Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.11.30

Єдєр тутмын сонинууд нэгдэн эсэргvvцлээ илэрхийлэв

Єдєр тутмын зургаан сонин 2006 оны 11-р сарын 30-ны дугаарын 2-р нvvртээ зєвхєн эрх баригчдад хандсан мэдэгдэл нийтэлжээ. Засгийн газраас єргєн барьсан ирэх оны улсын тєсвийн тєсєлд УИХ-ын сонгуулийн тойрог бvрт 250 сая тєгрєгєєр хєгжлийн хєрєнгє оруулалт хийхээр тусгасныг Єдєр тутмын сонинуудын холбоо ийнхvv эсэргvvцсэн байна.

“Єдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Єнєєдєр”, “Vнэн”, “Ардын эрх”, “Монголын мэдээ” зэрэг Єдєр тутмын сонины холбооны гишvvн сонинууд энэ єдрийн дугаарынхаа хоёрдугаар нvvрт зєвхєн “Энэ бол авлигачдын бус ардчилсан парламентын vйл ажиллагааг сурталчлахад зориулсан талбай. 250 сая тєгрєгийн авилгыг эсэргvvцэж байна” гэсэн мэдэгдлийг тавьжээ.

Тойрогт мєнгє хуваарилах тухай УИХ-ын энэхvv шийдвэрийг МУНН эсэргvvцэн 11-р сарын 25-нд мэдэгдэл гаргасан байна. Єнгєрсєн жил гишvvн бvрт 100 сая тєгрєг хуваарилан, улсын тєсвєєс 7.6 тэрбум тєгрєг гаргасан.
Харин эдvгээ 250 сая тєгрєг болон єсч, 19 тэрбум тєгрєгийг бидний халааснаас хулгайлж буй хэрэг хэмээн тус намаас vзэж байна. Мєн Vндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг ноцтой зєрчиж буй хэлбэр бєгєєд ирэх сонгуульд улсын тєсвєєр бэлтгэж буй явдал хэмээн тус намынхан мэдэгдлээ.

Энэ сарын 29-нд Эрvvл нийгэм-иргэний хєдєлгєєнийхєн дээрх vйлдлийг “Албан ёсны хэлбэрт орсон авилга” гэж vзэж буйгаа мэдэгдэв. “Гишvvд нь тєсвєєсєє мєнгє хуваарилж авдаг явдал Монголоос єєр оронд алга” хэмээн тус хєдєлгєєнийхєн мэдэгдсэн байна.

УИХ-ын 2006 оны 11-р сарын 22-ны єдрийн нэгдсэн чуулганаар 2007 оны тєсвийн тухай хуулийн тєслийн хоёр дахь хэлэлцvvлгийг хийсэн юм. Амралтын єдєр нам бvрийн тєлєєлєл оролцсон ажлын хэсэг байгуулж, тєсвийн тєсєлд УИХ-ын сонгуулийн тойрог бvрт 250 сая тєгрєгєєр хєгжлийн хєрєнгє оруулалт хийх санал гаргасан байна.

Энэхvv саналыг Л.Гvндалай, Э.Бат-Vvл гишvvн нар эсэргvvцсэн аж. УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл “Тєсвийн тухай хуулиудыг зєрчсєн, анхнаасаа тєсєвт байгаагvй санал” хэмээн эсэргvvцэж, бvрмєсєн хасья гэсэн боловч олонх гишvvн дэмжээгvй байна.

Харин бусад гишvvд уг саналын талаар дараах хоёр тайлбарыг хийсэн юм. Засгийн газраас оруулж ирсэн аймаг бvрт 500 сая тєгрєг олгох тухай саналд нийслэлийн тойргууд орхигдсон учир тэгшитгэх vvднээс дээрх санал гаргаж, дэмжсэн. Тиймээс аймгуудад хуваарилсан 10 тэрбум тєгрєг дээр нэмж есєн тэрбум тєгрєг олгох шаардлагатай. Мєн тєсвийн тєслийг ЭЗБХ-гоор хэлэлцэхэд гишvvд єєрийн тойрогт хєрєнгє оруулахыг хvсч, дээд тал нь 15 тэрбум тєгрєг хэрэгтэй гэжээ.

Тэр бvгдийг олгох санхvvгийн боломжгvй учраас тодорхой хєрєнгє тєсєвлєєд, зарцуулалт дээр гишvvдийн саналыг тусгая гэж гишvvд шийдсэн аж. Санал хураахад 55 гишvvн оролцож, 87,3 хувийн саналаар дэмжжээ.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.