэх ца­гаас хоцрохгvй байх хэрэгтэй. Бас шvvх хуралдааныг хаалт­тай явуулж байгаагаас бусад тохиолдолд энэ журам бидэнд vйлчилнэ гэсэн vг.

Шvvх засаглал хаалттай байсан хєшгєє олны ємнє алгуурхан нээж байсан бол хэвлэл мэдээллийнхэнд ийм боломж олгосноороо одоо хаалгаа дэлгэлээ.

Єєрчлєн баталсан шинэ журамд хэвлэл мэдээллийнхэнд хориглосон зvйл ч бий. Тухайл­бал, шvvх хуралдааны танхимд шашны зан vйл хийх, шvvх ажиллагаанд нєлєєлєх зорил­гоор гэрэл зураг, сонин хэвлэл, ухуулах хуудас тараах, танхимд тvvнийгээ байрлуулах, дуу, дvрс бичлэг сонсгох, vзvvлэх зэрэг хориотой. Мєн халамцуу­хан хэнийг ч оруулахгvй гэдгийг санахад илvvдэх юун.

ШЕЗ-ийн ээлжит хурлын тухайд ийм.

Харин уржигдар болсон Дээд шvvхийн нийт шvvгчдийн хуралдаанаар цаазаар авах ялтай дєрвєн хэргийг хэлэлцэж, ялыг хэвээр vлдээх шийдвэр гар­гасан билээ. Тухайлбал, “Хурд мандал” ХХК-д мужаа­наар ажил­лаж байхдаа согтуу­гаар тухайн vед тємєр худалдан авч байсан Хятадын иргэн эмэгтэй Ли Улиасыг хоёр удаа хутгалан амь насыг нь бvрэлгэж, тvvнтэй хамт байсан эмэгтэй Жи Ренийг хутгалж алахыг завдсан хэрэг­тээ 26 настай Б.Гансvх гэгч ийм ял авсан бол, урьд нь хулгай, дээрмийн хэргээр гурван удаа ял шийтгvvлсэн 29 настай Г.Ганхуяг ээлжит хулгайн хэргээ vйлдэж байхад нь сэрсэн гэрийн эзэгтэй Д.Хандмааг vйлдлээ нуух зорилгоор хэрцгийгээр амь насыг нь бvрэлгэснийхээ тєлєє, мєн л 20 жилийн ємнє ял эд­лээд шоронгоос гарсан 41 настай Б.Бямбажав хэмээх ахимаг эр єєрийн эхнэрээ согтуугаар зодож амийг нь хє­нєєгєєд хоёр хvvхдээ єнчрvvл­сэн тєдийгvй ємнє нь байнга зодож дарамтладаг байсныхаа хариуд, Тєв аймагт тєрсєн, ямар ч боловсролгvй 24 настай Б.Баттогтох гэдэг залуу єєрийн болон хадмынхаа гэрийг согтуу­гаар галдан шатааж танхай­раад шалгагдаж байхдаа оргож, нийслэлд ирж траншейнд амь­дарч байх vедээ хамт толгой хоргодож байсан хоёр залуугаа зодож, хоолойг нь боож хєнєєс­нийхєє тєлєє шат шатны шvv­хээс цаазаар авах онцгой ялаар шийтгvvлсэн нь тэр. Гэм буруугаа гэнэт “ухаар­сан” тэд амь хэлтрvvлэхийг горь­дон хvлээсэн ч нийт шvvгч­дийн хуралдаан тэдэнд боломж олго­сонгvй. Одоо Ерєнхий­лєгчєєс амиа гуйх л vлдлээ.
Н.Саранчимэг
Эх сурвалж: Өдрийн сонин

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:163691 
 Энэ сард:12805 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.