Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.10.26

“Шувууны томууг сурвалжлах нь” сэтгvvлчдэд зориулсан сургалт болно

“Глоб Интернэшнл” ТББ “Шувууны томууг сурвалжлах нь” сэдэвт сэтгvvлчдэд зориулсан сургалтыг 2006 оны 11-р сарын 8-10-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Шувууны томууг нарийн нягт, мэргэжлийн тvвшинд мэдээлж, сурвалжлах ур чадварыг сэтгvvлчдэд зэмшvvлэхэд сургалтын зорилго оршиж байна.
Шувууны томуу гарах эрсдэлтэй Хєвсгєл, Увс, Дархан, Орхон, Дорнод, Сvхбаатар, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Баян-Єлгий, Говь-Алтай, Булган зэрэг аймгуудаас тус бvр нэг сэтгvvлч буюу нийт 12, Улаанбаатараас 8 сэтгvvлч энэ сургалтанд оролцоно. Эрvvл мэндийн сэдвээр бичдэг, энэ салбараар цаашид дагнан бичих сонирхолтой, мєн орон нутагт шувууны томуу гарсан тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ євчний талаар мэргэжлийн тvвшинд, нягт нямбай мэдээ материал бичиж, идэвхтэй ажиллах хvсэлтэй сэтгvvлчдийг бид энэхvv сургалтанд оролцуулах бодолтой байна.
Монголд дор хаяж шувууны томууны хоёр тохиолдол бvртгэгдээд байна. “Глоб Интернэшнл” ТББ иргэдийн мэдээлэл хvртэх боломжийг сайжруулах, хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлээр ажилладаг АНУ-ын Калифорни муж улсад тєвтэй “Интерньюс”ашгийн бус олон улсын сvлжээний тусламжтайгаар, мєн Монгол дахь ЮНИСЕФ, Эрvvл мэндийн яамтай хамтран энэ сургалтыг зохион байгуулах юм.
Гурван єдєр vргэлжлэх сургалтанд оролцох орон нутгийн сэтгvvлчийн ирж очих унааны зардал, байр, єдєрт нэг удаагийн хоолны зардлыг тєслєєс гаргах юм.
Сургалтанд оролцох хvсэлтэй хvмvvс дараах маягтыг бєглєн Глобын бvсийн мониторчид єгєх буюу манай хаягаар илгээнэ vv. Бидэнд илгээсэн маягтыг харгалзан сургалтанд оролцох сэтгvvлчийг сонгож, холбоо барина.
Манай хаяг: Соёлын Тєв Єргєє, Г байр 3 давхар, Улаанбаатар-210620-А
Холбоо барих утас: 324627, 324764
Мэйл хаяг: garav@globeinter.org.mn
bayan@magicnet.mn
gandamba@yahoo.com
Дэлхийн 70 гаруй оронд vйл ажиллагаа явуулдаг 23 оронд салбартай Интерньюс олон улсын сvлжээний талаарх дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.internews.org/about/default.shtm
Эх сурвалж: “Глоб Интернэшнл”ТББ

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160067 
 Энэ сард:15098 
 Өнөөдөр:12 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.