Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.10.31

Цагдаагийн Ерєнхий газрын дарга хурандаа М.Ганболд танаа

2006. 10. 30 Улаанбаатар хот

Шаардлага хvргvvлэх тухай

2006 оны 10-р сарын 26-аас 27-нд шилжих шєнє иргэний нийгмийн хєдєлгєєний жагсаал цуглааныг сурвалжилж байсан “Єдрийн сонин”–ы сэтгvvлч Г.Эрдэнэбат, Б.Хажидмаа, гэрэл зурагчин Я.Аранжинбаатар, “Ардын эрх” сонины гэрэл зургийн сурвалжлагч Ш.Гэрэлсайхан зэрэг 5 хvнийг цагдаагийн ажилтнууд баривчилж, сэтгvvлчид тэр дундаа эмэгтэй сэтгvvлчийн эрх чєлєєнд ноцтой халдан, ажлын багаж хэрэгсэл болох гэрэл зургийн аппаратыг нь эвдсэн хэрэг гарлаа.
Сvvлийн vед ажил vvргээ гvйцэтгэж яваа сэтгvvлчдийн мэргэжлийн эрхэнд халдан саатуулсан, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн ємчийг эвдсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсанд “Глоб Интернэшнл” ТББ нэн санаа тvгшиж байна.
Нийгэмд vvссэн олон нийтийн анхаарлын тєвд байгаа нєхцєл байдлын тухай vнэн бодитой мэдээлэл авах гэсэн олон нийтийн эрэлт хэрэгцээ хангах vvргийг сэтгvvлчид хvлээдэг. Сэтгvvлчийн ажил vvргээ гvйцэтгэх нєхцлєєр хангах, иргэдэд vнэн бодитой мэдээлэл хvргэхэд саад хийхгvй байх нь цагдаагийн байгууллагын vvрэг билээ.
“Vнэнийг эрхэмлэж, vнэнийг мэдэх гэсэн олон тvмний эрхийг хvндэтгэх нь сэтгvvлчийн нэн тэргvvний vvрэг” болохыг ардчилсан нийгэм хvлээн зєвшєєрлєг. Энэ vзэл баримтлал, зарчмыг манай улсын Vндсэн Хууль, бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан байдгийг та мэднэ. Тухайлбал, Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дугаар зvйлд “Єєрийн болон бусдын ашиг сонирхолыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн тохиолдолд гэмт хэрэг гэж vзэн эрvvгийн хариуцлага хvлээлгэхээр заасан байдаг. Ажил vvргээ гvйцэтгэж явсан сэтгvvлчийн эрх чєлєєнд халдсан, хууль бусаар тvр саатуулсан, сэтгvvлчийн гэрэл зургийн аппаратыг эвдэлсэн зэрэг нь Эрvvгийн хуулинд заасан гэмт хэргийн бvрэлдэхvvнийг хангасан байхыг vгvйсгэхгvй.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хєхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага юм.
Таныг сэтгvvлчдийн эрхийг зєрчсєн цагдаа нарт арга хэмжээ авч, цаашид сэтгvvлчдийг олон тvмний ємнє хvлээсэн vvргээ биелvvлэхэд нь саад хийхгvй байх талаар шаардлагатай арга хэмжээ авахыг шаардаж байна.


Хvндэтгэн ёсолсон………………………………..Х.Наранжаргал
/“Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн /

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160001 
 Энэ сард:15032 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.