Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.03.29

IFEX-ээс мэдээлж байна

Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх явдлыг дэмжин хамгаалдаг, эгнээндээ 64 байгууллагыг нэгтгэсэн /IFEX / vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэгчдийн олон улсын холбооноос англи, франц, испани хэлээр долоо хоног тутам эрхлэн гаргадаг онлайн мэдээллийн хуудасны 2005 оны 3-р сарын 22 - єдрийн зарим мэдээллийг та бvхэнд толилуулж байна. Энэ мэдээллийг бvрэн эхээр нь уншихыг хvсвэл дараахь хаягаар хандаарай. www.iifex.org/communique

1. Тунист vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хаан боогдуулж байна
Тунист vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэхийг боогдуулах болсон тухай IFEX-ын дvн шинжилгээний хэсгээс мэдэгдэж байна.
2005 оны 11-р сард хуралдах Мэдээллийн нийгэмлэгийн Дэлхийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд Тунисийн Засгийн газар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх болон хvний эрхийг хамгаалах олон улсын хэм хэмжээг хvндлэн сахихын тєлєє шийдвэртэй алхам хийх хэрэгтэй байна гэж уг дvн шинжилгээний хэсгийнхэн анхааруулж байна. Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэгчдийн Тусгаар улс, бvс нутаг, олон улсын 13 байгууллага оролцсон дээрх дvн шинжилгээний хэсэг 1-р сард Тунист ажиллаж энэ оронд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэхийг илт боогдуулах болсонд санаа зовниж буй тухайгаа 60 хуудас илтгэл бичсэн байна.
Тунист хvний эрхийг зєрчих явдал газар авсан олон жишээ баримт тухайлбал, хvчний байгууллагын зvгээс хvч хэрэглэн дарамтлах, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлсэн жирийн иргэдийг шоронд хорих, хэвлэлийн эрх чєлєєг хаах, цахим шууданг цагдаагийн хяналтанд байлгах, цахим хуудсанд мэдээ, мэдээлэл байршуулахыг хориглодог зэргийг дvн шинжилгээ хийсэн хэсгийнхэн илрvvлэн гаргаж тавьжээ. Мєн хэвлэл мэдээллийн байгуулагын ємчлєлд олон ургалч vзлийн vvднээс ханддаггvй, ном хэвлэл тvгээн тараахыг хориглодог, хэвлэл мэдээлэл байнгын хяналтан дор байдгийг илрvvлсэн байна.
Олон улсад баримталдаг хvний эрхийн хэм хэмжээг мєрдєх, хvний эрхийг хамгаалах vйл ажиллагааг элдэв сvрдvvлэг заналхийллаас ангижруулах, цахим мэдээллийг хяналтаас гаргах, жирийн иргэдийн эвлэлдэн нэгдэх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг хангах талаар Тунисийн засгийн газарт хандсан зєвлємжийг уг илтгэлд мєн багтаажээ.
Vзэл бодлоо илэрхийлсний тєлєє шоронд хоригдсон бvх хvмvvс vvнд, цахим хуудаснаа эрх баригчдыг шvvмжилсэн нийтлэл гаргасны тєлєє буруутгагдаад байгаа “Зарцисын залуус” бvлгийн долоон сэтгvvлч, Исламын долоо хоног тутмын “Ал Фажр ” сонины ерєнхий эрхлэгч Хамади Жебали нарыг яаралтай суллахыг Тунисийн Засгийн газарт уриалжээ. Алан хядлагыг интернэттээр сурталчилсан гэж Зоухар Яхяоу тэргvvтэй дээрх сэтгvvлчдэд ял тулгаад байсан ч олон улсын хvний эрхийн хамгаалах байгуулллага, орон нутгийн дэмжигчид, тэдний ємгєєлєгчидийн явуулсан идэвхтэй ажиллагааны vр дvнд шvvх тэднийг буруутган яллаж чадаагvй юм.
Гэсэн хэдий ч Тунисын эрх баригчид сэтгvvлчийн эрхийг зєрчиж тодорхой хугацаагаар шоронд хорьж, vйл ажиллагааг нь хааж дарамт сvрдvvлэг vзvvлж байсны баримтыг илрvvлээд байгаа юм байна.
2004 оны 1-р сарын 27-ны єдрєєс эхлэн шоронгийн хvнд нєхцлийг єєрчлvvлэхийн тулд єлсгєлєн зарлаад байгаа Исламын долоо хоног тутмын Ал Фажр сонины ерєнхий эрхлэгч Хамади Жебалийн хувьд байдал арай єєрєєр эргээд байна.
Сэтгvvлчийн гэр бvлийнхэн хоёр долоо хоног уйгагvй хєєцєлдсний эцэст уулзах зєвшєєрєл авсан бєгєєд тэрээр сэтгэл санаа, эрvvл мэндийн хувьд ихэд доройтсон байжээ. Тэрээр 1991 оноос хойш шоронд хоригдож байгаа юм. 1992 онд Тунисын цэргийн шvvх тvvнд нууц байгуулlагын гишvvнээр ажиллаж байсан гэсэн vндэслэлээр ял тулгаж 16 жил хорих ялаар шийтгэсэн байна. Тэр vед Хамади Жебали цэргийн дэглэмийг шvvмжилсэн єгvvлэл нийтлэсний тєлєє нэг жилийн хорих ялаар шийтгvvлээд дєнгєж дуусаж байжээ.
Тунисын ерєнхийлєгч Зине эл Абудиле Вен Али АНУ-аас санхvvгийн дэмжлэг авахын тулд ардчилал хvний эрхийг хамгаалах олон улсын хэм хэмжээг чанд сахиж дэвшилтэт єєрчлєлт гаргаад буй хэмээн єєрийгєє ихээхэн сурталчилдаг хvн. Ийнхvv сурталчилахдаа єєрийн улсын шоронд арав гаруй жил хоригдож буй хоёр сэтгvvлчийг мартсан бололтой хэмээн хил хязгааргvй сэтгvvлчид шvvмжилж байна.
Оны эхээр буюу 2-р сард ерєнхийлєгч Вен Али Вашингтонд айлчилж АНУ-ын ерєнхийлєгч Ж.Буштай уулзсан байна. Ж.Буш, улс тєрийн нээлттэй vйл ажиллагааг хэвлэл мэдээлийн эрх чєлєєгєєр дvгнэдэг тухай тvvнд сануулж Тунис орон хэвлэлийн эрх чєлєєг улам дээдлэх байх гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Гэсэн хэдий Тунисын сэтгvvлчид хэвлэлийн жинхэнэ эрх чєлєєг амсахын тулд хvлээх хэрэгтэй болжээ гэдгийг дvн шинжилгээний хэсгийн гаргасан илтгэл харуулж байгаа юм .
Тунисын эрх баригчид vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлсэн сэтгvvлчдийг хяхан хавчиж байгаагийн бас нэг жишээ бол єєрийн vндэслэсэн хошин шог аястай “ТунеЗине” цахим хуудсанд эрх баригчдын бурангуй ажиллагааг шvvмжилсний тєлєє шийтгvvлсэн сэтгvvлч Зоухари Яхяоу юм.
Тэрээр 2002 оны 6-р сарын 4-нд анх баривчлагдаж 2003 оны 11-р сар хvртэл шоронд хоригдсон байна. Хvний эрхийн тєлєє тууштай тэмцэгч Зоухари Яхяоуг дэмжин олон улсад єрнєсєн хєдєлгєєн Тунисийн цэргийн эрх баригчдыг шахалтанд оруулж арга буюу тvvнийг шоронгоос суллахад хvргэж чадсан байна. Тvvний тєрсєн ах Чокри Яхяоу ч мєн эрх баригчдын нvдэнд орсон шороо болжээ. Тvvний ажиллуулдаг компьютерын дэлгvvрийг 2004 оны 2- сард ямар ч vндэслэл тайлбаргvйгээр хаажээ.
Зоухари Яхяоу шоронгоос суллагдсаны дараа Тунезине цахим хуудсаа ажиллуулж байсан ч тэдний гэр бvл байнгын айдас хvйдэс дотор амьдарч байгаа тухай хил хязгааргvй сурвалжлагчид мэдээлж байсан юм.
Энэ оны 2-р сард Тунист ажилласан IFEX-ийн дvн шинжилгээний хэсгийнхэн Зоухари Яхяоутай уулзсан байна. Тэрээр шоронд хоригдож байх хугацаанд эрх баригчид хэрхэн дарамталж, сvрдvvлж байсан тухай олон жишээ, нотолгоо баримтыг тэдэнд vзvvлжээ.
Харамсалтай нь 2005 оны 3- сарын 13-нд Зоухари Яхяоу 36-хан насандаа зvрхний шигдээс євчний улмаас нас нєгцєєд байна. Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлж чаддаг, хvний эрхийн тєлєє тууштай тэмцэгч, энэ залуугийн гэнэтийн vхэлд харамссан олон хvмvvс тvvний гэр бvлд гvн эмгэнэл илэрхийлсээр байна.

Бvс нутгийн мэдээ Африк

2.Того улсад хувийн секторын нэвтрvvлгийн байгууллагуудын амыг барих вий гэсэн айдас нvvрлэжээ

Того улсад хэвлэлийн эрх чєлєє ноцтой зєрчигдєж, ерєнхийлєгч Гнасингбе Еадемаг нас нєгцсний дараа хувийн секторын 10 гаруй радио, телевизийн станцуудыг дараалан хаасан тухай Баруун Африкийн Мэдээллийн сан, хил хязгааргvй сурвалжлагч байгууллага, сэтгvvлчийг дэмжих хороо анхааруулга мэдээ цацаад байна.
2005 оны 2-р сарын 11-нээс эхлэн Наха FM, Канал FM, Эргэн дурсахуй радио станц, Радиогийн нэгдvгээр суваг, Сарре Жеуне, Жабалын цаг, Лумире, Зион зэрэг найман радио станц, ТВ –7, Зион Тв зэрэг хоёр ТВ-ийн станцыг Тогогийн ард тvмнийг дуулгаваргvй байдалд уриалан дуудсан гэсэн vндэслэлээр хаажээ. Хил хязгааргvй сурвалжлагч байгууллагын мэдээлснээр сэтгvvлчдийн эвлэл засгийн газрын тєлєєлєгчдийн яриа хэлцлийн дvнд дээрх радио, ТВ-ийн станцууд саяхнаас дахин ажиллаж эхэлсэн байна.
Орон нутгийн байгууллагууд ялангуяа Тогогийн мэдээллийн хяналтын хороо дээрх радио ТВ-ийн станцуудыг хаасан нь улс оронд хямрал нvvрлээд байгаа vед ард тvмнийг мэдээллийн хомсдолд оруулах ёсгvй хэмээн шvvмжилж байгаа юм.
Цэргийн эрх баригчид насан єєд болсон ерєнхийлєгчийн хvv Фауре Гнасиннгбег ерєнхийлєгчийн орыг залгамжлуулахаар шийдснийг дээрх радио ТВ-ийн станцууд шvvмжилж байсан юм. Хэдийгээр тус улсын Парламент vндсэн хуульдаа єєрчлєлт оруулж хуульчлан баталж єгсєн ч олон улсын зvгээс дэмжлэг авахгvй байгаа билээ.
Ерєнхийлєгч Гнасиннгбе Еадема Того улсыг 38 жилийн турш єєрийн тємєр нударгандаа барьж байгаад энэ оны 2-р сарын 5-нд насан єєд болсон юм. Тvvний тогтоосон ганцаар дарангуйлах дэглэмийг шvvмжилж Европын Холбоо 1993 оноос тус улсад vзvvлдэг санхvvгийн дэмжлэгээ зогсоогоод байсан билээ. Сvvлийн жилvvдэд тvvний засгийн газар ардчилал хvний эрхийг хамгаалах талаар дэвшилтэт нэлээд хэдэн єєрчлєлтийг хийсний нэг нь хэвлэлийн хуулинд оруулсан єєрчлєлт байв.
Энэхvv єєрчлєлтийн vр дvнд сэтгvvлч хvн засаг захиргааны тvшмэдийг шvvмжлэн буруутгасны тєлєє шоронд хоригдддог байсан хуулийн заалт хvчингvй болжээ. Того улсад хэвлэлийн эрх чєлєєг дээдлэх эхний алхам хийгдэж сэтгvvлч хvн шоронд орох айдсаас ангижирч чадлаа гэж хил хязгааргvй сурвалжигчид мэдээлж байна.
Тус улсын Парламент 2004 оны 8-р сарын 24-нд хэвлэл болон харилцаа холбооны хуулиндаа єєрчлєлт хийж шvvмжлэн буруутгасан, нэр хvндийг гутаасан гэсэн зvйл ангиар шоронд хорих ял оноодог байсныг єєрчилж Дотоод хэргийн сайд єєрийн бvрэн эрхийн дагуу сонинг хаах, битvvмжлэх эрхтэй байсныг хvчингvй болгосон байна.
Єнгєрсєн оны 4-р сард Того улсын эрх баригчид Европын Холбооны тєлєєлєгчидтэй хэлэлцээ хийсэн бєгєєд Европын Холбооноос хєгжиж буй орнуудад vзvvлдэг санхvvгийн тусламжийг авах эрхээ дахин сэргээхийг Того улс ихээхэн сонирхож байгаа юм.
Vvний дараагаас тус улсын эрх баригчид хэвлэл болон харилцаа холбооны хуулинд єєрчлєлт хийх комиссыг томилон ажиллуулсан байна. Комиссын бvрэлдэхvvнд сэтгvvлчдийн эвлэл, засгийн газрын албан тушаалтнууд, єргєн нэвтрvvлэг, харилцаа холбооны салбарын байгууллагын удирдлага орсон байна. Хил хязгааргvй сурвалжлагчдын мэдээлж байгаагаар хуулинд оруулсан нэмэлт єєрчлєлт нь тус комиссын ажлын vр дvн бєгєєд Того улсын сэтгvvлчдийн эвлэл хуулийн єєрчлєлтийг талархан хvлээж авчээ.
Гэсэн ч эрх баригчдын нэр хvндийг гутаасан гэсэн vндэслэлээр сэтгvvлчийг 5 сая франк буюу 9000 орчим ам. доллараар торгоно гэсэн айдас тєрvvлэм заалт хуулинд хэвээр vлджээ.

Европ болон Тєв Ази
3.Оросод хэвлэлийн эрх чєлєє байхгvй гэж сэтгvvлч мэдэгдэж байна

Оросод ардчилалын vйл явц эхлээд арваад жил єнгєрч байгаа ч хэвлэл эрх чєлєєтэй болоогvй гэж сэтгvvлч Григорий Раско ярьж байна. Торонто хотноо Канадын чєлєєт сэтгvvлчдийн эвлэл, Канадын ПЕН холбоо, Эмнисти Интернейшнл байгууллагын санхvvжилтээр зохион байгуулсан хуралд оролцсон Оросын сэтгvvлч, ерєнхийлєгч Владимир Путиний засаг захиргаа коммунист засаглалын vед ноёрхож байсан хэвлэлийн хяналтыг дахин тогтоохын тєлєє ажиллаж байна хэмээн анхааруулсан мэдэгдэл хийжээ.
Єнєєдєр Орос оронд хэвлэл мэдээлэл эрх чєлєєтэй байгаа гэж хэлэх аргагvй юм. Эрх баригчдаас хараат бус оршиж чаддаг цєєхєн хэдэн сонин голдуу Мосвагаас бусад хотод айдас хvйдэс дор ажиллаж байгаа гэж Григорий Раско ярьжээ.
Япон тэнгист Оросын усан цэргийн флот сургууль хийж, цємийн хаягдлаар бохирдуулж байгаа тухай нийтлэл бичсэний улмаас Г.Раско засан хvмvvжvvлэх газар хоёр жил хоригдсон юм. Олон улсын зvгээс vзvvлсэн шахалтын дvнд тэрээр 2003 оны 1-р сард шоронгоос суллагдсан байна.
30000 гаруй дэмжсэн захидал хvлээж авснаа Григорий Раско дурсах дуртай. Алан хядлагын эсрэг хуулийн заалт нь vнэн хэрэгтээ иргэдийн vзэл бодлоо илэрхийлэх боломжийг хааж, жагсаал цуглаан хийх эрхгvй болгож, татварын хуулинд оруулсан єєрчлєлт эрх баригчидын гарт бvх эрх мэдлийг тєвлєрvvлсэн гэж тэрээр vзэж байна.
Словакт болсон Орос АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг ємнєхєн Эрх чєлєє тєв болон сэтгvvлчийг дэмжих хорооны гишvvд ерєнхийлєгч Ж. Бушид хандан хэвлэлийн эрх чєлєєг дээдлэх тал дээр Оросын талд сануулж хэлэхийг уриалсан захидал илгээжээ. Сэтгvvлчийг дэмжих хороо Орос оронд хэвлэлийн эрх чєлєєг илт vгvйсгэж, сэтгvvлчид амь vрэгдсэн хэргийг хэрэгсэхгvй болгож, хэвлэлийн эрх чєлєєг боомилсон хуулийн заалтууд баталж, Чеченьд єрнєж буй дайны явцыг мэдээлсэн сэтгvvлчийг хавчиж, бvс нутгийн ТВ-ийн станцуудад хяналт тавьж байгаа нь хуучин ЗХУ-ын vеийн Кремлийн эрх баригчдын дvр тєрхийг сануулж байгааг сэтгэл зовнин анхааруулж байна. 2-р сарын 24-ний дээд хэмжээний уулзалтаар ерєнхийлєгч В.Путинд дарангуйлагч засаглалын арга барилаас татгалзаж ардчилалыг дээдлэх явдал Орос АНУ-ын харилцаанд чухал vзvvлэлт байх ёстой талаар онцлон дурдахыг Ж.Бушаас Эрх чєлєє тєв хатуу шаардсан байна.
Энэ оны 2-р сард Брюсельд хийсэн айлчлалын vеэр Ж.Буш Орос улс ардчилал, хууль ёсыг дээдлэх тал дээр ахиц гаргахыг сануулж: Хэвлэлийн эрх чєлєє, сєрєг хvчин байж хууль ёс завхрах, эрх мэдэл тєвлєрєх аюулаас сэргийлдэгийг бид цаг ямагт оросуудад сануулж байх ёстой. АНУ, Европын Холбооноос Оростой хийх хэлэлцээрт ардчилсан єєрчлєлтийг асуудлын гол болгон ярилцах ёстой юм гэж мэдэгджээ.
Paskos Ordeal: http://www.rsf.org/article.php3?id_article=4771&var_recherche=pasko

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175396 
 Энэ сард:13883 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.