Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.03.31

2004 онд дэлхийн хэмжээнд 78 сэтгvvлч амь насаа алдсан байна

Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх явдлыг дэмжин хамгаалдаг, эгнээндээ 64 байгууллагыг нэгтгэсэн IFEX / vзэл бодлоо илэрхийлэгчдийн олон улсын тєвєєс англи, франц, испани хэлээр долоо хоног тутам эрхлэн гаргадаг сонины 2005 оны 3-р сарын 22 - єдрийн No 8 –ын тойм

Мэдээллийн товчоон:
1. 2004 онд дэлхийн хэмжээнд 78 сэтгvvлч амь насаа алдсан байна
2. Бельги: Мэдээллийн эх сурвалжийг нууцлахыг хуулиар баталгуужуулав
3. IFEX-ийн гишvvд шоронд хоригдсон сэтгvvлчийг суллахыг шаардаж байна
4. Хятад улс хvний эрхийг хєсєрдvvлж байгааг хайхрахгvй байна
5. Эмэгтэйчvvдийн олон улсын хэвлэл мэдээллийн сангийн тэтгэлэгт хєтєлбєр
6. Дак Хаммершильдийн нэрэмжит тэтгэлэг

1.2004 онд дэлхийн хэмжээнд 78 сэтгvvлч амь насаа алдсан байна
Єнгєрсєн жил сэтгvvлчийн эрхэнд халдах явдал дэлхийн улс орнуудад олонтоо тохиолдсон бол 2004 он олон сэтгvvлч, тухайлбал 78 хvн амь насаа алдсан жил байсныг Олон улсын хэвлэлийн хvрээлэнгээс эрхлэн гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чєлєєний тойм” сэтгvvлийн энэ долоо хоногийн дугаарт дvгнэн бичжээ. 191 оронд явуулсан судалгааны дvнгээс харахад ихэнх орны эрх баригчид сэтгvvлчийн амь насыг хєнєєсєн хэргийг илрvvлэх, гэм буруутныг олж тогтооход хойрго хандсан байна. Филиппин улс 1986 онд тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш 56 сэтгvvлч амь насаа алдсаны 12 нь зєвхєн 2004 онд амь vрэгджээ. Сэтгvvлчийн амийг хороосон дээрхи хэргvvдэд хэнийг ч яллаагvй байна.
2004 онд Бангладешт таван сэтгvvлч амь алдсан хэдий ч эрх баригчид хууль ёсыг сахиулах гэж хvч тавихгvй л байна. Єнгєрсєн онд гэхэд 27 сэтгvvлч амь насаа алдсан Ази тив сэтгvvлчдийн хувьд хамгийн аюултай бvсд тооцогддог тухай олон улсын хэвлэлийн хvрээлэн анхааруулжээ. Мексикт авилгал, хар тамхи дамлан худалдах явдлыг эрэн сурвалжилсан сэтгvvлч хvн заавал гэмт бvлэглэлийн хараанд єртдєг гэжээ. 2004 онд гэхэд дєрвєн сэтгvvлч амиа алдсан байна.
Гайтид 2000 онд сэтгvvлч Жеан Доминик, 2001 онд Бригнол Линдор нар амиа алдсан боловч уг гэмт хэргийг хэрэгсэхгvй болгожээ. Энэ байдал Зvvн Европын орнуудад ихээхэн газар авсан гэж хэлж болох бєгєєд Оросод алуурчин этгээдийн гарт амь vрэгдсэн сэтгvvлчийн хэрэг илэрдэггvй байна. Беларус Украйны засгийн газар сэтгvvлч хохирсон хэргийг шийдэхдээ мєн л хойрго ханддаг.
Ирак улс хэвлэл мэдээлийн байгууллагын ажилтны хувьд vхлийн тойрог гэж хэлэхэд хилсдэхгvй болжээ. 2004 онд албан vvргээ гvйцэтгэж яваад 23 сэтгvvлч амиа алдсны гурван нь АНУ-ын цэргийнхний гарт амь vрэгдсэн гэж олон улсын хэвлэлийн хvрээлэн мэдээлж байна. АНУ-ын цэргийн хvчнийхэн сэтгvvлчийн аюулгvй байдлыг хангах, амь vрэгдсэн тохиолдолд хэргийг илрvvлэхдээ єнгєцхєн байр сууринаас хандаж, цаашид ч эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх талаар зохистой арга хэмжээ авна гэсэн найдвар бага байна гэж дээрхи байгууллага мэдэгдэж байгаа юм байна. Олон улсын хэвлэлийн хvрээлэн дэлхийн бvх орнуудын засгийн газарт сэтгvvлчийн амь насыг бvрэлгэсэн хэргийн эзнийг шvvхийн ємнє авчрахыг уриалж байна.

2. Европ
Бельги: Мэдээллийн эх сурвалжийг нууцлахыг хуулиар баталгуужуулав

Олон улсын сэтгvvлчийн холбооноос мэдээлж байгаагаар Бельгийн парламент сэтгvvлчийн бvрэн эрхийг хамгаалсан хуулийг баталсан байна. Уг хуулиар эрх баригчид сэтгvvлчийн утсыг чагнах, гэр оронд нь нэгжлэг хийх, мэдээллийн эх сурвалжийг илчлэхийг шаардах эрхгvй болжээ.
2005 оны 3-р сарын 17 –нд Парламентын доод танхим сэтгvvлчийн олж авсан мэдээллийн эх сурвалжийг шvvх хурал шаардах ёсгvй тухай хуульчлан баталсан байна. Харин гуравдахь этгээдэд хор хохирол учруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадах мэдээллийг шvvх єєр бусад аргаар олох боломжгvй vед сэтгvvлчээс уг мэдээллийг шаардаж болох юм байна. Хуулийн заалт зєвхєн мэргэжлийн сэтгvvлч нарт vйлчилнэ. Уг хууль мєн нууц бичиг баримт олж авсан, мэргэжлийн байгууллагын нууцад халдсан vндэслэлээр сэтгvvлчийг буруутгахаас хамгаална гэж хил хязгааргvй сурвалжлагчид мэдээлэв. Европын Холбооны Хэвлэл мэдээллийн нууцлал, хамтын ажиллагааны байгууллагын тєлєєлєгч Миклос Харазти шинэ хуулийг талархан хvлээж авч байгаагаа мэдэгдээд мэдээлэл цуглуулах сэтгvvлчийн ур чадвар эх сурвалжаас хамаарахгvй боллоо. Европын Холбооны хvний эрхийн комисс уг хуулийг баталгаажуулах болно гэв. АНУ сэтгvvлчийн эрхийг хамгаалах дээрхийн адил хуультай болох ёстой гэж олон улсын сэтгvvлчийн эрхийг хамгаалах хороо vзэж байна. Мэдээллийн эх сурвалжаа шvvхэд илчлэхээс татгалзаж 9 сэтгvvлч тvvн дотор “Нью Иорк таймс” сонины сэтгvvлч Жудит Миллер, Тайм сэтгvvлийн Матью Коопер нар шоронд хоригдоод байгаа билээ. АНУ эрэн сурвалжлах сэтгvvл зvйгээрээ алдартай. Ийм ч учраас эрэн сурвалжлах сэтгvvл зvйг бvрэн утгаар нь тєлєвшvvлж чадах мэдээжллийн эх сурвалжаа нуух эрхийг сэтгvvлчдэд олгох хууль батлахыг АНУ-ын сенатад хандан Миклос Харазти уриалжээ.

3.Америк: Куба улс
IFEX-ийн гишvvд шоронд хоригдсон сэтгvvлчийг суллахыг шаардаж байна

Хоёр жилийн ємнєєс Кубын засгийн газар vзэл бодлоо илэрхийлсэн тэрс vзэлтэн, сэтгvvлчдийг шоронд хоригдох ялаар шийтгэх болсон гэж Сэтгvvлчийг дэмжих хороо, хил хязгааргvй сурвалжлагчид, хvний эрхийг хамгаалах холбоо, Америкийн хэвлэлийн холбоо мэдээлж байгаа бєгєєд одоогоор хорь гаруй хvн шоронд хоригдож байгаа юм байна. Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэгчдийн олон улсынг тєв Кубын шоронд хоригдож байгаа бvх сэтгvvлчийг даруй суллахыг шаардаж байна. Сэтгvvлчийг дэмжих хорооны гишvvд болох латин Америкийн орнуудын 100 зохиолчид тvvнчлэн Мексикийн зохиолч Карлос Фуентес Кубын ерєнхийлєгч Ф.Кастрод захидал илгээсэн байна. Уг захидалд сэтгvvлчийг шоронд хорих нь олон улсад даган мєрддєг хуулийн хэм хэмжээ, Хvний эрхийн тунхаглалын 19-р заалтыг зєрчиж байгааг онцлон дурдсан байна. Кубын засгийн газар эдгээр сэтгvvлчийг vзэл бодлоо худалдсан хvмvvс гэж буруутгаж байгаа ч тэд зєвхєн засгийн газрын бодлогыг шvvмжилж єєрсдийн саналыг бичсэн болох нь шvvх хурлын явцад тогтоодсон гэж сэтгvvлчийн эрхийг хамгаалах хороо мэдэгдэж байна. 2003 оны 4-р сард дээрх тэрс vзэлтнvvд, сэтгvvлчдэд 14-27 жилийн ял сонсгосон байна. Шоронгийн нєхцєл маш хvнд, эрvvл мэндийн тусламж авах боломжгvй, бусад хvмvvсээс илvv дорд байлгаж гурван сард нэг удаа эргэлт авах, гэр бvлтэй хvмvvс нь бvр дєрвєн сард нэг удаа уулзах зєвшєєрєл авдаг тухай хил хязгааргvй сурвалжлагчид мэдээлжээ. Тэднийг дэмжиж суллулахыг шаардан гарын vсэг цуглуулж байгаа гадаадын хэвлэлийнхэнтэй сэтгvvлчдийн гэр бvл тєрєл тєрєгсдийг уулзахыг хориглодог байна. Хил хязгааргvй сурвалжлагчид Кубын сэтгvvлчдийг суллуулахаар нийтлэлийн кампанит ажил єрнvvлж радио, сонин хэвлэл, киноны сурталчилгаа, шуудангийн марк, ил захидлыг хvртэл ашиглаж байгаа юм. Дээрх байгууллагаас Европын Холбооны хєгжлийн агентлагийн захирад Луйс Мичел хандан Гавана хотноо 3-р сарын 24-27- нд Кубын єндєр албаныхантай уулзахдаа шоронд хоригдож буй сэтгvvлч нарын талаар ярилцахыг хатуу сануулжээ. Кубын Гадаад хэргийн сайд Фелип Перез Року энэ жил Женевт хуралдах НVБ-ийн хvний эрхийг хамгаалах комиссын хуралдааны vеэр Европын Холбооноос Кубыг буруутгасан шийдвэр гаргуулахгvй байж чадвал тус улс тодорхой хариу барихаар бэлтгэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Хvний эрхийг хамгаалах хороо НVБ-ын зvгээс Куба улсыг шvvмжилсэн шийдвэр гаргаж гэм зэмгvй сэтгvvлч нарыг суллахыг уриалах ёстой гэж vзэж байна.

4. Ази
Хятад улс хvний эрхийг хєсєрдvvлж байгааг хайхрахгvй байна

Хvний эрхийг хамгаалах хорооноос Хятад улсад хvний эрхийг хєсєрдvvлж байгаад санаа тавихгvй байна хэмээн АНУ тэргvvтэй олон улс орнуудыг шvvмжилж байгаа юм. 2005 оны 3-сарын 18-нд Женевт хуралдсан НVБ-ын хvний эрхийн комиссын ээлжит хуралдааны шийдвэрт хvний эрхийг хамгаалах талаар зарим нэгэн нааштай єєрчлєлт хийж эхлээд байгаа гэж vзэн Хятад улсыг буруутгасан заалт оруулаагvй юм байна. Зарим нэгэн нааштай єєрчлєлт гэдэг нь 3-р сарын 17-нд Хятадын засгийн газар Уйгарын тэрс vзэлтэн Ребя Кадеерийг єршєєж АНУ-руу явахыг зєвшєєрсєн явдал юм.Ребя Кадеерийг гадаадынханд нууц мэдээлэл дамжуулсан гэж буруутган 11 жил шоронд хорих ялаар шийтгэсэн юм.
Vнэн хэрэгтээ Шинжаан мужид амьдардаг уйгарын vндэстний цєєнхvvдтэй зvй бусаар харьцаж залхаан цээрлvvлэлт явуулж байна хэмээн Хятадын засгийн газрыг шvvмжилсний тєлєє шоронд хоригдох ялаар шийтгvvлжээ. Уйгарчуудын шашин шvтлэг, ёс заншил, уламжлалыг устгахад чиглэсэн бодлого явуулж байна гэж хvний эрхийг хамгаалах хороо vзэж байгаа юм.
Автономит эрх, бие даасан байдлаар оршин тогтнох талаар vг дуугарсан хvн бvрийг салан тусгаарлах vзэл баримтлал гаргадаг гэсэн vндэслэлээр буруутгадаг байна. Алан хядагчдын олон улсын сvлжээ Шинжаанд орж ирэх вий гэхээс Хятадын эрх баригчид эмээж системтэй залхаан цээрлvvлэлт явуулж тєрд тэрсэлсэн хэмээн буруутгаж олон хvнд цаазаар авах ял оноосон болохыг хил хязгааргvй сурвалжлагчид мэдээлж байна. Олон улсын томоохон хурал болохоос ємнє хэл ам шvvмжлэлээс зайлсхийхийн тулд улс тєрийн хэрэгт холбогдсон нэр бvхий хэдэн хvнийг сулласан нэр зvvлээ гэж хvний эрхийн хороо vзэж байна. Энэ нь НVБ-ийн хvний эрхийг хамгаалах комиссын хурлын шийдвэрт Хятад улсыг зэмлэн буруушахаас зайлсхийсэн хоёрдахь удаагийн тохиолдол болж байгаа юм. Сэтгvvлчийг дэмжих хорооны сvvлийн vед гаргасан мэдээгээр сэтгvvлчийг vзэл бодлоо илэрхийлсний улмаас шоронд хорьдог улсуудыг Хятад улс тэргvvлсэн хэвээр байна.

5. Эмэгтэйчvvдийн олон улсын хэвлэл мэдээллийн сангийн тэтгэлэгт хєтєлбєр
Хєгжиж буй орнуудын олон нийтийн эрvvл мэндийн асуудлыг илvvтэй сєхєж тавих зорилгоор Эмэгтэйчvvдийн олон улсын хэвлэл мэдээллийн сан Африк Ази тивийн эмэгтэй сэтгvvлчдийг дээрх тэтгэлэгт хєтєлбєрт урьж байна. Хоёр хэлбэрээр явуулах зургаан сарын хугацаатай тэтгэлэгт сургалтанд хоёр сэтгvvлчийг сонгон шалгаруулах болно. Тэтгэлэгт хамрагдсан сэтгvvлч нь эхний дєрвєн сард АНУ ;gh, олон нийтийн эрvvл мэндийн єнєєгийн байдал, тvvнийг сэтгvvлч хэрхэн харуулах талаар ойлголтыг єгєхийн тулд ганцаарчилсан сургалтыг АНУ-ын хэвлэл мэдээллийн тэргvvлэх байгууллагын ажилтны удирдалага дор явуулах ба энэ асуудлыг сэтгvvлч, сурвалжлагч, найруулагч хэрхэн тусган харуулж байгааг судлах болно. Сvvлийн хоёр сард нь тэтгэлэгт хамрагдсан сэтгvvлч єєрийн орондоо ирж олон нийтийн эрvvл мэндийн сэтгvvл зvйн тєслийг боловсруулж гvйцэтгэх ёстой юм. Єєрийн ажилладаг байгууллагаас дэмжсэн тєслийн саналтай ирэх ёстой. Дээрх тэтгэлэгт Африк Азийн сонгогдсон улсуудаас редакторууд, радиогийн найруулагч нар оролцох боломжтой.
Дэлгэрэнгvй мэдээллийг http://www.iwmf.org/press/8715).vзнэ vv.
Тэтгэлэгт хамрагдахыг хvссэн сэтгvvлч нь мэргэжлээрээ дор хаяж таван жил ажилласан байх, vvнээс хоёр жилийг нь олон нийтийн эрvvл мэндийн салбарын асуудлыг хариуцан ажилласан байх ёстой юм. ДОХ євчний талаар єєрийн гэсэн бvтээлтэй сэтгvvлчийг тvлхvv дэмжих болно. Мэргэжлийн сэтгvvлч, ялангуяа одоо сонины редактор буюу радиогийн найруулагчаар ажиллаж байх ёстой юм. Сурвалжлагч нар тэтгэлэгт хамрагдах боломжгvй. Ажиллаж буй байгууллагын удирдлага нь дэмжсэн, эргэж ирээд єєрийн хамтран ажиллагсдад мэдсэн сурснаа зааж сургах сонирхол, чадвартай байх хэрэгтэй. Англи хэлний бичгийн болон ярианы єндєр чадвартай. Мэдvvлгийг 2005 оны 4-р сарын 15 хvртэл хvлээж авах болно. Дэлгэрэнгvй мэдээллийг http://www.iwmf.org/programs/8702 vзэх буюу fellowship@iwmf.org хандана уу.

6.Дак Хаммершильдийн нэрэмжит тэтгэлэг
2005 оны сvvлээр хуралдах НVБ-ийн 60 жилийн ойн хvндэтгэлийн хуралдааныг сурвалжлах Дак Хаммершильдийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдахыг Ази, Африк, Латин Америк, Зvvн Европын орнуудын сэтгvvлчдэд НVБ-ийн сэтгvvлчийн эвлэлээс санал болгож байна.
9-р сарын дундаас 12-р сарын дунд vе хvртэл vргэлжлэх дээрх тэтгэлэгт хєтєлбєрт дєрвєн сэтгvvлчийг сонгон оролцуулах болно. Цунами хар салхины хохирол амссан орны сэтгvvлчдийг тvлхvv дэмжих болно. Тэтгэлэгт нисэх онгоцны зардал, байр, хоол, ариун цэврийн мєнгє багтаж байгаа болно. Эцсийн шалгаруулалтыг 2005 оны 6-р сард хийх бєгєєд тэтгэлэгийг Дурсгалын ивээл сангаас санхvvжvvлнэ. Сvvлийн 44 жилийн туршид дээрх дурсгалын ивээл сан нь 75 орны 150 гаруй сэтгvvлч нарт тэтгэлэг олгосон юм. Албан vvргээ гvйцэтгэж яваад 1961 онд Перуд онгоцны ослоор амь vрэгдсэн НVБ-иын ЕНБД Дак хаммершильдийн дурсгалд зориулан Дурсгалын ивээл санг байгуулсан байна. мэдvvлэг хvлээж авах эцсийн хугацаа 2005 оны 5-р сарын 2 гэдгийн анхаарна уу. Тодорхой мэдээллийг http://www.unjournalismfellowship.org vзнэ vv.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.