Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.03.24

Эрvvл нийгэм – Иргэний хєдєлгєєнийхєн жагсаал зохион байгуулна

2005 оны хоёрдугаар сарын 3-ны єдєр Ялалтын талбайд Эрvvл нийгэм – Иргэдийн хєдєлгєєн нь анхны жагсаал цуглаанаа хийснээр энэхvv хєдєлгєєн єнєєг хvртэл идвэхитэй єрнєж байгаа билээ. Анхны жагсаалд нь 2000 гаруй иргэд оролцсон бол дараа дараагийн жагсаал нь хvрээгээ улам тэлэн єргєжсєєр байна.
Энэ хугацаанд тус хєдєлгєєнєєс “Авилгачидтай тэмцье”, “Намбарын Энхбаяр огцор” гэсэн уриатай жагсаал хийгээд байгаа бєгєєд 25-ны єдрийн 12 цагаас Эрх чєлєєний талбайгаас Сvхбаатарын талбай руу эсэргvvцлийн “Хариуцлагатай тєр, хяналттай засаглалын тєлєє” уриатай жагсаал зохион байгуулах гэж байна.

Ингээд тус хєдєлгєєний тэргvvн, хууль зvйн ухааны доктор, улс тєр судлаач Ж.Батзандангийн ярилцлагаас товчлон сонирхуулъя.

-Яагаад энэ хєдєлгєєн vvсэх болсон юм бэ? Ямар шалтгаан нєхцєл байна?
-Монголын нийгэмд авилга, хээл хахууль газар авч алабн тушаалын бизнес хэрээс хэтэрч ард тvмний амьдрал єдрєєс єдєрт доройтож байгаа нь тодорхой болжээ. Жишээлбэл, Манай улсын нийгмийн баялагын 95 орчим хувь нь хvн амын дєнгєж 2 % нь болох олигархи бvлэглэлийн эзэмшилд байдаг гэсэн тооцоо бий. Мєн хувьчлагдсан vйлдвэр аж ахуйн нэгжvvдийн хувьцааны 90 орчим хувийг эрх мэдэл албан тушаал бvхий 1300-хан эрх мэдэлчид эзэмшдэг. Хууль, шvvх, цагдаагийн байгууллагууд зєвхєн тэдний эрх ашигт vйлчилж байна. ард тvмний ємч болох газрын хэвлийн баялагыг эрх мэдэлтнvvд лиценз нэрээр гадаадынханд зарж дууслаа. Монгол улсын хуулийг зєвшилцєл хэмээн уландаа гишгэж хууль бус vйл ажиллагаа явуулах нь энгийн vзэгдэл болжээ. Ийм нєхцєл байдалд иргэдийн зvгээс тєрд тавих хяналт хариуцлагын тогтолцоог бvрдvvлэх зайлшгvй гэж vзэж байна. тєрийн хууль бус vйл ажиллагааг иргэд нийтээрээ эсэргvvцэх эрхтэй бєгєєд эвлэлдэн нэгдэж эрх ашгийнхаа тєлєє тэмцэх зайлшгvй шаардлагатай тулгараад байна. Ер нь эрvvл нийгмийн vндсэн суурь нь хяналттай тєр засаг, иргэдийн байнгын идэвхитэй vйл ажиллагаан дээр тулгуурласан иргэний нийгэм юм шvv дээ. Бидни тэмцэл бол нийгмийн захиалга.
-Танай хєдєлгєєний ард ямар нэгэн улс тєрийн хvчин, улс тєрчид байгаа гэсэн хардлагууд байнга яригддаг. Vvнд тодорхой хариулт єгнє vv?
-Улс тєрийн захиалгаар иргэний хєдєлгєєн vvсдэггvй. Харин иргэний хєдєлгєєнийг улс тєржvvлэх замаар саармагжуулахгэсэн сонирхол дэлхийн аль ч улс оронд байдаг. Манайд ч ялгаагvй. Эрvvл нийгэм иргэний хєдєлгєєний ард Энхсайхан, Гvндалай, Элбэгдорж, Эрдэнэбат нар байна гэсэн зохиомол хардлагууд их байх шиг байна. Иймээс Эрvvл нийгэм хєдєлгєєний тэргvvний хувьд иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, эсэргvvцлээ илэрхийлэх эрхийг хэн нэгэнтэй холбож, басамжлан доромжлох эрх хэнд ч байхгvй гэдгийг хэлмээр байна. Эрvvл нийгэм иргэдийн хєдєлгєєн авилгал, хээл хахууль, тєрийн албан тушаалтнуудын хууль бус vйл ажиллагаатай тэмцэх, тєрд тавих иргэдийн хяналтыг нэмэгдvvлэх зорилгоор vйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
-Монгол улсад vvсээд байгаа та бvгдийн нэрлэсэн улс тєр, нийгмийн гажиг тогтолцоо, системийн хямралыг арилгахын тєлєє юу хийвэл зохих vvнд иргэн бvр яаж оролцох ёстой вэ?
-Энэхvv улс тєр, эдийн засаг, нийгмийн гажиг нь тогтолцооны хямралаас vvдэлтэй гэж бид vздэг. Ялангуяа энэ нь нийгмийн харилцаанд хариуцлага, хяналтын механизм ажиллахгvй болсон, мєн бидний сайн мэдэх дарга ангийн болон улс тєрийн явцуу эрх ашигт vйлчилдэг амин хувиа хичээсэн олигархи бvлэглэлvvдийн vйл ажиллагаатай шууд холбоотой. Иймд энэхvv тогтолцоог эрvvлжvvлэхийн тулд иргэн бvр єєрийн дуу хоолой, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэх эрхийнхээ хvрээнд иргэний тэмцэлд нэгдэх хэрэгтэй гэж уриалмаар байна.

Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу.

http://www.entik.net

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.