2006.11.15
“Шувууны томууг сурвалжлах нь”сэтгvvлчдэд зориулсан сургалт болж єнгєрлєє
“Глоб Интернэшнл” ТББ 11-р сарын 8-10-ны хооронд “Шувууны томууг сурвалжлах нь” сэтгvvлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Онол, практик хосолсон энэ сургалтанд эрvvл мэндийн чиглэлээр дагнан бичдэг мєн халдварт євчний голомтод ажилаж байсан туршлагатай хот хєдєєгийн 20 сэтгvvлч оролцож, шувууны томууны талаарх мэдлэгээ дээшлvvлэв.
Сургалтын vеэр Байгалийн голомтот халдварт євчнийг эсэргvvцэн судлах тєвийн Ерєнхий захирал Профессор Д.Отгондаваа, мєн Хvнс Хєдєє аж ахуйн яамны Мал эмнэлгийн хvрээлэнгийн ахлах ажилтан профессор Ж.Бэх-Очир нар Шувууны томууны ажиглалт, онц байдлын бэлэн байдал, Адуу бохирдсон уснаас H5N1 вирус халдах эрсдэл бий юу? зэрэг сэдвээр лекц уншиж, сэтгvvлчидтэй санал солилцлоо.
Мєн сургалтын vеэр сонин, телевиз, радиогийн гурван бvлэгт хуваагдсан сэтгvvлчид шувуун аж ахуйн “Бєхєг” компани, тэр хавийн хувийн аж ахуйн байдалтай танилцаж, мэдээ бэлтгэн “Интерньюс” сvлжээний сургагч багш Сонитай ярилцаж, цаашид энэ сэдвээр ямар єнцгєєс бичиж болох талаар санал солилцов.
Хотын тєвєєс 40 гаруй километрийн зайд орших “Бєхєг” компанийн эргэн тойронд буюу шувуун аж ахуй тєвлєрсєн энэ газар шувууны томуунаас урьдчилан сэргийлэх ямар нэг зурагт самбар байхгvй байгаа, мєн шувууны сангасыг зайлуулах тал дээр анхаарах хэрэгтэй байгаа талаар сэтгvvлчид єєрсдийн бэлтгэсэн мэдээндээ дурдлаа.
Євчний талаарх иргэдийн мэдлэгийг дээшлvvлэх аяны хvрээнд “Глоб Интернэшл”ТББ ЮНИСЕФ, Калифорнид тєвтэй “Интерньюс”сvлжээний санхvvжилтээр, мєн Эрvvл мэндийн яамтай хамтран энэ сургалтыг зохион байгуулсан юм.
Єнєєгийн байдлаар Камбож, Индонез, Таиланд болон Вьетнам зэрэг дєрвєн оронд хvнээс шувууны томуу илэрснийг лабораторид хийсэн шинжилгээгээр нотлоод байна. Хvн H5N1 вирусээр халдварласан анхны тохиолдлыг 1997 онд бvртгэсэн бєгєєд 18 хvн уг вирусээр халдварлаж, 6 хvн нас баржээ.
Эх сурвалж:
“Глоб Интернэшнл” ТББ |