Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.12.06

Сэтгvvлчдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

Хэвлэл мэдээлэл болон боловсролын асуудлаарх бага хурал

Бvс нутаг: Ази болон Номхон далайн орнууд

Ази тивийн хэвлэл мэдээллийн боловсролын ирээдvйн асуудлаарх бага хуралд оролцох хvсэлтэй, тус бvс нутгийн орнуудын хэвлэл мэдээллийн хєгжлийн асуудлыг сонирхож байгаа сэтгvvлч болон академичид илтгэлээ ирvvлнэ vv. Єргєдєл хvлээж авах эцсийн хугацаа: гуравдугаар сарын 31.
Азийн Хэвлэл мэдээлэл Мэдээлэл харилцаа холбооны Тєвєєс энэ арга хэмжээг зургаадугаар сарын 25-27-нд Сингапурт зохион байгуулна.
Сонирхосон хvмvvс “Мэдээлэл харилцааны онол ба Азийн хєгжил”, “Альтернатив болон хэвлэл мэдээлэл”, “Хэвлэл мэдээлэл ба залуучууд”зэрэг бусад сэдвээр бичсэн нийтлэлээ ирvvлж болно.

Дэлгэрэнгvй мэдээлэл авах буюу илтгэлээ дараах хаягаар илгээнэ vv.
conf2007@amic.org.sg, http://www.amic.org.sg/conf2007/conf2007_cfp.htm.


Эрчим хvчний ирээдvйн эх vvсвэрийг судлах тэтгэлэгт хєтєлбєр

Бvс нутаг: Ази болон Номхон далай

Ази болон Номхон далайн арал, АНУ-ын хэвлэмэл болон єргєн нэвтрvvлгийн туршлагатай сэтгvvлчдийг дэлхийн эрчим хvчний ирээдvйн эх vvсвэрийг судлах нэг сарын тэтгэлэгт хєтєлбєрт оролцохыг урьж байна. Єргєдєл хvлээж авах эцсийн хугацаа 12-р сарын 20.

1967 онд хэрэгжvvлж эхэлсэн, жилд хоёр удаа зохион байгуулдаг Жефферсоны тэтгэлэгт хєтєлбєрийг “Фриман” сан санхvvжvvлж, Ист-Вест тєв зохион байгуулж байна.
Хєтєлбєрт оролцох хvмvvс АНУ, Ємнєд Солонгос болон Хятадын янз бvрийн газар очино.
Єргєдєл илгээх хvмvvс англи хэлтэй, дор хаяж 5 жил ажилласан туршлагатай байна.
Аялал, байр хоолны зардал тэтгэлэгт багтсан болно.

Дэлгэрэнгvй мэдээллийг: seminars@eastwestcenter.orgl, http://www.eastwestcenter.org/jefferson.
Єргєдлийн анкет (PDF format): http://www.eastwestcenter.org/stored/misc/Application.Jeffs.2007.Spring.pdf
East-West Тєв: www.eastwestcenter.org

Лорензо Наталийн шагнал
Хєгжиж байгаа орны ардчилал, хvний эрхийн сэдвээр нийтлэл бичдэг хэвлэмэл болон онлайн мэдээллийн хэрэгслийн сэтгvvлчдийн шилдэг бvтээлийг шалгаруулна. Єргєдєл хvлээж авах эцсийн хугацаа 1-р сарын 31.

Лорензо Наталийн нэрэмжит сэтгvvл зvйн шагналыг жил бvр Европын комиссоос олгодог юм. Энэхvv шагналыг бvс нутаг бvрээс шалгарсан шилдэг гурван бvтээлийн эздэд гардуулна. Эхний байрт шалгарсан бvтээлд 5000 евро буюу /6630 доллар/, хоёрдугаар байрт шалгарсан бvтээлд 2500 евро, гуравдугаар байрт шалгарсан бvтээлийг 1500 еврогоор тус тус шагнах бєгєєд тэргvvн байрт шалгарсан бvтээлд нэмж 5000 евро олгоно.

2005 оны есдvгээр сарын 1-ээс 2006 оны 12-р сарын 31-ний хооронд нийтэлсэн бvтээлийг уралдаанд илгээнэ. Нийтлэлд хєгжиж буй ертєнцєд єєрчлєлт оруулж буй хvний эрх болон ардчиллын тулгуур мєн чанарын талаар нийтлэлдээ єгvvлсэн байх шаардлагатай юм.
Єргєдєл болон дэлгэрнгvй мэдээллийг http://www.nataliprize.com/.

Хєгжиж буй орны эрvvл мэндийн чиглээр бичдэг сэтгvvлчдэд зориулсан тэтгэлэгт хєтєлбєр

Хєгжиж буй ертєнцид эрvvл мэндийн чиглэлээр мэдээ нийтлэл бичих сонирхолтой сэтгvvлчид АНУ-ын Бостон хотын Харвардын их сургуулийн тэтгэлэгт хєтєлбєрт єргєдлєє илгээх боломжтой. Єргєдєл хvлээж авах эцсийн хугацаа 1-р сарын 31.

Тэтгэлэгт хєтєлбєрийг Нимены сан, Харвардын их сургуулийн олон нийтийн эрvvл мэндийн газраас зохион байгуулж байна. Энэхvv хєтєлбєрийг Билл болон Мелинда Гейтсийн сангийн 1,19 сая долларын буцалтгvй тусламжаар санхvvжvvлж байгаа юм.
Энэ хєтєлбєрт жил бvр АНУ, Европ, хєгжиж байгаа орноос тус бvр нэг сэтгvvлчийг сонгон оролцуулдаг байна.
Тэтгэлэгт хєтєлбєрт хамрагдсан сэтгvvлч Харвардын их сургуульд нэг жил суралцаад хєгжиж байгаа оронд дєрвєн сар дадлага хийнэ.

Дэлгэрэнгvй мэдээллийг: nieman applications@harvard.edu, t
http://www.nieman.harvard.edu/about/how/global_health.html

Єргєдлийн маягт: http://www.nieman.harvard.edu/about/how/2007-08_Nieman_Global_Health.pdf

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165535 
 Энэ сард:12447 
 Өнөөдөр:42 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.