Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |   | |
|
|
|

Мэдээ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2006.10.26
“Олон нийтийн радио, телевиз мониторингийн тайланг”-ийн нээлттэй хэлэлцvvлэг болов
“Глоб Интернэшнл” ТББ 10-р сарын 20-нд “Олон нийтийн радио, телевиз мониторингийн тайланг”-ийн нээлттэй хэлэлцvvлгийг Хэвлэлийн Хvрээлэнд зохион байгууллаа. Хэлэлцvvлэгт телевизийн сэтгvvлч, МОVНРТ-ийн хамт олон болон Vндэсний Зєвлєлийн /VЗ/ гишvvд, ННФорум, МСНЭ-ийн тєлєєлєгчид 20 орчим хvн оролцож, тайлангийн талаар єєрсдийн байр сууриа илэрхийлэв.
“Глоб Интернэшнл” ТББ ОНРТ-ийн хуулийн тєслийг боловсруулахад анхнаасаа идэвхтэй оролцсоны хувьд хуулийн хэрэгжилтийг анхааралтай ажиглаж байгаа юм. Хууль хэрэгжих явцад алдаа гарсан гэж vзэн, мєн vvнийг засч залруулах талаар холбогдох байгууллагад хандан гаргасан дvгнэлт зєвлємжvvдийг бодитой болгох vvднээс хэлэлцvvлгийг зохион байгууллаа.
Тайлангийн шилжилтийн vеийн тулгамдсан асуудлууд гэсэн хэсэгт ОНРТ-ийн VЗ-ийн хараат бус байдал, VЗ ба Тvр Хорооны тэмцэл, Ерєнхий захирал, Эдийн засгийн хараат бус байдал, Олон нийтийн єргєн нэвтрvvлэг ба бие даасан студи, Хяналтын Зєвлєл, Єргєдлийг шалгах хорооны талаар, мєн дvгнэлт болон зєвлємж хэсэгт УИХ, Засгийн газар, Монгол Улсын Дээд шvvх, VЗ, Тvр хороо, донор болон олон улсын бусад байгууллагад хандан зєвлємж гаргасан байна.
Тайланд сонирхлын зєрчил гэж юу вэ? мєн vvнээс гарах арга зам, хамт олны тєлєєлєгч гэж хэн бэ? VЗ ОНРТ-ийн 700 ажиллагсдын эсвэл олон нийтийг буюу 2,5 сая хvний эрх ашгийн алиныг тєлєєлєх вэ? эдгээрийг олон улсын хэмжээнд хэрхэн томъёолсон байдаг талаар тусгаж єгсєн бол илvv vр дvнтэй болох байлаа хэмээн VЗ-ийн гишvvн О.Эрдэнэ-Єлзий ярив.
VЗ-ийн гишvvн Г.Цэрэнпvрэв “Мониторингийн тайлан боловсруулж, хэлэлцvvлж байгаад их талархаж байна. Тайлангийн хандивлагч байгууллагаас техник, технологийг шинэчлэх зэрэг бусад асуудлаар тусламж хvссэн хэсгийг дэмжиж байна. Харин тайланд бичсэнчлэн Хяналтын Зєвлєлийг VЗ-єєс бус гаднаас бvрдvvлбэл аливаа асуудлаар шийдэлд хvрэхэд улам тєвєгтэй байх болов уу”. Хамт олны тєлєєлєгч Бадамсамбуу: “Vндэсний Зєвлєл, хамт олны хооронд vл ойлголцол байгаа нь тэдний харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгvйтэй холбоотой. ОНРТ эдийн засгийн, бvтцийн, бодлогын хувьд хараат байна.”
“ОНРТ-ийн тухай хуулийн 21.5 зvйлд заасны дагуу Vндэсний Зєвлєлийн гишvvдийг Ерєнхийлєгч, УИХ, Засгийн газар VЗ-ийн гишvvдийг нэр дэвшvvлдэг. Энэ заалт тэднийг хараат болгосон. Хуулинд єєрчлєлт оруулах шаардлагатай” гэж ОНРТ-ийн Ерєнхий захирал асан С.Мягмар ярив.
“МVОНРТ шилжилтийн vеийн ярвигтай чухал vед ажиллаж байгаа VЗ-ийн ил тод байдлыг дэмжсэн алхамуудыг бид vгvйсгээгvй. Гэхдээ VЗ-ийн гаргаж байгаа аливаа шийдвэр хамт олонд хvрэхгvй байгаа нь телевиз, радиогийн ажилчидтай уулзах явцад ажиглагдсан. Хамт олны дэмжлэггvйгээр цаашид ажлаа vргэлжлvvлэхэд тєвєгтэй” хэмээн “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал хэлэлцvvлгийн vеэр мэдэгдэв.
Глоб Интернэшнл” ТББ Нээлттэй Нийгэм Форум, ННХ-ийн хэвлэл мэдээллийн бvсийн дэмжлэгээр хэрэгжvvлж буй vзэл бодлоо илэрхийлэх эрхийн зєрчилд хийж буй мониторингийн тєслийн хvрээнд энэхvv мониторингийн тайланг боловсруулав.
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 204471 | Энэ сард: | 18534 | Өнөөдөр: | 39 |
|
|