Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.11.15

Шувууны томууны талаар хамгийн их тавьдаг асуултууд

Шувууны томуу гэж юу вэ?
Ерєнхийдєє шувуунд, ховорхон тохиолдолд гахайнд халддаг вирусээс vvдэлтэй амьтны халдварт євчнийг Аvian influenza буюу шувууны томуу гэнэ. Шувууны томууны вирус нь амьтны тодорхой тєрєл зvйлд халддаг євєрмєц онцлогтой бєгєєд ховор тохиолдолд хvнд халддаг.
Шувууны аж ахуйд шувууны томууны вирусын халдвараас vvдэн бага болон онцгой их вирулент чанартай хоёр тєрлийн євчин vvсдэг байна. Єд нь цувах, єндгєнд дусал vvссэн байх зэрэг хєнгєн чанарын шинж тэмдэг vvссэн бол “бага эмгэг vvсгэгч” гэж нэрлэдэг. Єндєр эмгэг vvсгэгч хэлбэр нь ноцтой илэрдэг юм. Энэ нь аж ахуйн шувуунд маш хурдацтай тархаж, шувууны дотор эрхтэнvvдэд халдаж, 48 цагийн дотор аж ахуйн шувуу бvрэн устах аюултай юм.

Ямар вирусээс єндєр эмгэг vvсгэгч євчин vvсдэг вэ?

Шувууны томууны А вирус 1 нь 16 Н дэд бvлгvvд, мєн 9 N дэд бvлгvvд2-оос бvрддэг юм. Зєвхєн Н5 болон Н7 бvлгvvдийн вирусээс єндєр эмгэг vvсгэгч євчин vvсдэг байна. Гэсэн хэдий ч Н5 болон Н7 дэд бvлгvvдийн бvх вирус нь єндєр эмгэг vvсгэгч биш бєгєєд аж ахуйн шувуунд ноцтой євчин vvсгэдэггvй.
Єнєєгийн ойлголтоор шувууны аж ахуйд бага эмгэг vvсгэгч хэлбэрийн Н5 болон Н7 вирус нэвтрээд байна. Аж ахуйн шувуу вирусээр халдварласан тохиолдолд энэ нь хэдхэн сарын дотор хэлбэрээ єєрчлєх буюу мутацчлагдаж єндєр эмгэг vvсгэгч хэлбэртэй болдог байна. Аж ахуйн шувуунаас Н5 эсвэл Н7 вирус илэрсэн тохиолдолд ялихгvй шинж тэмдэг ч гэсэн ямагт тvгшvvр тєрvvлж байдаг нь ийм учиртай юм.

Шувууны томууны єндєр эмгэг vvсгэгч вирусыг
нvvдлийн шувууд тараадаг уу?

Нvvдлийн шувууд єндєр эмгэг vvсгэгч шувууны томуу тараадаг эсэх нь одоогоор бvрэн тайлагдаагvй билээ. Байгаль дахь /Зэрлэг/ усны шувууг шувууны томууны бvх А вирусийн байгалийн нєєц /резервуар/ гэж vздэг. Энэ шувуу илт мэдрэгдэх хор хохирол учруулалгvйгээр шувууны томууны вирусийг хэдэн зууны турш тээж байж болох юм. Тэд Н5 болон Н7 дэд бvлгийн вирус тээдэг нь тодорхой ч, энэ нь ихэвчлэн бага эмгэг vvсгэгч хэлбэртэй байдаг. Зарим тохиолдлоос vзэхэд аажимдаа єндєр эмгэг vvсгэгч хэлбэртэй болдог бага эмгэг vvсгэгч Н5 болон Н7 вирусыг нvvдлийн шувуу гэрийн аж ахуйн шувуунд халдаадаг байна.
Урьд ємнє нь єндєр эмгэг vvсгэгч вирус нvvдлийн шувуудаас ангид байсан, маш ховор тохиолдолд цєєн тооны шувуу голдуу vхсэн байх нь олддог байсан. Энэ нь зэрлэг усны шувуу энэ вирусыг тараагч биш гэж удаан хугацаанд vзэхэд хvргэж байсан.
Сvvлийн vеийн vйл явдлууд зарим нvvдлийн шувуу єндєр эмгэг vvсгэгч хэлбэрийн Н5N1 вирусыг шууд тарааж байж болзошгvйг харуулж байна. Євчний тохиолдол бvртгэгдээгvй бусад газар ч гэсэн тархахыг vгvйсгэхгvй.

Шувууны аж ахуйд одоо илрээд байгаа євчний онцлог юу вэ?

Зvvн ємнєд Азид 2003 оны дунд vеэс эхлэсэн одоо дэгдээд байгаа єндєр эмгэг vvсгэгч шувууны томуу нь урьд ємнє тохиолдож байгаагvй хамгийн єргєн хvрээтэй, хамгийн ноцтой тархалт юм. Ємнє нь хэзээ ч энэ євчин олон оронд нэгэн зэрэг тархаж, мєн ийм их хэмжээний шувуу устаж байгаагvй юм.
Євчин vvсгэгч Н5N1 вирус нь онцгой амь бєхтэй болох нь тогтоогдоод байна. Хэдийгээр 150 сая толгой шувуу vхэж устсан хэдий ч Индонез, Вьетнамын олон газар оронд, Камбож, Хятад, Таиландын зарим хэсэгт, БНАЛаос улсад ч гэсэн магадгvй энэ вирус одоо нутагшсан гэж vзэж байна. Аж ахуйн шувуунаас євчин илрэх эсэхэд хэдэн жилийн турш хяналт тавих хэрэгтэй болж байна.

Н5N1 вирус нь хvний эрvvл мэндэд аюултай байж болохыг дор тайлбарлав.

Ямар орны шувуун аж ахуйд шувууны томуу дэгдсэн бэ?

2003 оны 12-р сарын дунд vеээс 2004 оны 2-р сарын эхэн хvртэл Азийн найман орон тухайлбал: БНСУ, Вьетнам, Япон, Таиланд, Камбож, Лаос, Индонез болон Хятад улсын аж ахуйд Н5N1 вирусээс vvдэлтэй шувууны томуу дэгдсэн байна. Дээрх орнуудын ихэнхэд ємнє нь эмгэг vvсгэх єндєр эрсдэлтэй шувууны томуу гарч байгаагvй юм.

Малайзийн шувууны аж ахуйд 2004 оны 8-р сарын эхээр Н5N1 шувууны томууны анхны тохиолдол бvртгэгдсэнээр томуу дэгдсэн Азийн ес дэх орон болсон юм. Оросын аж ахуйд Н5N1 шувууны томуу 2005 оны 7-р сарын сvvлээр анх гарсны дараа 8-р сарын эхээр хєрш зэргэлдээ Казахстанд євчний тохиолдол бvртгэгджээ. Энэ хоёр оронд vхсэн зэрлэг шувуунаас эмгэг vvсгэх єндєр эрсдэлтэй Н5N1 вирус илэрсэн байна. Бараг vvнтэй эн зэрэгцээд Монголд нvvдлийн шувуунаас Н5N1 вирус илэрсэн билээ. 2005 оны 10-р сард Турк, Румыний аж ахуйн шувуунаас Н5N1 вирус илэрсэн юм. Єєр газар зэрлэг болон аж ахуйн шувуу вирусээр халдварласан эсэхийг судалж байна.

Япон, Солонгос, Малайз зэрэг улс шувууны аж ахуйд гарсан євчнийг хяналтандаа авсан хэмээн мэдэгдсэн бєгєєд одоо євчнєєс ангижирсан гэж тооцож байгаа юм. Євчний тохиолдол гарсан бусад газар томуу их бага хэмжээгээр гарсаар байгаа билээ.

Хvний эрvvл мэндэд ямар хор уршигтай вэ?

Н5N1 вирус тэжээвэр шувууд дунд удаан хугацаанд дэлгэрэх нь хvний эрvvл мэндэд хоёр vндсэн эрсдэл учруулдаг.
Нэгдvгээрт вирус тэжээвэр шувуунаас хvнд дамжин шууд халдаж хvнд євчин vvсгэдэг. Хvнд халдсан шувууны цєєн тооны вирус дундаас Н5N1 хамгийн олонтаа хvнд євчин vvсгэж хvнийг vхэлд хvрэгсэн. Ихэнх хvмvvст амьсгалын замын хєнгєн євчний шинж тэмдэг vvсгэдэг улирлын чанартай ердийн томуугаас ялгаатай нь Н5N1-ээс vvссэн євчнийг маш хурдан бие доройтож vхэлд хvргэх євчний явц дагалддаг. Уушигны vрэвсэл, эрхтэнvvдийн хэм алдагдах нь нэн тvрvvн нийтлэг ажиглагддаг. Одоогийн тархалтаар вирусээр євчилсєн хvмvvсийн тал илvv нь vхжээ. Ихэнх тохиолдолд эрvvл хvvхэд, залуу насны хvмvvс єртсєн байна.
Сэтгэл илvv их тvгшээсэн хоёр дахь эрсдэл нь вирус юм. Хангалттай бололцоотой нєхцєлд вирус хvнд асар их халдвартай хэлбэрт шилжин єєрчлєгдєж хvнээс хvнд хялбархан халдана. Вирус ийнхvv єєрчлєгдєх нь дэлхийн хэмжээнд тvгэж эхлэхийн дохио байж болох юм.

Хаана хvнээс шувууны томуу илэрсэн бэ?

Єнєєгийн байдлаар Камбож, Индонез, Таиланд, болон Вьетнам зэрэг дєрвєн оронд хvнээс шувууны томуу илэрснийг лабораторид хийсэн шинжилгээгээр нотлоод байна.
Єнгєрсєн хугацаанд Гонконгт хоёр удаа шувууны томуу илэрсэн байна. Хvн Н5N1 вирусээр халдварласан анхны тохиолдлыг 1997 онд бvртгэсэн бєгєєд 18 хvн уг вирусээр халдварлаж, 6 хvн нас баржээ. Гонконггт 2003 оны эхээр Хятадын ємнєд нутгаар аялж байсан гэр бvлийн хоёр хvн вирусээр халдварлаж, нэг нь нас барсан юм.

Хvмvvс хэрхэн вирусээр халдварладаг вэ?

Халдвартай шувуунд эсвэл шувууны ялгадсаас бохирдсон эд зvйл болон гадаргуунд шууд хvрч хавьтах нь єнєєгийн байдлаар вирус хvнд халддаг гол зам гэж vзэж байна. Єнєє хvртэл гадаа хvvхдийн тоглодог газар эсвэл гэр оронд чєлєєтэй орж гарч байдаг цєєн тооны шувуун сvрэгтэй олон єрхийн оршин байгаа хєдєє эсвэл алсагдмал газар шувууны томуугаар хvн євдсєн ихэнх тохиолдол гарсан байна. Хэрэв халдвартай шувууны ялгадсанд их хэмжээний вирус байвал ялгадас эсвэл vvнээс бохирдсон байгаль орчноос вирусээр халдварлах эрсдэл их юм. Азийн орны ихэнх єрхийн хоол хvнс болон орлогын эх vvсвэр нь шувуунаас хамааралтай байдаг. Тиймээс олон єрх євчний шинж тэмдэг илэрсэн шувууг худалдах, заазлах эсвэл хоол хvнсэндээ хэрэглэдэг байна. Vvнийг єєрчлєхєд их тєвєгтэй байгаа юм. Шувууг єд сєднєєс нь салгах, нядлах, хvнсэнд ашиглахаар бэлтгэж янзлах явцад голдуу вирусээр халдварладаг байна.

Шувуу болон шувуун бvтээгдэхvvн идэхэд аюулгvй юу?

Тиймээ, гэхдээ шувууны томуу илэрсэн оронд урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авч хэрэгжvvлэх хэрэгтэй. Євчин гараагvй улс оронд Н5N1 вирус халдварлана гэж айлтгvй шувуу болон шувуун бvтээгдэхvvнийг ердийнхєєрєє бэлтгэж, хэрэглэж болно / зєв боловсруулж, ариун цэврийг сахих/
Шувууны томуу гарсан газар мєн л энэ бvтээгдэхvvнийг зєв боловсруулж, хоол хvнсэнд шувуу болон шувуун бvтээгдэхvvнийг горимын дагуу бэлтгэн аюулгvй ашиглаж болно. Н5N1 вирус нь халуунд их эмзэг байдаг. Ердийн температурт хоол хvнсийг болгоход /хvнсийг бvхэлд нь 70С/ вирус устдаг байна. Шувууны махыг /ягаан хэсэг vлдээлгvй/сайтар чанаж болгоно. Єндгийг ч мєн ялгаагvй “шарыг” нь гоожихооргvй болтол болгоно.
Хэрэглэгчид вирус шууд бусаар дамжиж болохыг мєн мэдэж байх хэрэгтэй. Тvvхий шувууны мах болон шувуун бvтээгдэхvvний шvvсийг хэрхэвч шууд ашиглаж болохгvй. Шувууны тvvхий мах болон бvтээгдэхvvнийг янзалж байгаа тохиолдолд, хоол бэлтгэсэн хvмvvс гараа сайтар угаах ёстой бєгєєд шувууны мах тавьж, янзалсан гадаргууг саван халуун усаар угааж, ариутгана.

Шувуунаас томуу илэрсэн газар тvvхий єндгийг хоол хvнсэнд хэрэглэж болохгvй, мєн жигнэж, чанаж дулаанаар болгож идэж болохгvй.

Шувууны томуу болгосон хvнснээс дамжихгvй. Н5N1 вирус бvхий шувууны мах болон бvтээгдэхvvнийг зєв болгож хэрэглэснээс хэн нэг нь вирусээр халдварласан тохиолдол одоогоор гараагvй байна.

Вирус шувуунаас хvнд хялбархан халддаг уу?

Vгvй. Шувууны томуу дэгдэснээс хойш 100 гаруй хvн томуугаар євдсєн тохиолдол гарсан ч, томуугаар євдсєн шувууны тоо толгойг бодвол энэ нь бага тоо юм. Вирусээр халдварлах эрсдэлд ижилхэн єртсєн хирнээ зарим хvн євдєєд зарим нь євдєхгvй байгаа шалтгааныг хараахан бvрэн тайлаагvй байна.

Тахлын аюулын тухайд?

Гурван нєхцєл бvрдсэн тохиолдолд тахал тархаж эхэлнэ: томууны вирусийн шинэ дэд бvлэг гарч ирсэн, энэ вирусээр халдварласан хvн хvндээр євчлєх, вирус олон хvнд хялбархан, тогтвортой тархаж байгаа тохиолдолд. Н5N1 вирус нь эхний хоёр нєхцлийг бvрэн хангаж байгаа юм. Тухайлбал: хvмvvсийн хувьд энэ нь шинэ вирус / Н5N1 ємнє нь хэзээ ч хvмvvсийн дунд єргєн тархаж байгаагvй/ бєгєєд вирусээр халдварласан 100 гаруй хvний тал нь амиа алдаад байна. Н5N1 вирустэй тєстэй тахлын вирус гарсан тохиолдолд vvнийг эсэргvvцэх дархлаа хэнд ч байхгvй.
Тахал гарах гурван нєхцєл дотроос, хvнээс хvнд халдахаас бусад нь хангагдаад байна. Шувууны томуугаар хvн євдсєєр байвал Н5N1 вирус ийм хор нєлєєтэй болох эрсдэл байсаар байна. Шувуудын дунд ийм вирус оршсоор байвал ийм аюул нvvрэлсээр байх бєгєєд энэ байдал хэдэн жил vргэлжилж болох юм.

Н5N1 хэрхэн єєрчлєгдєж тахлын вирус болох вэ?

Вирусийн хvнд дамжих чадвар нь хоёр vндсэн механизмаар єсєн нэмэгддэг. Эхнийх нь хvн эсвэл гахай вирусээр халдварласан vед хvн болон томууны вирусийн хооронд генетикийн материал солилцдог “дахин тєрєлжvvлэлт”-ийн тохиолдол. Дахин тєрєлжvvлэлтийн vр дvнд бvрэн дамждаг тахлын вирус бий болж, тархалт нь гэнэт дэлбэрэх мэт томуугаар халдварласан олон тохиолдол илэрдэг байна.
Хоёр дахь механизм нь дасан зохицох мутацын илvv аажим явцтай, вирусийн хvний эсийг боох хvчин чадал нь халдварын явцад ихэсдэг байна. Дасан зохицох мутацийн vед эхэндээ томуугаар євдсєн хvн бvлэг бvлгээрээ илрэх бєгєєд зарим тохиолдолд хvнээс хvнд халдсан байна. Энэ vед дэлхийн улс орон урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авч болно.
Хязгаарлагдмал тvвшинд хvнээс хvнд дамжих ач холбогдол нь юу вэ?
Шувууны аж ахуйд гарсан томуутай холбоотойгоор шувууны томууны вирус болон Н5N1 вирус хvнээс хvнд халдсан тохиолдол ховор ч гэсэн илэрсэн, гэхдээ vvнд харанга дэлдэх хэрэггvй. Вирус эхний хавьталттай хvрээнээс давсан эсвэл олон нийтийг євчлvvлсэн тохиолдол огт гараагvй. Євчтэй хvнтэй маш ойр харилцаатай байснаар євчин халдварладаг болохыг эдгээр тохиолдлын баримтууд харуулж байна. Ийм тохиолдлуудыг нарийн судлан шинжлэх шаардлагатай. Хvнээс хvнд халдварлах нь маш хязгаарлагдмал болохыг судалгаа харуулж байна. Ийм тохиолдлууд нь Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын тахлын эрсдлийг тогтоох судалгааг єєрчлєхгvй. Шувууны томуугаар гэр бvлийн ойр дотно гишvvд євчилсєн тохиолдол хэд хэд байна. Гэр бvлийн гишvvд нь ижил амьтад, орчны эх vvсвэрээс эсвэл нэг нэгэндээ халдааснаас хvнээс хvнд дамжсан эсэхийг тогтоох ихэнхдээ боломжгvй байна.

Тахлын одоогийн эрсдэл хэр ноцтой байна вэ?

Томуугийн тахлын эрсдэл ноцтой байна. Н5N1 вирус нь Азийн ихээхэн хэсгийг бvсэлж хvн євчлєх эрсдэл оршсоор байна. Хvн нэмж євдєх тохиолдол бvр нь хvмvvст халдвар дамжих боломжийг нэмэгдvvлж ингэснээрээ тахал болон тархах аюулыг ойртуулж байна. Саяхан вирус тэжээвэр шувууд болон ємнє нь илэрч байгаагvй шинэ газар зэрлэг шувуудын дунд гарсан нь хvн євчлєх боломжийг ихэсгэж байна. Дараагийн тахал хэзээ, аль хэр тархахыг урьдчилан хэлэх аргагvй, гагцхvv тахал гарч болох магадлал єсч байна.

Єєр санаа зовних асуудал бий юу?

Тийм ээ, хэд хэд.
Гэрийн нугаснууд євчний шинж тэмдэг vзvvлэхгvйгээр єндєр євчин vvсгэгч вирусыг их хэмжээгээр гаргаж байна. Одоогоор энэ вирус “чимээгvй” нєєцлєгдєж байгаа ч бусад шувуудад халдах явцыг уртасгаж байна. Энэ нь хяналтдаа байлгах оролдлогыг улам тєвєгтэй болгож хvмvvсийг эрсдэлтэй vйлдэл хийхээс зайлсхийхийг сануулж байна.
1997, 2004 оны эхний vеийн Н5N1 вирустэй харьцуулахад одоогийн вирус нь туршилтаар євчлvvлсэн хулгана, хорёк /сvvн тэжээлтэн загвар/-т илvv vхлийн аюултай, орчиндоо удаан амьдрах чадвартай байна.
Н5N1 нь улам тэлж шувууны томууны вируст тэсвэртэй гэж ємнє нь тооцогдож байсан сvvн тэжээлтэнд халдварлаж тэднийг устгаж байна.
Усны шувуу гэх мэт байгальд хадгалагдаж байгаа вирусын vйлдэл нь єєрчлєгдєж байж болзошгvй. 2005 оны хавар Хятадын тєв хэсэгт байгальд 6000 нvvдлийн шувуу Н5N1 єндєр патонгенийн вирусаар євчилж vхсэн нь жирийн бус, тааварлах аргагvй байсан. Ємнє нь нvvдлийн шувууд єндєр эмгэг vvсгэгч вирусээс vvдэн олноороо vхсэн тохиолдол хоёрхон удаа мэдэгдсэн: 1961 онд Ємнєд Африкт, 2002-2003 оны євєл Хонг-Конгт / Н5N1/.

Тахал яагаад тийм аймшигтай вэ?

Томуугийн тахал нь маш хурдтайгаар бvх оронд тархаж чадах онцгой vйл явдал юм. Олон улсад тархаж эхэлсэн л бол ханиах, найтаахад л маш хурдтай тархдаг вирусаар халдварладаг учир тахлыг зогсоох аргагvй гэж vздэг. Євчилсєн хvмvvст євчний шинж тэмдэг илрэхээс ємнє вирус нуугдаж агаараар дамжин олон улсад тархах эрсдэлтэй байдаг. Тахлын вирусээс vvдсэн євчний хvнд хєнгєн байдал, vхэл авчирсан тоо хэмжээ нь маш их ялгаатай бєгєєд вирус тархахаас ємнє мэдэх боломжгvй. Урьд ємнє гарсан тахлын vед халдвар тархалтын хэмжээ нийт хvн амын 25-35 хувьд хvрч байсан. Шинэ вирус хєнгєн євчин vvсгэдэг гэж сайнаар бодсон ч дэлхийн 2-7.4 сая хvн vхэх юм /1957 оны тахлын vеийн баримтаар тооцоход/. Илvv vхлийн аюултай вирус гарах магадлал єндєр байгаа юм. 1918 оны тахал онцгой байсан бєгєєд 40 сая хvн vхсэн. Энэ тахлын vеэр vхлийн тvвшин АНУ-д 2.5 орчим хувь байсан.
Тахлаар олон хvнд эрvvл мэндийн vйлчилгээ, эмчилгээ шаардлагатай болдог. Олон тооны ажиллагсад ажилдаа очиж чадахгvй байдал нь хууль сахиулах, харилцаа, холбоо гэх мэт чухал vйлчилгээнvvдийг саатуулдаг. Хvн ам H5N1 мэтийн вируст мэдрэмтгий /єртємхий/ болох учир тодорхой хvрээнд євлєлийн тvвшин хурдтай єсєх боломжтой. Энэ нь орон нутийн нийгэм эдийн засаг хэсэг хугацаанд уналтад орж болзошгvй гэсэн vг. Єнєєгийн худалдааны маш их харилцан хамааралтай тогтолцоо нь vvнийг улам ч гvнзгийрvvлнэ. Єнгєрсєн туршлагаас vзэхэд дэлхийн хоёр дахь тархалтын давалгааг жилийн дотор урьдчилан харах хэрэгтэй. Тахлын vеэр бvх улс орон онцгой байдлын нєхцєлд байх учир нэгэнтээ олон улсад тархалт эхэлбэл тухайн засаг захиргаа єєрсдийн хvн амаа хамгаалахад анхаарч байгалийн гамшиг, нэг хэсэг нутгийг хамарсан євчлєл гарах vеийнх шиг улс орон хоорондоо тусламж vзvvлэх нь багасах магадлалтай.

Тахал гарах гэж байгааг сануулах хамгийн чухал дохио юу вэ?

Томуугийн шинж тэмдэг илэрсэн бvлэг євчтєнvvд газар орон, цаг хугацааны хувьд ойр байдлаар илрэх нь хvнээс хvнд халдвар дамжиж байгааг илэрхийлж хамгийн чухал сануулах дохио болно. Энэ шалтгаанаар, H5N1-ээр халдварласан євчтєнvvдийг асарч байсан эмнэлгийн ажилтнууд євчилсєн нь тогтоогдвол хvнээс хvнд халдварлаж буйг илтгэнэ. Ийм тохиолдол гарвал шинжилгээг бататгах, эх vvсвэрийг тогтоох, хvнээс хvнд халдварлаж буй эсэхийг нягтлах vvднээс тухайн газар оронд тохиолдол бvрийг нэн даруй шинжлэн судлах шаардлагатай. ДЭМБ-ын итгэмжлэгдсэн лабораториудад вирусын судалгаа хийлгэх нь хvнд халдварлах чадамжийг нэмэгдvvлэх вирусын генийн болон бусад єєрчлєлтийг тодорхойлох замаар газар дээрх судалгаа шинжилгээг бататгана. Ийм ч учраас ДЭМБ халдвар гарсан орнуудад олон улсын судалгааны байгууллагад вирусээ явуулахыг дахин давтан хvсч байгаа билээ.

Вакцин боловсруулан гаргах, vйлдвэрлэх явц ямар байна вэ?

Тахлын вирусыг эсэргvvцэх vр нєлєє бvхий вакцин одоогоор гараагvй байна. Улирлын чанартай томуунд зориулсан вакциныг жил бvр vйлдвэрлэж байгаа хэдий ч энэ нь томуугийн тахлаас хамгаалахгvй. Хэдийгээр H5N1 вирусын вакциныг хэд хэдэн оронд боловсруулж байгаа ч худалдаанд гаргахад бэлэн болоогvй, тахал гарч эхэлснээс хойш хэдэн сар єнгєртєл вакцин их хэмжээгээр олж авах боломжгvй байх бололтой.
Туршилтын вакцин нь бvрэн хамгаалж чадах эсэх, янз бvрийн хэлбэр нь шаардлагатай антигены тоо хэмжээг хэмнэж чадах эсэхийг тогтоох эмнэлгийн зарим туршилтыг явуулж байна. Вакцин нь тахлын вирустай сайн нийцэх шаардлагатай учир шинэ вирус гарч, тахалыг зарлах хvртэл их хэмжээгээр худалдах бvтээгдэхvvнийг vйлдвэрлэж эхлэхгvй. Одоогоор дэлхий дээрх vйлдвэрлэлийн хэмжээ нь тахалын vеийн хэрэгцээнээс хамаагvй доогуур байна.

Эмчилгээнд ямар эм хэрэглэх боломжтой вэ?

Оселтамивир / худалдаанд Тамифлv нэрээр танил/ занамивир / худалдаанд Реленза нэрээр танил/ гэсэн хоёр эм /нерв барих ангилал/ улирлын томуугаас vvдсэн євчлєлийн vргэлжлэх хугацаа, хvндрэлийг бууруулж чадна. Энэ ангилалын эмийн vр нєлєє нь эрт хэрэглээнээс хамаардаг /шинж тэмдэг мэдэгдсэнээс хойш 48 цагийн дотор/. H5N1 вирусаар євчилсєн хvний хувьд эрт хэрэглэснээо амь гарах боломжийг нэмэгдvvлдэг, гэхдээ эмнэлгийн баримт хязгаарлагдмал байна. H5N1 вирусыг нерв /ноироминидейс/ барих эмэнд мэдрэмтгий гэж vздэг. Вируст тэсвэртэй байдал нь эмнэлгийн туршилтаар тийм их байгаагvй ч тахлын vеэр єргєн хэрэглэх vед тогтоогдох бизээ.
Вирусын эсрэг хуучны ангилалын эмнvvд М2 –ыг томуугийн тахлын эсрэг хэрэглэх боломжтой хэдий ч ийм эмэнд тэсвэртэй чанар хурдан хєгжиж болох бєгєєд энэ нь томуугийн тахлын эсрэг vр нєлєєг ихээхэн хязгаарлах юм. Одоо тархаад байгаа H5N1 нь М2 эмэнд бvрэн тэсвэртэй байна. Гэхдээ шинэ вирус гарч ирвэл М2 vр нєлєєтэй байж болох юм.
Нерв барих эмийн хувьд гол шаардлага нь /шахалт/ vйлдвэрлэлийн хязгаарлагдмал байдал, олон улс орны хувьд vнэ нь хэт єндєр байдагт оршино. Саяхан дєрєв дахин нэмсэн одоогийн vйлдвэрлэлийн хvчин чадлаар бол дэлхийн хvн амын 20 хувийг эмчлэхэд хvрэлцэх озелтамивир-ыг vйлдвэрлэхийн тулд 10 жил хэрэгтэй. Озелтамивир-ыг vйлдвэрлэх явц нь нарийн тvвэгтэй, цаг их шаарддаг, бусад тєхєєрємжєєр хялбар орлуулах боломжгvй.
H5N1-аар євчилсєн тохиолдолд ажиглагддаг vхлийн аюултай ихэнх уушигны vрэвсэл вирусын нєлєєгєєр vvдсэн, антибиотикээр эмчлэх боломжгvй байдаг. Тэртусмаа томуу нь голчлон уушигний бактерийн хоёр дахь євчлєлтэй хосолсон байдаг учир антибиотик нь уушигны vрэвслийн хожуу vеийн илрэлд амь насыг аварч болох юм. ДЭМБ антибиотикийн зохих хангамжийг урьдаас бvрдvvлэх нь урьдчилан харсан хэрэг гэж vзэж байна.

Тахлаас урьдчилан сэргийлж болох уу?

Хэн ч vvнийг лавтай мэдэхгvй. Тахлаас сэргийлэх хамгийн сайн арга бол шувууны биеэс вирусыг зайлуулах /шувууг вирусгvй болгох/, гэхдээ vvнийг ойрын ирээдvйд хийж чадна гэдэг улам ч эргэлзээтэй болж байна.
Vйлдвэрийн хандиваар ДЭМБ 2006 оны эхээр гэхэд 3 сая эмчилгээний курсэд хvрэлцээтэй вирусын эсрэг эмийн нєєцтэй болно. Эдгээр эмийг бvрэн халдвартай вирус гарах эрсдлийг бууруулах эсвэл вакцины хангамж нэмэгдтэл цаг хожиж наад зах нь олон улсад тархах явцыг удаашруулахын тулд тахал эхлэхэд ойртсон vед хэрэглэж болохыг математикийн загварт vндэслэсэн сvvлийн судалгаанууд єгvvлж байна. Урьд ємнє туршиж байгаагvй эл стратеги амжилттай болох эсэх нь урьдчилан мэдэх аргагvй тахлын вирусын эхэн vеийн vйл хєдлєлєєс хамаарна. Тvvнчлэн анх євчин гарсан газрыг сайн ажиглах, уялдаа холбоо, тухайн газар орох, гарах хєдєлгєєнийг хориглож чадах эсэхээс амжилт хамаарна. ДЭМБ-ын вирусын эсрэг вакцины нєєцийг ашиглан эхэн vеэс нь хєндлєнгєєс оролцон магадлалыг нэмэгдvvлэх нь амжилттай авчирна, ялангуяа цаг хугацаа, орон зайн хувьд ойр холбоотой тохиолдлуудыг илрvvлж євчлєл гарсан улс оронд хийх ажиглалтыг сайжруулах хэрэгтэй.

ДЭМБ ямар арга хэмжээг санал болгож байна вэ?

2005 оны 8 дугаар сард ДЭМБ шувууны томуугийн тахалын аюулын эсрэг авах арга хэмжээг санал болгосон баримт бичгийг бvх улс оронд илгээсэн. Санал болгосон арга хэмжээнvvд нь vндэстний бэлэн байдлыг гvнзгийрvvлэх, тахлын вирус гарах боломжуудыг багасгах, эртнээс анхааруулах тогтолцоог сайжруулах, олон улсад тархаж эхлэх явдлыг удаашруулах, вакцин боловсруулах явцыг хурдасгахад чиглэсэн байна.

Дэлхий зохих бэлтгэлтэй байгаа юу?

Vгvй, Бараг хоёр жил vргэлжилж буй урьдчилсан анхааруулгыг эс тооцвол дэлхий тахлын vеэр єєрийгєє хамгаалахад муу бэлтгэгдсэн. ДЭМБ бvх улсыг бэлтгэл ажлын тєлєвлєгєє боловсруулахыг шаардсан хэдий ч 40 улс л биелvvлсэн. Мєн вирусын эсрэг эмийн нєєц бvрдvvлэх зохих эх vvсвэртэй улс орнууд тахал гарч эхэлэх vед хэрэглэхийг ДЭМБ даалгасан. 30 орчим улс эдгээр эмийг их хэмжээгээр худалдан авч байгаа ч vйлдвэрлэгчдэд захиалгыг нэн даруй биелvvлэх хvчин чадал байхгvй байна. Одоогийн хандлагаар бол хєгжиж буй ихэнх улс тахлын vед вирусын эсрэг эм, вакцингvй байх болно.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165535 
 Энэ сард:12447 
 Өнөөдөр:42 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.